Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 0447

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: П.Болормаа

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Б овогт Д Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1906013690538 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Б, 19  оны 9 дүгээр  сарын 28-ны  өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Порсежо  ХХК-д төвийн салбарын харуул хамгаалалтын ажилтанаар ажилладаг, ам  бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн  дугаар хороо Сэлбийн дугаар гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Б нь 2019 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо Сэлбийн  дугаар гудамжны тоотод Г.Ү нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч  Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

           Шүүгдэгч  Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 23.00 цагийн орчимд Ү бид хоёр манай гэрт 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд шөнө 02.00 цагийн орчимд гэр гэртээ орж амарсан. Ү бид хоёрын гэр нэг хашаанд байдаг юм. Маргааш өдөр нь Ү бид хоёр пиво уухаар болоод 2.5 литрийн пиво авч уусан. 17.00 цагийн орчимд дахиад нэг пиво авч хувааж уусан. 23.00 цагийн орчимд Ү гэртээ орж амарлаа гээд гарсан. Ү гэртээ ороод удаагүй байж байснаа эхнэртэйгээ муудалцаж эхэлсэн. Тэгээд Ү хашаан дотор байсан машинаа асаагаад байхаар нь би очоод одоо ороод амарчих гэж хэлсэн чинь миний үгэнд оролгүй гараад явчихсан. Б манай гэрт орж ирээд юм яриад сууж байтал Ү эргээд ороод ирсэн. Тэгээд юмаа аваад явлаа шүү гээд орилоод байсан. Өөрийнхөө гэсэн юмаа зөөж дуусаад манай гэрт орж ирээд эхнэртэйгээ муудалцаад байсан. Манай эхнэр бид хоёр Ү гэртээ ороод амар гэж хэлсэн. Гэтэл манай эхнэр лүү салаавч гаргаад хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ гаргах гээд түлхсэн чинь миний урдаас дух руу мөргөсөн. Тэгэхээр нь би Ү зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд би эхнэрээ цагдаа дууд гээд дуудуулсан. Тухайн үед бид дөрөв л байсан гэжээ. /хх-ийн 11/

           Хохирогч Г.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн эхнэр Б, хадам дүү Б, түүний нөхөр Б эхнэрийн эгч Б нарын хамт 2019 оны 2 дугаар сарын 16-ний өдрийн 23.00 цагийн орчимд Бн гэрт архи ууж байсан. Манай 2 айл нэг хашаанд хамт байдаг юм. Ингээд би архи ууж болсоноо мэдээд гэртээ ортол манай эхнэр Б орон дээр хэвтэж байхаар нь би ороо засах гээд дэвсгэрээ таттал манай эхнэр унтаж байхад чинь ямар ядаргаатай пизда бэ гэхээр нь би чи одоо больчихооч дээ гэсэн чинь хэрүүл хийж эхэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад Баваахай дэлгүүрийн үүдэнд зогсож байгаад эхнэрлүүгээ залгаад дахиад чи өөр болжээ ингээд салья гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод угаасаа үг даахгүй юм байна би салнаа гээд өөрийн гэсэн юмаа аваад машиндаа хийгээд Бгэрт ороод би явлаа та нар ороод гэрийнхээ юмнуудыг бүртгэчих гэж хэлсэн. Тэгтэл Б, Б нар над руу дайрсан чинь Б босч ирээд миний нүүр лүү шууд цохиод авсан. Тэгээд дахиад миний эгэм рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Би эхнэрээсээ саллаа гэж хэлэхийн төлөө Б түүний эхнэр Б нар намайг зодсон гэжээ.  /хх-н 3-5/               

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 6/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2472 тоот шинжилгээ Дүгнэлт :               1.Г.Ү биед зүүн зовхинд шарх, цус хуралт, баруун хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 7/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 8-9/

          Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тэр өдөр Ү манай нөхөр Б хамт 2.5 литрийн пиво уусан. 23,00 цагийн орчимд Ү гэртээ орж унтлаа гээд гарсан. Удалгүй эхнэртэйгээ муудалцаад байгаа бололтой байсан. Тэгээд машинаа асаагаад хашаанаас гараад явчихсан. Би нөхөртөө гараад оруул тэгэхгүй бол пиво уучихсан байгаа гэж хэлсэн. Манай нөхөр гэрийн үүдэн дээрээ зогсоод хэрэггүй манайд ороод ир гэж хэлсэн. Үгэнд нь оролгүй яваад өгсөн. Тэгээд удаагүй байж байтал Ү эхнэр нь манайд ороод ирсэн. Бид гурвыг манай гэрт юм яриад сууж байтал Ү эргээд ороод ирсэн. Тэгээд би явлаа шүү юмаа аваад явлаа та нар эд зүйлээ бүртгээрэй гээд орилоод байсан. Бид нар манай гэрт ороод ир гэж зөндөө аргадаад орж ирээгүй. Тэгж байснаа ороод ирсэн. Тэгээд эхнэртэйгээ муудалцаад байхаар нь манай нөхөр чи бид хоёр ганц пиво уусны төлөө ингээд яахав гэхэд үгэнд нь орохгүй байсан. Тэгтэл Үнэнбат над руу дайраад намайг хэл амаар доромжлоод байсан. Манай охин, Ү охин хоёр айгаад уйлсан. Гэтэл манай нөхөр Б хүүхдүүд айгаад байна хэл амаар доромжилхоо боль гээд түлхтэл манай нөхрийн дух руу мөргөсөн чинь манай нөхөр уурлаад нүүр лүү нь гараараа цохисон гэжээ. / хх-н 12-14/

          Д.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34-35/

          Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 18 /,

           Д.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 24/, прокурорын тогтоол /хх-н 25-26/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-30/ зэрэг болно.

          Д. Б нь 2019 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн  дугаар гудамжны  тоотод Г.Ү нүүрэн тус газар нь цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2472 тоот шинжилгээний  дүгнэлтээр Г.Ү биед зүүн зовхинд шарх, цус хуралт, баруун хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж тогтоосон байна. /хх-ийн 7/

          Хохирогч Г.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б, Б нар над руу дайрсан чинь Б босч ирээд миний нүүр лүү шууд цохиод авсан. Тэгээд дахиад миний эгэм рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Би эхнэрээсээ саллаа гэж хэлэхийн төлөө Батцогт түүний эхнэр Болормаа нар намайг зодсон гэсэн мэдүүлэг  /хх-н 3-5/           

          Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ү над руу дайраад намайг хэл амаар доромжлоод байсан. Манай охин, Ү охин хоёр айгаад уйлсан. Гэтэл манай нөхөр Б хүүхдүүд айгаад байна хэл амаар доромжилхоо боль гээд түлхтэл манай нөхрийн дух руу мөргөсөн чинь манай нөхөр уурлаад нүүр лүү нь гараараа цохисон гэсэн мэдүүлэг  /хх-н 12-14/

         Шүүгдэгч  Д.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай эхнэр бид хоёр Ү гэртээ ороод амар гэж хэлсэн. Гэтэл манай эхнэр лүү салаавч гаргаад хэл амаар доромжлоод байхаар нь би гэрээсээ гаргах гээд түлхсэн чинь миний урдаас дух руу мөргөсөн. Тэгэхээр нь би Ү зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Д.Б  өөрийнх нь эхнэрийг дорможиллоо гэж уурлан хохирогчийн  нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохисоноос Г.Ү зүүн зовхинд шарх, цус хуралт, баруун хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс Д.Б  оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 Хохирогч Г.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалсан  зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б овогт Д Бг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг гурван сарын дотор  нэг сард 166.667 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН