| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2016/0649/З |
| Дугаар | 152 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 152
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч Б.Б, Д.Э,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч Б.Б, Д.Э н******* 2014 оны 11 дүгээр с******* 21-ний өдөр үйлдсэн Б” ХХК-р 2,675,949,120.4 төгрөг төлүүлэх тухай 26/0016176 тоот акт /цаашид “26/0016176 тоот акт” гэх/-г дараах үндэслэлээр хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Т.С, Б.О, Б.Д, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч Б.Б, Д.Э н******* 2014 оны 11 дүгээр с******* 21-ний өдөр үйлдсэн “Б” ХХК-р 2,675,949,120.4 төгрөг төлүүлэх тухай 26/0016176 тоот акт /цаашид “26/0016176 тоот акт” гэх/-г дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Нэг. 26/0016176 тоот актын Нэдүгээр зүйлийн 1-д “...1,348,807,776,3 төгрөгийн нөхөн татвар, 404,642,332.9 төгрөгийн алданги ногдуулах”-аар шийдвэрлэсэн нь үндэслэлгүйгээр нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, түүнчлэн торгууль, алданги ногдуулсныг 2015 оны 08 дугаар с******* 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хүчингүй болгох үндэслэлтэй байна.
1. 26/0016176 тоот актын Нэгдүгээр зүйлийн 1-т заасан нөхөн татвар, торууль, алдангийг ногдуулахдаа “Б” ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч Б.Б, “Ш” ХХК-ийг төлөөлж өмгөлөгч Д.Н нар 2011 оны 09 дүгээр с******* 05-ны өдрөөр огноолж г******* үсэг зурсан эвлэрлийн гэрээ /цаашид “Эвлэрлийн гэрээ” гэх/-г үндэслэл болгож, ..эвлэрлийн гэрээнд зааснаар -Ш” ХХК-ийн ***** тусгай зөвшөөрлийг 4,496,025,921 төгрөгт тооцон шилжүүлж “Ш” ХХК-ийн өр төлбөрий барагдуулсан байна...гэж үзсэн байдаг.
Гэтэл маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл болдог Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь:
- Эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулаагүй, харин ч Баянгол дүүргийн шүүхийн 1558 тоот захирамжаар Хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,684,065,794 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр шүүгч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эвлэрлийн гэрээ нь Шүүгчийн захирамжтай агуулгын зөрчилтэй, тэгээд ч шүүхийн архиваас эвлэрлийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдаагүй болохыг тодорхойлсон байдаг.
- Эвлэрлийн гэрээг 1 жил 3 с******* өмнө анхны хувьцаа эзэмшигчдийн үед эзэмшил нь нэгэнт шилжсэн тусгай зөвшөөрлийг дахин шилжүүлэх гэж байгаа мэтээр үйлдсэн бодит үр дагавар бий болгох зорилгогүй, “өмгөөлөгчид бодит байдалд буруу дүгнэлт хийж дур мэдэн хийсэн” дүр үзүүлсэн, ингэснээрээ хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг илт гуйвуулсан шинжтэй хэлцэл юм. Эвлэрлийн гэрээг үндэслэн “Б” ХХК нь санхүүгийн тайлан баримт бичигт тусгай зөвшөөрлийн үнэлгээг өөрчилж тусгаагүй, өөрчлөх үндэслэл ч байгаагүй юм.
- Нэхэмжлэгчийн урьд нь худалдан авч үнийг нь бүрэн төлж нэгэнт шилжүүлэн авсан тусгай зөвшөөрлийг дахин шилжүүлж, дахин мөнгө төлж байгаа мэтээр Эвлэрлийн гэрээнд тусгаж татв******* үр дагавар бий болгосон нь “Б” ХХК, түүнд хөрөнгө оруулалт хийж шинээр орж ирсэн гадаадын хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрхийг ноцтой хөсөрдүүлсэн хэрэг болжээ.
- Эвлэрлийн гэрээг “Б” ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч Б.Б, “Ш” ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч Д.Н нар г******* үсэг зурсан, тэр тусмаа Компаниас эрх олгоогүй, Компани баталгаажуулаагүй баримт бичиг байсан аж.
2. 2010 оны 6-р сард буюу анхны хувьцаа эзэмшигчийн үед “Б” ХХК болон Ш ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Монгол улсын иргэн Б.Б******* байсан.
Тэр үед “Б” ХХК-г шинээр байгуулж, 2010 оны 04 дүгээр с******* 20-ны өдөр “Ш” ХХК-тай “***** тусгай зөвшөөрлийн ашиглалтын ажлын мэдээлэл худалдан авах болон тусгай зөвшөөрлийн ашиглалтын ажлын мэдээлэл худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г байгуулж, ***** тусгай зөвшөөрөл нь 2010 оны 06 дугаар с******* 11-ний өдөр “Б” ХХК-д шилжиж, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-р зүйлд зааснаар гэрээний үнийн дүнгээс тооцон татвар төлж, татвар төлсөн баримтыг Ашигт малтмалын газарт гарган өгч, татв******* тайлангаа холбогдох татв******* албанд гаргаж өгсөн бөгөөд чухам тэр үед Татв******* алба тусгай зөвшөөрлийн үнэлгээ болон татв******* хэмжээний талаар ямар ч шаардлага тавиагүй билээ.
“Ш” ХХК нь *****тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрсний экспортыг олон жил зохион байгуулсан туршлагатай компани тул “Б” ХХК нь тус компанитай операторын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу “Ш******* гол *******” ХХК-р дамжуулан 44,740,610.79 төгрөгийг орлого олж, гэрээ, татв******* тайлангаар тайлагнасан орлогын дүнг баримт болгон Татв******* албанд 2011 оны 05 дугаар с******* 05-ны өдөр 61/2011 тоот албан хүсэлтийг гаргаснаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн юм.
“Б” ХХК нь дээрх хугацаанд Ш ХХК-тай операторыг үйл ажиллагаа явуулах гэрээнээс гадна зээлийн гэрээ байгуулж, банкинд тавьсан их хэмжээний зээлийн өрийг нь төлж үйл ажиллагааг нь дэмжин ажилласан юм.
Харамсалтай нь 2010-2012 онд нүүрсийг авто замаар их хэмжээгээр экспортлож, төмөр замаар хийх нүүрсний экспортыг Хятадын төмөр замын шийдвэрээр зогсоосны улмаас Дорноговь аймгаас төмөр замаар тээвэрлэж ирсэн Ш ХХК-ийн нүүрсний экспорт сэргээгүй, улмаар тус компани дампуурахад хүрсэн аж.
“Ш” ХХК нь олгосон зээлийг төлж чадахгүй байгаатай холбоотойгоор “Б” ХХК нь шүүхэд хандаж, тэрхүү нэхэмжлэлийг Ш ХХК ч хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч F******* сангийн хувьд найдваргүй авлагатай байвал өөрийн хөрөнгө оруулагчиддаа харуулдаг ашгийн үзүүлэлт муудна гэх гадаад шалтгаанаар “Ш” ХХК-ийн цөөн тооны тоног төхөөрөмжийг ньь шилжүүлэн аваад, үлдсэн өрийг алдагдал болгож данснаас хасахаас өөр аргагүй хүрсэн юм.
Татв******* улсын байцаагчид нь Б” ХХК-ийн 2011 санхүүгийн тайланд өрийг данснаас хассан нөхцөл байдлын үнэн мөнийг тодруулан тогтоохгүйгээр дээр дурдсан хүчин төгөлдөр бус, /өмгөөлөгчдийн эрх олгогдоогүй атлаа дур мэдэн, алдаатай үйлдсэн/ “эвлэрэлийн гэрээ” гэх баримт бичгийг үндэслэж нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан нь жинхэнэ татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчихөд хүргэжээ.
3.Хэрвээ 2010 оны 04 дүгээр с******* 20-ны өдөр Б” ХХК болон Ш ХХК-ийн хооронд байгуулсан Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээний үнийн дүнг бодитой биш гэж үзэж байгаа бол Татв******* хэлтэс нь аж ахуйн нэгжийн орлогын албан татв******* тухай хуулийн 11-р зүйлд заазсан журмыг баримтлаж Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээний үнийг хянаж, зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлох учиртай байсан. Гэвч гэрээ, татварыг тайлан зэрэг цогцоор нягтлах янз бүрийн баримтыг огт хянаж үзэлгүй атлаа хувьцаа эзэмшигчид нь удаа дараа солигдсон цаг хугацааны явцад мөн чанараа алдсан, өөрчлөгдсөн нөхцөл байдлыг эс анхаарсан төдийгүй хүчин төгөлдөр бус /зөвхөн эвлэрлийн гэрээ гэх/ ганц баримт бичиг дээр үндэслэн өндөр дүнтэй акт тогтооход л хэт анхаарсан нь ойлгомжгүй байна.
4.26/0016176 тоот акт-ыг 2014 оны 11 дүгээр с******* 21-ний өдөр баталсан бөгөөд 2015 оны 07-р с******* 02-ны өдрөөс өмнө батлагдсан байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-р зүйлд заасны дагуу 26/0016176 тоот акт-д заасан 404,642,332.9 төгрөгийн торгууль, 627,600,258.3 төгрөгийн алдангий хариуцлага өршөөлд хамрагдах үндэслэл байгааг анхаарч үзнэ үү. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1-р зүйлд заасны дагуу 404,642.332.9 төгрөгийн торгууль, 627,600,258.3 төгрөгийн алдангид хамаарах хэсгийг хүчингүй болгохыг хүсэж байна.
Хоёр. 26/0016176 тоот актын Нэгдүгээр зүйлийн 2-д заасан “Ашигт малтмалын хайгуулын *****, ***** тоот тусгай зөвшөөрлүүдийн дагуу явуулсан хайгуулын үйл ажиллагаанд зориулан 2010 онд 491,411,290 төгрөгийн 2011 онд 1,890,867,829.8 төгрөгийн, 2012 онд 121,484,246.3 төгрөгийн 2013 онд 445,224,163.1 төгрөгийн, нийт 2,948,987,529.3 төгрөгийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татв******* дүнгээс хасаж тооцсон зөрчилд 294,898,752.9 төгрөгийн нөхөн татвар ногдуулах”-аар шийдвэрлэсэн нь үндэслэлгүйгээр нөхөн татвар ногдуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Энд заасөн нөхөн татв******* хэмжээг Нийслэлийн татв******* газрын Татв******* маргаан таслах зөвлөлөөс байцаагч алдаж тооцсон гэдэг үндэслэлээр 63,183_230 төгрөгөөр хасаж 231,715.522 төгрөг болгож бууруулсан.
/энд дурьдсан НӨАТ хууль гэж Захиргааны маргаан бүхий актыг батлагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны 06 дугаар с******* 29-ний өдөр батлагдсан хууль болно./
1. Татв******* улсын байцаагч, Татв******* маргаан таслах зөвлөл 231,715,522 төгрөгийн НӨАТ-ийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ НӨАТ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-р зүйлд “НӨАТ-с чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн НӨАТ ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд ашигласан хэсгийг хасаж тооцно” гэж заасныг үндэслэн НӨАТ-ийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
НӨАТ хуулийн 13-р зүйлд НӨАТ-с чөлөөлөх бараа, ажил үйлчилгээг жагсаасан бөгөөд энд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа гэж тусгаагүй байна. Иймд татв******* улсын байцаагчид НӨАТ-с чөлөөлөгдөөгүй үйл ажиллагааг НӨАТ-с чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
НӨАТ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойш хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэж заасан шаардлагыг Компани хангаж байгаа тул НӨАТ-ын тайланд тусгасаны дагуу компанийн суутган төлөх татвараас худалдан авалтанд төлсөн албан татварыг хасаж тооцох үндэслэлтэй байгаа юм.
2. 2016 оны 01 дүгээр с******* 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.5-р зүйлийн дагуу “Хайгуулын болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээд төлсөн НӨАТ-ыг суутган төлөгчийн төлөх албан татв******* дүнгээс хасахгүй” гэсэн байдаг нь 26/0016176 тоот актыг үйлдэх үед байгаагүй, шинээр бий болсон зохицуулалт бөгөөд 2014 онд үйлдсэн 26/0016176 тоот улсын байцаагчийн актад 2016 онд хүчин төгөлдөр болсон хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх үндэслэлгүй юм.” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
“Б” ХХК-ийн 2010-2013 оны албан татв******* ногдуулалт, төлөлтийн байдалд батлагдсан хуваарийн дагуу 2014 оны 10 дугаар с******* 09-нөөс 2014 оны 11 дүгээр с******* 14-ний өдрүүдэд шалгаж 2014 оны 11 дүгээр с******* 21-ний 26/0016176 тоот акт үйлдсэн болно.
Нэг. “Б” ХХК нь 2010 оны 07 дугаар с******* 23-ны өдөр “Ш” ХХК-ийн хүсэлтийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулан нийт 4,684,065,794.0 төгрөгийн зээлийг олгосон ба “Ш” ХХК нь зээлийн гэрээний заалтуудыг зөрчиж хэсэгчлэн төлбөрөө төлөхгүй байсан учир “Б” ХХК нь 2011 оны 08 дугаар с******* 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу дээрхи 2 компани нь 2011 оны 09 дүгээр с******* 05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж улмаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “Ш” ХХК нь ***** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 4,496,025,921.0 төгрөгт, уурхайн бусад хөрөнгө бараа материалыг 188,039,873.0 төгрөгт тооцон шилжүүлэн зээлийн төлбөрт суутгуулан тооцож төлбөрийг бүрэн барагдуулсан байна. Анх 4,684,065,794.0 төгрөгийн зээлийг 2010 оны 06 дугаар с******* 23-ны өдөр “Б” ХХК-ийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь 26000******* тоот валютын харилцах данснаас 1,834.987.20 доллар, 1,560,867.31 доллар гэсэн дүнгээр “Ш” ХХК-д шилжсэн байна. “Б” ХХК нь дээрхи авлагаа нягтлан бодох бүртгэлийн авлагын журнал, санхүүгийн тайландаа тусгасан байна.
2011 оны 09 с******* 05-ны өдөр харилцан тохиролцож “Б” ХХК нь 4,684,065,794.0 төгрөгийн авлагадаа “Ш” ХХК-аас ***** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 4,496,025,921.0 төгрөгт тооцон шилжүүлэн авахдаа албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татв******* тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно....8.1.2 эрх борлуулсны орлого... мөн хуулийн 17 дугаар зүйл Албан татв******* хувь хэмжээ 17.2 Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна. 17.2.7 эрх борлуулсны орлогод 30 хувиар, 21.5 энэ хуулийн 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон.
Ашигт малтмалын хайгуулийн *****, ***** тоот тусгай зөвшөөрлүүдийн дагуу явуулсан хайгуулийн үйл ажиллагаанд зориулан 2011 оны 04 с******* 08-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс ойших 1,890,727,408.8 төгрөгийн нийт 2,454,435,818.2 төгрөгийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсөн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татв******* дүнгээс хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татвары тухай хуулийн зүйлийн 7-д “Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар импортлосон болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахааргүй хэрэгцээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж заасан заалтыг зөрчсөн гэж акт тогтоосон болно. Иймд нээхмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь 2016 оны 12 дугаар с******* 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“Б” ХХК-ийн Нийслэлийн Баянгол дүүргийн татв******* хэлтсийн татв******* улсын байцаагчийн 2014 оны 26/0016176 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.
Татв******* ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийн 27.6.2, 27.6.2, 27.6.4-ны өдрийн А/101 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “Татв******* хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ыг, 2 дугаар хавсралтаар “Татв******* хяналт шалгалтын үйл ажиллагаанд хөтлөгдөх маягт”-ыг, 3 дугаар хавсралтаар “Татв******* хяналт шалгалтын зөрчлийн сангийн жагсаалт”-ыг тус тус баталсан байна.
“Татв******* хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 1.1-д “...Татв******* алба нь Татв******* ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан “Үндэсний татв******* албаны чиг үүрэг”-ийн хүрээнд Монгол улсад татвар төлөх үүрэг бүхий хувь хүн, хуулийн этгээд Монгол Улсын татв******* хууль тогтоомжийн хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгааг, мөн хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу шалгаж, тодорхойлох, татв******* улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг /акт, дүгнэлт/ түүний биелэлтийг хангуулах, татвар төлөгчдөд татв******* хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, мэдээллээр хангах, үүсч болох татв******* эсрдэлээс татвар төлөгчдийг хамгаалахад татв******* хяналт шалгалтын зорилго оршино...” гээд,
1.2-т “...Татв******* албанаас ТЕХ-ийн хууль болон холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хүрээнд татв******* хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах, татв******* хяналт шалгалтын дэс дараалал, горимыг тогтоохтой холбоотой үүссэн харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө...” гэжээ.
Эндээс үзвэл Татв******* ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр с******* 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар батлагдсан “Татв******* хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” нь хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж, дэс дараалал, горимыг тогтоож буй эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт буюу процессын харилцааг зохицуулсан журам байна.
Хэдийгээр Баянгол дүүргийн татв******* хэлтсийн татв******* улсын байцаагчийн 2014 оны 26/0016176 тоот актад энэхүү журмын заалт байхгүй ч татв******* хяналт шалгалтын харъяалал, удирдлага болон хяналтын тогтолцоо, хяналт шалгалтын төлөвлөх, томилолт болон удирдамж олгох, байцаагчийн акт болон дүгнэлт үйлдэх, хүлээлгэх хариуцлага зэргийг тогтоож, зохицуулж өгснөөрөө татв******* улсын байцаагчийн акт хууль зүйн дагуу гарах үндсэн эрх зүйн акт юм.
Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д зааснаар:
“...1.9. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ.
2.3.9 Эрх зүйн этгээд нь шийдвэрийг баталснаас хойш ажлын арван өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхэд хүргүүлнэ,
2.5 Шийдвэрийг нийтэд мэдээлэх, хүчийн төгөлдөр болох,
2.5.1. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг бүртгэсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд бүрэн эхээр нь нийтлүүлнэ,
2.5.2. Шийдвэрийг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэхгүй,
2.5.3. Хүчин төгөлдөр бус шийдвэрийг дагаж мөрдүүлснээс үүсэх үүр дагаврыг шийдвэр гаргасан эрх бүхий этгээд хариуцна.
2.5.4. Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон шийдвэрийг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болон баталсан байгууллагын цахим хуудсанд тус тус байршуулна...” гэжээ.
Мөн 2015 оны 06 дугаар с******* 19-ний өдөр батлагдаж 2016 оны 07 дугаар с******* 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд дээрхи зохицуулалт орсон байна.
Татв******* ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр с******* 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар батлагдаж, татв******* хяналт, шалгалтыг зохион байгуулах үндсэн харилцааг зохицуулсан журам нь хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэгдээгүй, “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдээгүй ба олон нийтэд мэдээлэгдээгүй тул хүчин төгөлдөр бус байна.
Монгол улсын үндсэн хуулийн “...1 дүгээр зүйлийн 1.2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
5 дугаар зүйлийн 5.3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно...” гэж хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг тунхаглаж, өмчлөгчийн эрхийг зөвхөн хуулийн дагуу хязгаарлахаар заажээ.
Иймд Татв******* ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр с******* 22-ны өдрийн А/101 тоот тушаалаар батлагдсан журам нь хүчин төгөлдөр бус ба уг хүчин төгөлдөр бус журмын дагуу хийгдсэн татв******* хяналт шалгалт, түүний үр дүнд гарсан Баянгол дүүргийн татв******* хэлтсийн татв******* улсын байцаагчийн 2014 оны 26/0016176 тоот акт хүчин төгөлдөр бус тул шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч Б.Б, Д.Э нарт холбогдуулан “Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч Б.Б, Д.Э н******* 2014 оны 11 дүгээр с******* 21-ний өдөр үйлдсэн “Б” ХХК-р 2,675,949,120.4 төгрөг төлүүлэх тухай 26/0016176 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч Б.Б, Д.Э нар “Б” ХХК-ийн 2010-2013 оны албан татв******* ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 11 дүгээр с******* 21-ний өдрийн 26/0016176 тоот татв******* улсын байцаагчийн актаар нийт 7.445.013.450.2 төгрөгийн зөрчилд 1.643.706.529.2 төгрөгийн нөхөн татвар, 404.642.332.9 төгрөгийн торгууль, 627.600.258.3 төгрөгийн алданги, нийт 2.675.949.120.4 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Нэхэмжлэгч дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн татв******* газрын дэргэдэх Татв******* маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад 2015 оны 11 дүгээр с******* 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагчдын 26/0016176 тоот актаар тогтоосон 7.445.013.5 мянган төгрөгийн зөрчилд 1.643.706.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 404.642.3 мянган төгрөгийн торгууль, 627.600.3 мянган төгрөгийн алданги, нийт 2.675.949.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулснаас 631.832.3 мянган төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс бүртгүүлэхээс өмнөх үеийн худалдан авалтанд ногдуулсан 63.183.2 мянган төгрөгийн хасч, 6.813.181.2 мянган төгрөгийн зөрчилд холбогдох 1.580.523.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 404.642.3 мянган төгрөгийн торгууль, 627.600.3 мянган төгрөгийн алданги, нийт 2.612.765.9 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг Татв******* ерөнхий газрын дэргэдэх Татв******* маргаан таслах зөвлөл хянаад 2016 оны 06 дугаар с******* 03-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Нийслэлийн татв******* газрын дэргэдэх Татв******* маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
НЭГ: 2011 оны 9 дүгээр с******* 05-нд харилцан тохиролцож “Б” ХХК нь 4.684.065.794.0 төгрөгийн авлагадаа “Ш” ХХК-иас 7944 А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 4.496.025.921.0 төгрөгт тооцон шилжүүлэн авахдаа албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Ш” ХХК-тай Ашиглалтын ажлын мэдээлэл худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ”-г 2010 оны 04 дүгээр с******* 20-ны өдөр байгуулан Дундговь аймгийн Баянжаргалан сумын “Х******* *******”-2 хэмээх газарт байрлах Ашигт малтмалын хайгуулын ***** тоот, мөн аймгийн Гурвансайхан, Баянжаргалан сумдын “Х******* *******” хэмээх газарт байрлах Ашигт малтмалын хайгуулын ***** тоот, мөн аймгийн Баянжаргалан сумын “Хар тэвш” нэртэй газарт орших 55 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын ***** дугаартай тусгай зөвшөөрлийг тус бүрийг 500.000 төгрөгөөр худалдан авч 2010 оны жилийн эцсийн “суутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан албан татвар”-ын тайлангаар эрх борлуулсан орлогод 30 хувиар буюу 1.500.000 төгрөгийн орлогод 450.000 төгрөгийн албан татвар ногдуулан суутган авч тайлагнан, татв******* дансанд тушаасан байна.
Түүнчлэн Геологи, Уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2010 оны 06 дугаар с******* 11-ний өдрийн 655 тоот шийдвэрээр дээрх “Ш” ХХК-ийн ашиглалтын ***** дугаартай тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Харин 2010 оны 06 дугаар с******* 23-ны өдөр “Б” ХХК нь “Ш” ХХК–ны хооронд зээлийн гэрээ байгуулан 4.684.173.794.01 /дөрвөн тэрбум, зургаан зуун наян дөрвөн сая нэг зуун далан гурван мянган долоон зуун ерөн дөрвөн төгрөг, 01 мөнгө/ төгрөгийг жилийн / 10 / хувийн хүүтэй, 60 с******* хугацаанд хүүг үндсэн зээлийн хамт төлөхөөр харилцан тохиролцон зээлдүүлсэн болно.
2010 оны 06 дугаар с******* 23-ны өдөр “Б” ХХК-иас 4,684,065,794.0 төгрөгийн өөрийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь 26000******* тоот валютын харилцах данснаас 1,834.987.20 доллар, 1,560,867.31 доллар гэсэн дүнгээр тооцон “Ш” ХХК-д шилжүүлж, энэхүү зээлээ нягтлан бодох бүртгэлийн авлагын журнал, санхүүгийн тайландаа тусгасан байна.
Гэтэл дээр зээлийн гэрээнд заасан үүргээ “Ш” ХХК биелүүлээгүйгээс зээлдүүлэгч “Б” ХХК нь 2011 оны 8 дугаар с******* 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд хандан “Ш” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 4.684.173.794 төгрөг гаргуулахыг хүссэн” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Ш” ХХК хүлээн зөвшөөрч 4.684.173.794 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрсөн тул иргэний хэргийн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ .
Харин энэ талаар Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч нар “...“Ш” ХХК-д 2010 оны 06 дугаар с******* 23-ны өдөр зээлийг доллароор олгосон байдаг. 2010 оны жилийн эцсийн байдлаар авлага талдаа, балансдаа үүнийг тусгасан байдаг. 2011 оны 01 дүгээр улиралд эхний үлдэгдэлд хэвээрээ, 02 дугаар улиралд хэвээрээ, 03 дугаар улиралд балансад тусгасан алга байхгүй болсон байдаг. Үүнээс харахад мөнгийг өгсөн юм чинь мөнгөө авсан байж таарна. Энэ авлага нь мөнгөөр орсон уу? гэж шалгаж үзэхээр мөнгөн гүйлгээ болон орлогын тайланд ямар нэгэн мөнгө орж ирээгүй байдаг. Тэгэхээр биет болон бараа байдлаар авлагаа хаажээ. Санхүүгийн анхан шатны баримт буюу журналд “Ш” ХХК-иас авлага хаасан бичилт хийгдсэн байдаг. Уг авлагыг алдагдал болгон хаана гэж үзэхгүй байна. Энэ авлага мөнгөн гүйлгээ болон орлогын тайланд байхгүй. Гэтэл тус компанийн баримтууд дотор тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн эвлэрлийн гэрээ, шүүхийн шийдвэр байсан. Хугацааны хувьд 2011 оны 09 дүгээр с******* 05-ны өдөр хийгдсэн эвлэрлийн гэрээ болон шүүхийн шийдвэр гарч ирсэн учраас уг баримтуудыг үндэслэсэн. Нэхэмжлэгч компани “Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үнийн дүнгээр авлагаа хаасан. Мөн уг тусгай зөвшөөрлийн хуулбарыг харахад тухайн он сардаа “Ш” ХХК-иас “Б” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байдаг. Энэ үндэслэлээр тусгай зөвшөөрөл эрх борлуулсны орлого хийгдсэн ...” гэж дүгнэн акт тогтоосон нь үндэслэлгүй байна.
Тодруулбал дээр дурдсаны дагуу “Б” ХХК нь ашиглалтын ***** дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан “эрх борлуулсны орлого”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д заасан “эрх борлуулсны орлогод 30 хувиар”-иар, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан үүргээ хэрэгжүүлж Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлого ноогдох татвараа хуульд заасан хувь хэмжээгээр нь тайлагнан тушааж төсөвт шилжүүлж Татв******* ерөнхий 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үүрэг биелүүлсэн байхад түүнийг “Ш” ХХК-ийн ***** тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2010 оны 06 дугаар с******* 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үнэ болох 4,684,065,794.0 төгрөгийн авлагадаа тооцуулан шилжүүлэн авсан гэж дээр дурьдсан хуулийн заалтын дагуу дахин татвар суутган ногдуулж байгаа нь буруу байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Сангийн сайдын 2004 оны 248 , 2006 оны 68 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу 2010, 2011 оны санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайлангийн хүснэгтэд “Бусдад олгосон зээл болон урьдчилгаа”-ны талаар тусгагдаагүй байсан байх ба харин Сангийн сайдын 2012 оны 3 дугаар с******* 28-ны өдрийн 77 дугаар тушаалаар дээрх 2004, 2006 оны санхүүгийн тайлангийн маягтыг хүчингүйд тооцож, Аж ахуйн нэгжид мөрдөгдөх санхүүгийн тайланг шинээр баталжээ.
Уг шинээр батлагдсан санхүүгийн маягтын Мөнгөн гүйлгээний тайлангийн 2.2-т “Бусдад олгосон зээл болон урьдчилгаа” шинээр оруулсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь “Ш” ХХК-д олгосон 4,684,065,794.0 төгрөгийн зээлийг хуучин мөрдөгдөж байсан маягтын Мөнгөн гүйлгээний тайлангийн 2-т байх “Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний дүн” хэсэгт оруулж бичсэнийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр с******* 13-ны өдрийн 1558 дугаар шүүгчийн захирамжид эвлэрлийн гэрээг огт дурдаагүй буюу үндэслэлээ болгоогүй байхад хариуцагч дан ганц эвлэрлийн гэрээнд үнэлэлт өгч “Ш” ХХК-ийн ашиглалтын ***** дугаартай тусгай зөвшөөрлийн бодит үнэлгээг бүрэн хийж тогтоолгүйгээр хийсвэрлэн, нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Мөн Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч Б.Б, Д.Э нар хяналт шалгалт хийж энэ зөрчлийг илрүүлэхдээ Татв******* ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан Татв******* ногдлыг шууд бус аргаар хэрхэн тодорхойлсон тогтоогдохгүй байна.
ХОЁР: Ашигт малтмалын хайгуулын *****, ***** тоот тусгай зөвшөөрлүүдийн дагуу явуулсан хайгуулын үйл ажиллагаанд зориулан 2010 онд 491.411.290.0 төгрөгийн, 2011 онд 1.890.867.8 төгрөгийн, 2012 онд 121.484.246.3 төгрөгийн, 2013 онд 445.224.163.1 төгрөгийн нийт 2.948.987.529.3 төгрөгийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татв******* дүнгээс хасч тооцсон зөрчлийн тухайд:
2006 оны 6 дугаар с******* 29-ний өдөр батлагдсан /хуучин/ Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэжээ.
Харин 2015 оны 7 дугаар с******* 09-ний өдөр батлагдан 2016 оны 01 дүгээр с******* 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.5-т “хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ”-г албан татварт хасалт хийх буюу төсөвт төлөх албан татвараас хасч тооцохоор хуульчилжээ.
Дээрх хоёр хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Татв******* улсын байцаагчид 231.000.000 төгрөгийн НӨАТ-ыг нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “... нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасаж тооцно” гэсэн заалтыг үндэслэн акт тогтоосон.
Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно” гэсэн шаардлагыг компани хангаж байна гэж үзэж байгаа.
Татв******* улсын байцаагч үзэхдээ тусгай зөвшөөрлүүд дээр явуулсан үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээнд хамаарч байгаа учраас хасалт хийх эрхгүй гэж үзсэн. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бараа, ажил, үйлчилгээнд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа гэж дурдаагүй байгаа.
Хэрвээ олборлолт, ашиглалтын ажиллагааны талаар ярьж байгаа бол уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татв******* 0 хувь хэрэглэнэ гэдэг заалт байсан. 0 хувь гэдэг нь хасалт хийх боломжтой зохицуулалт байгаа. Хайгуулын үйл ажиллагааг Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 13 дугаар зүйлд зааж өгөөгүй. Хайгуулын үйл ажиллагаагаар олборлосон нүүрсийг экспортод гаргах эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа.
2016 оны 01 дүгээр с******* 01-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуульд хайгуулын буюу ашиглалтын үйл ажиллагаанд зориулж, импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгчийн төлөх албан татв******* дүнг хасахгүй гэсэн зохицуулалт сүүлд гарч ирсэн. Улсын байцаагчийн акт нь 2014 оны 11 дүгээр сард гарсан учраас өмнөх хуулийнхаа дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох ёстой...” гэх тайлбар үндэслэлтэй байх тул маргаан бүхий актын 1.2 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татв******* ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нэмэгдсэн өртгийн албан татв******* тухай хуулийн 14 дүгээр 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянгол дүүргийн татв******* хэлтсийн Татв******* улсын байцаагч Б.Б, Д.Э н******* 2014 оны 11 дүгээр с******* 21-ний өдрийн 26/0016176 тоот актыг хүчингүй болгосугай.
2.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР