Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,  

Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.З нарт холбогдох эрүүгийн 1805058511237 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Шүүгдэгч  нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан “Дублен айреш” пабд иргэн Т.Зийн толгой руу “кока кола” ундааны сав шидэж, зулайн хуйхны

шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор тогтоогдон үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 40 дүгээр байрны 28 тоот гэр рүүгээ орж байгаад орцон дотроо бусдад боолгож, толгой руугаа цохиулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Т.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Зийн мэдүүлэг /хх-63, 69, 71, 72, 80/, гэрч Н.Буяннэмэх       /хх-92-93/, С.Болдсайхан /хх-94-95/, Н.Мөнхбатын /хх-101/, гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар ийн /хх-97-98, 174, 187/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-53-59/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-5-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13803 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-154/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-32, 37-38/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-40-52/, хохирогч, шүүгдэгч Т.З, шүүгдэгч  нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-247-248/, шүүгдэгч, хохирогч Т.Зийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-206-211/, шүүгдэгч ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-196-205/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь шүүгдэгч  нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд

шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан “Дублен айреш” пабд иргэн Т.Зийн толгой руу “кока кола” ундааны сав шидэж, зулайн хуйхны шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Хохирогч Т.Зийн “...тухайн өдөр М, Мөнхбат бид пабд уугаад суусан, ...бага зэрэг маргалдсан, зодоон болоогүй, миний биед зовиур байхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-71-72, 80/, гэрч Н.Мөнхбатын “З ах М рүү уурлаж эхэлсэн, элдэв үгээр хараан зүхэж доромжилж эхэлсэн, ...ширээн дээр байсан лаазтай ундааг З шидсэн бөгөөд Мийн цээж хэсэгт оносон, үүнээс болж М уурлан тухайн лаазтай ундааг З рүү эргүүлэн шидсэн, хаана оносныг би харж амжаагүй, нэг харсан Зийн толгой, зулай хэсгээс цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-101/, шүүгдэгч ийн сэжигтнээр болон яллагдагчаар “...би буцаагаад шидсэн чинь толгой руу оносон, толгойноос нь цус гараад би алчуур цаас дөхүүлж өгсөн”, “...сүүлд шидсэн ундаа нь миний цээжинд цохьсон, би түүнийг  аваад буцаагаад шидсэн чинь З ахын толгойд цохьсон. З ахын толгойноос цус гоожоод над руу дайраад байсан, би түрүүлээд гараад явчихсан...” гэх мэдүүлгүүд /хх-174, 187/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13803 дугаартай шинжээчийн дүгнэлт “Т.Зийн биед зулайн хуйханд шарх, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт, цээжинд цс хуралт гэмтэл тогтоогдлоо. Зулайн хуйхны шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх /хх-154/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-23-32, 37-38/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-40-52/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч, хохирогч Т.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчоор тогтоогдон үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 40 дүгээр байрны 28 тоот гэр рүүгээ орж байгаад орцон дотроо бусдад боолгож, толгой руугаа цохиулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Т.Зийн “...намайг гэрийнхээ гадаа ирэхэд 02 цаг 30 минут болж байсан, таксинаас буугаад байрныхаа орцны хаалгаар орсон. Орцны хаалгаар ороход орцонд хүн байгаагүй, тэгээд 1 давхрын шатаар өгсөж байтал миний араас нэг хүн хоолой боосон, тэгэхээр нь хоолой боосон хүнийг гараараа түлхсэн. Тэгсэн миний толгой руу хатуу зүйлээр нэг удаа цохьсон, толгой эргээд толгойгоо дараад доошоо суусан. Тэгсэн миний нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, намайг зодсон хүн орцноос гараад зугтсан. Би царайг нь харж амжаагүй, юугаар цохисныг мэдээгүй, хатуу зүйлээр цохих шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-62-63, 68-69/, гэрч

Н.Буяннэмэхийн “...ВИП өрөөнд гурван залуу маргалдаад байж байсан, ...намайг өрөөнөөс гарсны дараа өрөөнд түжигнэх чимээ гарахаар нь яваад ороход малгайгүй

залуугийн дух хэсгээс цус гараад нүүрэн дээгүүр нь урсчихсан байдалтай бүдүүн залуу цусыг нь арчаад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-92-93/, гэрч С.Болдсайханы “...дахиад маргалдаад чанга чанга дуугараад байхаар нь би өрөөнд ороход урт куртиктай ахын толгойноос цус гарчихсан байдалтай зогсож байсан бөгөөд сүүлд пабд ирсэн ах руу дайраад байсан. ...нүүр рүү кола шидсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-94-95/, шүүгдэгч  гэрчээр мэдүүлэхдээ “...Зөнгөө ах Мөнхбат, бид хоёрыг загнаад байсан, над руу шидсэн ундааг буцаагаад шидсэн чинь ахын толгойноос жаахан цус гараад суугаад байсан.” гэх мэдүүлэг /хх-97-98/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-53-59/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-5-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч , Т.З нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч, хохирогч Т.Зөнибилэгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ялын санал гаргаж байгаа бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног цагдан хоригдсоныг торгох ялаас дүйцүүлэн хасч шийдвэрлүүлэх” санал гаргасныг,

Т.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “сэтгүүлчийн мэргэжилээр нийтлэл бичих эрхийг 3 сар хүртэл хугацаагаар хасч, 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг тус тус хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх , Т.З нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ту бүр 1 сарын дотор төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар , Т.З нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч , Т.З нар нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног цагдан хоригдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч Т.З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Сүхбаатарын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Харчин овогт Төрбатын Зийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Зийг 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг тус бүр 1 /нэг/ сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар , Т.З нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тооцооны хуудсыг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, , Т.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол             , Т.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР