Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2016/00299/И |
Дугаар | 358 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 358
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй Д.Бурмаад холбогдох “Зээлийн төлбөр 59,841,632,08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.Бурмаа нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/517 тоот Зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай “эргэлтийн хөрөнгө”-ийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Ү-1301000085 дугаартай Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1 дүгээр баг Булгийн 1-33 а тоот үйлчилгээний 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү-1301000734 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг, Булгийн 1-33 тоот гражийн 232.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө Ү-1301000039 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг, булгийн 1-33а тоот үйлчилгээний 250 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 20,000 м.кв талбайтай газар зэргийг барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 48,215,154.33 төгрөг, зээлийн хүүнд 18,053,485.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 134,391.45 төгрөг, нийт 66,403,303.61 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Зээлийн төлбөрийг гаргуулах; Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 51,784,845.67 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт 6,772,606.56 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,266,180.57 төгрөг
Нотариатын үйлчилгээний төлбөр 18,000 төгрөг
Нийт 59,841,632.8 төгрөг
Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд; Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж 457,159 төгрөг
Зээлдэгч зээлийг дээрх төлбөрийг мөнгөөр төлөөгүй тохиолдолд Ү-1301000085 дугаартай, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1 дүгээр баг Булгийн 1-33а тоот үйлчилгээний 240 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү-1301000734 дугаартай Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг, Булгийн 1-33 тоот гражийн 232.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө Ү-1301000039 дугаартай, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 1 дүгээр баг, булгийн 1-33а тоот үйлчилгээний 250 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 20,000 м.кв талбайтай газар зэргийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум 1-р баг 1-33 тоотод оршин суух Цаатан овогт Даваасүрэнгийн Бурмаа /МА-71112202/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...Миний бие нь Хаан банкнаас нэхэмжилж байгаа 59,841,632,8 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Мөн Барьцаа хөрөнгө болох Ү-1301000085 дугаартай үйлчилгээний 240 мкв үл хөдлөх хөрөнгө, Ү-1301000039 дугаартай 250 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 2000 м,кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа нь хариуцагч Д.Бурмаад холбогдуулан “Зээлийн төлбөр 59,841,632,08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Миний бие нь Хаан банкнаас нэхэмжилж байгаа 59,841,632,8 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Мөн Барьцаа хөрөнгө болох Ү-1301000085 дугаартай үйлчилгээний 240 мкв үл хөдлөх хөрөнгө, Ү-1301000039 дугаартай 250 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 2000 м,кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,159 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 228,579 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 228,579 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй Д.Бурмаад холбогдох “Зээлийн төлбөр 59,841,632,08 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,159 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 228,579 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 228,579 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН