| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0397/э |
| Дугаар | 0421 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 0421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ц.Гантулгабат
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
хохирогч : Н.С
шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906002950351 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Д Г,19 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо Толгойтын дүгээр гудамжны ,тоотод оршин суудаг, байнга оршин суух хаяг : Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо Их Нарангийн дугаар гудамжны тоот, улсаас авсан гавьяа шагналгүй, 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,114 дүгээр зүйлийн 114.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3460 дугаартай Өршөөл үзүүлэх тухай комиссын тогтоолоор 1 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 319 дугаартай шийтгэл оногтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа Өндөрхаан дах хорих 419 дүгээр ангид эдлэж байгаад 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэгийн анхан шатны 2 дугаар шүүхийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг Чойр дахь хорих 425 дугаар ангид эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөлийн хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн суллагдсан, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчингийн 3 дугаар гудамжны 2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.С зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Г эртнээс нэг хүүхэнтэй фэйсбүүкэр чатлаад, тэр эмэгтэйн найз охиныг нь асуугаад янз бүрийн юм бичсэн байсан. Саяхан нууц фэйсбүүк хаяг нээгээд тэр хаягаараа олон хүүхнүүдтэй чат бичсэн байсан. Тэгээд би тэрийг нь мэдчихээд уурлаад, маргалдаад салъя гэж хэлэхэд уучлалт гуйгаад Тэгээд тэр асуудлаас болж хэрэг гардаг өдөр жаахан архи уусан байсан чинь ажлаасаа орж ирэхээр нь би салъя гэтэл уурлаад сүхээр цохих үед нь би гараараа хаасан. Мөн куртиктэй байсан тул гайгүй цохьсон. Тэгээд намайг өшиглөж, үстсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр одоогоор тусдаа амьдарч байгаа. Бид хоёр танилцаад 1 сар болоод нэг гэрт орж байсан гэв.
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр би хамтран амьдрагч С гэрт 1 цаг өнгөрөөгөөд очсон. Яваад ороход манай эгчийн 3 хүүхэд манай нэг охин хадам ээж Н согтуу унтаж байсан. Эхнэр пиво уучихсан сууж байсан. Ээж босож ирээд нэг пиво, нэг шил архи гаргаад бид 3 хувааж уусан. Ууж байхад эхнэр чи фейсээр хүүхнүүдтэй юм бичсэн гээд бид хоёр маргалдсан. Надад өөр хүн байхгүй гэж би эхнэрт хэлсэн чинь хуцаад бай энэ янхан чинь хэн юм гэж багийн найз Наска надтай хардаад энэ хүүхэнтэй шаалцсан юм байна лээ гээд над руу салаавч гаргаад одоо би хүн дуудаж чиний нүдэн дээр шаалцана гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд гараад машиныхаа арыг цонхыг хагалсан. Эргэж орж ирээд надаа тийм хүүхэн байхгүй байнгын ажил дээрээ байдаг дандаа миний багийн найзууд шүү дээ гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд тасарчихсан байсан нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд байсан. С хонуутаар яваад ирэх үед нь би нэг удаа зодож байсан. Би сүх авч гараад машиныхаа хойд цонхыг хагалсан өөр зүйл хийснээ санахгүй байна гэжээ. /хх-ийн 14/
Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр нөхөр Г нь фейсбүүкээр санхүүгийн тусламж үзүүлнэ гэсэн хүүхнүүдтэй мессэж бичсэн байхаар нь би тэрийг нь харчихаад уурлаад бид хоёр маргалдсан. Би жоохон архи уучихсан байсан болохоор аав Г дуудаад машинаа бариулаад салья гээд аавынх руу явчихсан юм. Тэгээд тэндээ шинэ оноо гаргачихаад маргааш нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн 13.00 цагийн орчимд ээж Н гэр рүү Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Газарчин тоотод гэртээ ирсэн. Тэгээд ээжийн гэрт сууж байтал Гантулга гаднаас орж ирээд намайг ажил дээр хүргээд өгөөч гэхээр нь би чадахгүй фейсбүүкийн янхнуудтайгаа зайл гэж хэлтэл Г яваад өгсөн. Тэгээд над руу ойрхон ойрхон залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэгээд би ганцаараа 2.5 литрийн пивийг ганцаараа уугаад сууж байтал Г гаднаас 22.00 цагийн үед ээжийн гэрт ирсэн. Тухайн үед ээж архи уучихсан надаас архи нэхээд байхаар нь би Г архинд явуулсан. Удалгүй Г 0.5 литрийн 1 шил архи авч ирээд уг архийг ээж бид гурав хувааж уусан. Тэгээд Г бид хоёр нөгөө фейсбүүкийн мессэжээс болоод дахин маргалдсан. Би сална гэхэд салахгүй гээд маргалдаад байж байтал Г хутга хайгаад байсан тэгээд хутга олохгүй болохоороо шүүгээний доод талд байсан сүхийг аваад миний нуруу руу сүхний хойд хэсгээр 2 удаа цохиод гуя руу 1 удаа толгой руу сүхний ирээр цохисон. Тэгээд гэрээс гараад миний машины цонх, гуперийг сүхээрээ цохисон. Би аавруугаа яриад аав намайг ирж авсан. Мөн цагдаа дуудсан гэжээ. /хх-н 8-11/
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн оройн 23.00 цагийн үед гэртээ халамцуу орж ирээд унтсан. Маргааш өглөө нь манай охины аав Г нь эхнэр У ирчихсэн байсан. Тэгээд С Г сүхээр цохисон гээд шүүх эмнэлгээр явж байгаад ирлээ гэсэн. Би зодооны талаар мэдэхгүй байгаа юм. Сг, Г хоёр 2018 оны 7 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа юм. Тэр хоёр юунаас болоод маргалдсаныг би мэдэхгүй байгаа юм гэжээ. /хх-н 43-44/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүгнэлт /хх-н 17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 900 тоот шинжилгээ Дүгнэлт :
1.Н.Сн ар нуруу, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 18/
Д.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33-34/
Д.Гн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45 /,
Д.Гд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 35-36/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-39/ зэрэг болно.
Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчингийн дугаар гудамжны тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...хохирогч Н.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би Гг архинд явуулсан. Удалгүй Га 0.5 литрийн 1 шил архи авч ирээд уг архийг ээж бид гурав хувааж уусан. Тэгээд Га бид хоёр нөгөө фейсбүүкийн мессэжээс болоод дахин маргалдсан. Би сална гэхэд салахгүй гээд маргалдаад байж байтал Г хутга хайгаад байсан тэгээд хутга олохгүй болохоороо шүүгээний доод талд байсан сүхийг аваад миний нуруу руу сүхний хойд хэсгээр 2 удаа цохиод гуя руу 1 удаа толгой руу сүхний ирээр цохисон. Тэгээд гэрээс гараад миний машины цонх, гуперийг сүхээрээ цохисон гэсэн мэдүүлэг / хх-н 8-11/ ,Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 900 тоот шинжилгээний дүгнэлтээр : Н.С ар нуруу, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоосон байна. /хх-ийн 18/, шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... багийн найз Н адтай хардаад энэ хүүхэнтэй шаалцсан юм байна лээ гээд над руу салаавч гаргаад одоо би хүн дуудаж чиний нүдэн дээр шаалцана гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд гараад машиныхаа арыг цонхыг хагалсан. Эргэж орж ирээд надаа тийм хүүхэн байхгүй байнгын ажил дээрээ байдаг дандаа миний багийн найзууд шүү дээ гэж хэлж байснаа санаж байна. Би сүх авч гараад машиныхаа хойд цонхыг хагалсан өөр зүйл хийснээ санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Г нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Н.С хардалтын улмаас маргалдан улмаар сүхээр Н.С нуруу орчимд нь цохисоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. Д.Г дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Г 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь нийтэд ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Г бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН