Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 362

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэммжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар”-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ”Дээд шивээ” ХХК-д холбогдох

“14.280.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хээлцжэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэрдамба, хариуцагч Х.Онолбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар нь “Дээд шивээ” ХХК-тай “Улсын нөөцийн бараа материал зээлээр олгох гэрээ” 2015 оны 05 дугаар сарын 06-ны 52 дугаартай гэрээ байгуулж 1 тонн тутам нь 800,000.0 төгрөгийн үнэтэй 17тн үрийн улаан буудайг 30 хувийн урьдчилгааг төлүүлж үлдэгдэл төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлөөр зээлээр олгосон. Гэвч “Дээд шивээ” ХХК нь гэрээний хугацаандаа үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр 9,520,000.0 төгрөг, гэрээний 6.1-т заасан дагуу алданги 4,760,000.0 төгрөг, нийт 14,280,000.0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Манай байгууллага нь Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно гэжээ.

Хариуцагч “Дээд шивээ” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбар нь манай компани болох “Дээд шивээ” ХХК-иас нэхэмжилж буй 14.250.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Улаан буудайн үндсэн төлбөр болох 9.520.000 төгрөгийг төлөх болно. Алданги 4.760.000 төгрөгийг төлөх боломжгүй болно гэжээ. 

 

Зохигч нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Улсын нөөцийн сангийн нэхэмжлэлтэй “Дээд шивээ” ХХК-д холбогдох 14.280.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид дараах байдлаах эвлэрч байна. 

Үүнд: Үндсэн өлбөр болох 9.520.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгийг барагдуулсан ба үлдэгдэл 6.520.000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 25-ны дотор төлж барагдуулна. 

Харин Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь салбар нь алданги болох 4.760.000 төгрөгнөөс татгалзаж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг  “Дээд шивээ” ХХК-иас төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа 

Улсын нөөцийн салбарын 

итгэмжлэгдсэн төлөөлөгч        \.........................\ Б.Сэрдамба

Дээд шивээ ХХКийн менежер  \................................\ Х.Онолбаатар гэж гарын үсгээ зуржээ.

 

Хэрэгт цугларсан бигийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж 

ҮНДЭСЛЭХ  нь:

    Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй ”Дээд шивээ” ХХК-нд холбогдох “14.280.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрөөс 3.000.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлсний алданги болох 4.760.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 6.520.000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулахаар болж талууд эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд гаргасан дээрх эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. 

Зохигчдын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрсэн төлбөр болох 6.520.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 167.270 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

       Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5-т хэсэгт зааснаар Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлтэй ”Дээд шивээ” ХХК-нд холбогдох “14.280.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигч нь 6.520.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, зохигчийн эвлэрсэн төлбөр болох 6.520.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 167.270 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭНХТАЙВАН