Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2016/00215/И |
Дугаар | 353 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 353
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт холбогдох “354,014,264 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Чинцогт , Т.Сувд-Эрдэнэ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ванчигмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ын хэрэглэсэн ЦЭХ-ний хуримтлагдсан төлбөр төлөх график
д/д | Төлбөр төлөх хугацаа | Эргэн төлөлт /төгрөг/ | Төлбөрийн үлдэгдэл | ||
Хүлээгдэж буй тухайн сарын бичилтээс | Хуримтлагдсан төлбөрөөс | Нийт төлөх дүн | |||
2016.03.31-ны байдлаар нэхэмжилсэн энхий үлдэгдэл | 329,315,595 | ||||
1 | 2016 оны 6 сард | 835,613 | 0,0 | 835,613 | 329,315,595 |
2 | 2016 оны 7 сард | 850,000 | 5,000,000 | 5,850,000 | 324,315,595 |
3 | 2016 оны 8 сард | 850,000 | 5,000,000 | 5,850,000 | 319,315,595 |
4 | 2016 оны 9 сард | 3,000,000 | 5,000,000 | 8,000,000 | 314,315,595 |
5 | 2016 оны 10 сард | 60,000,000 | 30,000,000 | 90,000,000 | 284,315,595 |
6 | 2016 оны 11 сард | 75,000,000 | 50,000,000 | 125,000,000 | 234,315,595 |
7 | 2016 оны 12 сард | 80,000,000 | 60,000,000 | 140,000,000 | 174,315,595 |
8 | 2017 оны 1 сард | 65,000,000 | 55,000,000 | 120,000,000 | 119,315,595 |
9 | 2017 оны 2 сард | 65,000,000 | 55,000,000 | 120,000,000 | 64,315,595 |
10 | 2017 оны 3 сард | 55,000,000 | 64,315,595 | 119,315,595 | 0 |
дүн | 405,535,613 | 329,315,595 | 734,015,595 | 0,0 |
Жич: Төлөгдөөгүй төлбөрт тавигдсан алданги болох 9,879,467,60 төгрөгийг 2017 оны 3-р сард бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.
2. Үндсэн төлбөр болох 329,315,595 төгрөгийг дээрх графикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцов.
3. Улсын тэмдэгтийн хураамж болох 1,958,021 төгрөгийн 50 хувийг хариуцагч тал төлөхөөр хүлээн зөвшөөрөв.
4. нийт нэхэмжилсэн 354,014,264 төгрөгөөс 14,819,201,40 төгрөгөөс татгалзаж байна. Нийт 339,195,062,60 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрч байна.
Гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ДСЦТС ХК хуулийн зөвлөх /Ч.Чинцогт/
БХ дарга:/Т.Сувд-Эрдэнэ/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ-Энерго ОНӨААТУҮГ-н Ерөнхий ня-бо /Д.Ванчигмаа/
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигч эвлэрлийн гэрээндээ ...алданги болох 9,879,467,60 төгрөгийг 2017 оны 3-р сард бүрэн төлж, үндсэн төлбөр 329,315,595 төгрөгийг дээрх графикийн дагуу төлөх, Улсын тэмдэгтийн хураамжийн 1,958,021 төгрөгийн 50 хувийг хариуцагч төлөхөөр, нийт нэхэмжилсэн 354,014,269 төгрөгнөөс 14,819,201,40 төгрөгний нэхэмжлэлээс татгалзаж, нийт 339,195,062,60 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрэв гэж талууд гарын үсэг зурсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул энэхүү эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,958,021 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 979,010,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 339,195,062,60 төгрөгд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 1,853,925 төгрөгийн тал хувь болох 926,9962,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГазарт холбогдох “354,014,264 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчийн дээрх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,59 106 дугаар зүйлийн 106.6 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,958,021 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 979,010,05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 339,195,062,60 төгрөгд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 1,853,925 төгрөгийн тал хувь болох 926,9962,5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН