Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 3

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

                              Даргалагч                   Б.Батзориг

                              Шүүгчид                      Б.Манлайбаатар

                                                                  Д.Буянжаргал

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоог оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэнгийн шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдсан гомдлоор Гантөмөрийн Наранцогтод /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг 09 тоотод  оршин суух Г.Наранцогт нь “2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр архидан согтуурч, гэртээ аав, ээждээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрсан” зөрчил гаргасан  үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын  27-ны өдрийн 04  дугаартай  шийтгэврээр:

-Захиргааны  хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  Бэсүд овогт Гантөмөрийн Наранцогтод  25 /хорин тав/ хоногийн баривчлах шийтгэл оногдуулж,

-Г.Наранцогтын баривчлах  хугацааг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагаас  эхлэн  тооцохоор  шийдвэрлэжээ.

          Зөрчил гаргагч  Г.Наранцогт  давж заалдах гомдолдоо:

          …Надад оногдуулсан арга хэмжээг би эсэргүүцээгүй, би өөрийнхөө алдааг гүнээ ухамсарлаж ойлгож байгаа. Мөн аав ээжийнхээ амгалан тайванг алдагдуулж, зохисгүй үйлдэл гаргасандаа харамсаж, дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ баталж байна. Миний бие нь ухаан алдаж унадаг, тархи толгойн хүнд гэмтэлтэй, эмчийн хяналтанд эм тариа ууж байдаг. Жилд 1 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, мөн группэд байдаг. Группээ шинэчилж тогтоолгох, хэвтэн эмчлүүлэх хугацаа 2017.01.17-нд юм.  Миний энэ байдлыг та бүхэн харгалзан үзэж, хүмүүжих хугацааг наашлуулж өгнө үү гэжээ.

Тодорхойлох  нь:

         Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай  шийтгэвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

         Зөрчил гаргагчийн гомдлын дагуу захиргааны зөрчлийн материалыг судлан үзэхэд зөрчил гаргагч Гантөмөрийн Наранцогт нь “2016 оны 12 дугаар сарын  23-ны өдөр архидан согтуурч, гэртээ аав, ээждээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрсан”  зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийн материалд авагдсан баримтуудаар тогтоогджээ.

         Анхан шатны шүүхээс зөрчил гаргагч Г.Наранцогтын гаргасан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 25 /хорин тав/ хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан нь тохирсон байна.

         Учир нь зөрчил гаргагч Г.Наранцогт нь удаа дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 15, 04 дүгээр сарын 13, 08 дугаар сарын 14, 09 дүгээр сарын 08, 24-ний өдрүүдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар баривчлах болон торгуулийн арга хэмжээ авагдаж байсан болох нь материалын 4 дүгээр хуудасны ар талд авагдсан “Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

         Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04  дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Г.Наранцогтын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай  шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Гантөмөрийн Наранцогтыг давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил гаргагч Г.Наранцогтыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд хүргүүлсүгэй.

3. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ