Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Ө холбогдох эрүүгийн 1811025300812 дугаартай 186/2019/0080/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Батбямба,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тэгшжаргал,

Шүүгдэгч Ж.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа нар оролцов. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нарантуул худалдааны төвд мах бэлтгэгч ажилтай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9-р хороо, тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Ж овогт Ж.Ө

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Ж.Өнь 2018 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо байранд амь хохирогч Б.Д хохирогч С.А,Г.А нарыг зөвшөөрөлгүйгээр байранд орж архидан согтуурлаа гэх шалтгаанаар зодож хохирогч С.А,Г.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, амь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ж.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би нийтийн байранд олон нялх хүүхдүүдтэйгээ амьдардаг. Нийтийн байрны эзэн намайг хоосон нэг өрөөг харж байгаарай гэж захиж үлдээсэн. 2018 оны 09 дүгээр сарын 13-наас 14-ний шилжих шөнө ажлаа тараад нийтийн байранд орж ирэхэд харж байгаарай гээд үлдээсэн өрөөнд нь архи ууж байсан гадны хүмүүсийг би хөөж гаргасан... гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тэгшжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хүн зодоогүй гэж ярьж байна. Хэрвээ хохирогчийг зодоогүй байсан бол амь хохирохгүй байсан. Талийгаач ар гэрээ тодорхой хэмжээнд тэжээдэг байсан хүн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тэгшжаргал мөрдөн байцаалтын шатанд: ...Б.Д нь миний төрсөн ах байгаа юм. Бид хоёр тус тусдаа амьдардаг. Би талийгаачийг гэрээсээ яваад Хүчит шонхор худалдааны төвийн орчмоор яваад байгааг ерөнхийдөө мэдсэн. Манай хамаатны хүн болох Б.Сугар гэх хүнтэй утсаар холбогдож талийгаачийг ямархуу байдалтай яваад байна гэж асууж байсан. Тэгэхэд Хүчит шонхор худалдааны төвийн мах үүрдэг ажил хийгээд яваад байна, бага зэрэг архи уугаад байна шүү гэж хэлж байсан. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл уугаад явахаараа олон хоногоор уугаад явдаг болоод сүүлийн нэг жил болж байна. Би хуучин эхнэр болох Батсүх гэх хүн манай хамаатны хүн Энхцэцэгт хэлж, тэр хүмүүс нь бид нарт мэдэгдсэн... гэсэн мэдүүлэг /хх-23-24/,

Хохирогч С.Ахүү мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нийтийн байрны хамгийн цаад талын эзэнгүй, тохижилтгүй өрөөнд Д, А, талийгаач Б /Б.Д/ нарын хамтаар ороод унтах гээд бид нар дөрвүүлээ 1 шил 0,5 литрийн савалгаатай архи хувааж уугаад хэвтэж байхад шөнө 01 цагийн орчим бид нарын байж байсан өрөөнд нэг залуу, эхнэр болох эмэгтэйн хамтаар эрэгтэй нь архи уусан байдалтай орж ирээд гэрэл тусгаад өөрийгөө байрны эзэн байна гэж хэлээд өрөөнөөс гар гээд орж ирээд намайг болон цуг байсан хүмүүсийг зодож, цохиод бид нарыг хөөж гаргасан. Миний цээж хэсэг болон хөл хэсэгт өшиглөсөн. Мөн адил хөлөөрөө таарсан газартаа цохиж, өшиглөсөн. Тэгээд бид нар зодуулаад хөөгдөж гараад уг нийтийн байрны хойд талд байх нурж байгаа дутуу нураасан барилгын хэсэг рүү орж хоноглохоор болж ороход талийгаач гарч ирснээсээ хойш гэдэс ходоод орчимд өвдөөд байна гээд байсан. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-27-28/,

ХохирогчГ.А мөрдөн байцаалтын шатанд: ...С.А, Э.Д, талийгаач Б /Д/ ах нарын хамтаар 0,75 литрийн савалгаатай архи хувааж уугаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны эзэнгүй хүн амьдардаггүй удсан өрөөнд ...бид дөрөв унтах гээд хэвтэж байхад гаднаас өөрийгөө байрны эзэн гэж хэлж байсан залуу өөрийн эхнэр гэх эмэгтэйн хамтаар орж ирээд та нар энэ өрөөнөөс гар гэж хэлээд бид нарыг хэвтэж байхад эхлээд Дг өшиглөхөд Д ахаа би жирэмсэн гэж хэлээд босоод зогсоход би сэрсэн. Тэгээд намайг ирж дээрээс өшиглөөд байхаар нь би босоод зугтаагаад гараад явсан. Тэр хүн өрөөнд байсан хүмүүсийг үгийн зөрүүгүй цохиод эхэлсэн. Тэгээд эхнээсээ хөөгдөж, зугтаагаад гараад явсан. Намайг цохисны дараа талийгаачийг цохисон. Тэгээд уг өрөөнөөс хөөгдөж гараад хашааны гадна талд байдаг нурсан байшингийн балгасан дунд орж хонохоор болж байхад талийгаач нэг их зүйл хэлээгүй юм. Тэгээд шөнө дунд ёолоод байсан болохоор тухайн үед архиндаа шартаад байгаа юм байлгүй дээ гэж бодоод тоогоогүй. Миний биед учирсан гэмтлийг байрны эзэн гэх залуу орж ирээд миний дээрээс, хөлийн цавь орчим өшиглөсөн, толгой дээр дэвссэн, намайг чирээд миний хөл гарын орчим өшиглөсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-31-32/,

Гэрч Э.Д мөрдөн байцаалтын шатанд: ...байранд ороод амарч байхад тус байранд оршин суугч Өнөрөө гэх залуу бид нарын амарч байсан өрөөнд орж ирээд бүгдээрээ энэ байрнаас гараад зайл гэж хэлээд миний гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. Миний хажууд хэвтэж байсан А гэх залууг толгой дээр нь дэвссэн. Гадаа гаргаад хашааны дэргэд авч очоод салтаа руу нь өшиглөж байсан. Харин А ахыг хөл рүү нь өшиглөсөн гутлаа өмсөөд гарья гэхэд нь нүүр рүү нь өшиглөсөн. Харин талийгаач Б /Д/ ахыг хэвтэж байхад нь цээж рүү нь олон удаа өшиглөөд байсан. Харин талийгаач нь шөнөжин унтаж чадахгүй ёолоод байсан. Яасан гээд асуухаар аймхай орчим өвдөөд байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №11278 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. С.Ахүүгийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 3.4.5.6. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

7. дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-59/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дүгээр сарын 18-ны өдрийн №11276 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Г.Аын биед зүүн гуя, хуйхнагны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун алганы зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 3.4.5.6. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

7. дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-61/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №2021 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Талийгаач нь осголтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.
  2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр нарийн гэдэсний ханын цоорол, язрал, цус хуралт, хэвлийн хөндийн шингэн хуралт /100мл орчим гэдэсний агууламж/, элэгний үүд хэсгийн голомтлог няцрал, цус хуралт, аюулхайд цус хуралт, баруун талын 4,5-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтэл, эрүүнд зулгаралт тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Талийгаач нь зүрхний булчингийн голомтлог сорвижил, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна.
  4. Талийгаач нь биологийн шинжилгээгээр О1-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цус ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй байна.
  5. Талийгаачийн цогцост 2018.09.13-ны өдрийн 11:20 цагт үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 4-6 цаг болсон байх боломжтой байна.
  6. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна.

Шинжээч эмч Т.Чидэм-Очир гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-70-73/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн №1181 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шүүх эмнэлгийн 2018.09.28-ны өдрийн Шинжээчийн 2021 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Талийгаачид учирсан нарийн гэдэсний ханын цоорол, язрал, цус хуралт, хэвлийн хөндийн шингэн хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын 4,5-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эрүүний зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  3. Талийгаач нь Нам хэмийн ерөнхий үйлчлэл Осголтын улмаас нас баржээ. Талийгаачид учирсан дээрх хүнд гэмтэл нь нас барсантай шалтгаант холбоогүй болно.
  4. Талийгаач нь дээрх гэмтлийг аваад эмнэлгийн тусламж авалгүйгээр тодорхой хугацаанд идэвхтэй, үйлдэл хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл үүсээгүй байгаа тул гэмтэл аваад удаагүй байх боломжтой ба яг хэдэн цагт авсныг нарийвчлан тогтоох боломжгүй.

Шинжээч эмч М.Энхбаяр, Т.Амартүвшин, Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-80-82/,

 

      Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №67 тоот дүгнэлтэд:

  1. Ж.Ө нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Ж.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Ж.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. Ж.Ө нь хэрэг хариуцах чадвартай байна.

Комиссын дарга О.Баатаржав

Гишүүн Б.Энхчимэг

Илтгэгч Я.Ганхүү гэсэн дүгнэлт /хх-67-68/,

Гэрчээр Ж.Ө мөрдөн байцаалтын шатанд: ...Өчигдөр орой удаа дараа ийм явдал болж байгаа болохоор тэвчихээ байгаад тухайн үед уур хүрээд уг өрөөнд байсан архи уудаг хүмүүсийг хэн хэнийг нь яаж цохисноо санахгүй байна. Ороод та нар гарцгаа гээд цахилгаан, тоггүй харанхуй өрөөнд ороод нэг нэг өшиглөөд сүйдтэй юм болоогүй хөөж гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

Яллагдагчаар Ж.Ө мөрдөн байцаалтын шатанд: ...Би тухайн үед манай нийтийн байрны өрөөнд хүмүүс орилж, чарлаад унтуулахгүй байсан юм. Тэр үед би уг өреөнд явж ороод тухайн хүмүүсийг гарцгаа гэж хэлээд хөөж гаргасан. Тухайн үед хүмүүсийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-212-213/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, хохирлын баримт /хх-187-190/, Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг агаарын тодорхойлолт /хх-192/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-194/,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Зөрчлийн бүртгэл /хх-122-123/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-152/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-161/, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-182/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-183/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-184-185/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагч дүгнэлтэндээ: Ж.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 347 байранд амь хохирогч Б.Дхохирогч С.А,Г.А нарыг зөвшөөрөлгүйгээр байранд орж архидан согтуурлаа гэх шалтгаанаар зодож хохирогч С.А,Г.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, амь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 40 хоногийн хугацаагаар тогтоож, нийт эдлэх ялыг 5 жил 40 хоногоор тогтоож, хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь нийт 77 хоног цагдан хоригдсон. Уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч нь өөрийн амьдарч байсан нийтийн байранд зөвшөөрөлгүйгээр орж ирсэн хүмүүсийг хөөж гаргахдаа тохиолдлын шинж чанартайгаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч нь 14 сартайгаас 12 насны 3 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь 10.000-40.000 нэгжээр торгох  ял, хорих ялын санкцитай байх тул 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлд мөн торгуулийн ял оногдуулж, нийт ялыг нэмж нэгтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар оногдуулах боломжтой. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Хэрвээ шүүгдэгч торгуулийн ялыг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй бол хорих ялаар солих эрх зүйн зохицуулалт байгаа учраас түүнийг нийгмээс тусгаарлалгүй ар гэрийн байдал болон үйлдсэн хэргийн шинж чанар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нь 77 хоног цагдан хоригдох хугацаандаа гэмт хэрэг үйлдэх нь ямар хор уршигтай болохыг ухаарсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч нар болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Өнь 2018 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 347 байранд амь хохирогч Б.Дхохирогч С.А,Г.А нарыг зөвшөөрөлгүйгээр байранд орж архидан согтуурлаа гэх шалтгаанаар зодож хохирогч С.А,Г.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, амь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн: ...Би тухайн үед манай нийтийн байрны өрөөнд хүмүүс орилж, чарлаад унтуулахгүй байсан юм. Тэр үед би уг өреөнд явж ороод тухайн хүмүүсийг гарцгаа гэж хэлээд хөөж гаргасан. Тухайн үед хүмүүсийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тэгшжаргалын: ... Б.Д нь миний төрсөн ах байгаа юм. Бид хоёр тус тусдаа амьдардаг. Би талийгаачийг гэрээсээ яваад Хүчит шонхор худалдааны төвийн орчмоор яваад байгааг ерөнхийдөө мэдсэн. Манай хамаатны хүн болох Б.Сугар гэх хүнтэй утсаар холбогдож талийгаачийг ямархуу байдалтай яваад байна гэж асууж байсан. Тэгэхэд Хүчит шонхор худалдааны төвийн мах үүрдэг ажил хийгээд яваад байна, бага зэрэг архи уугаад байна шүү гэж хэлж байсан. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл уугаад явахаараа олон хоногоор уугаад явдаг болоод сүүлийн нэг жил болж байна. Би хуучин эхнэр болох Батсүх гэх хүн манай хамаатны хүн Энхцэцэгт хэлж, тэр хүмүүс нь бид нарт мэдэгдсэн... гэсэн мэдүүлэг, хохирогч С.Ахүү мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нийтийн байрны хамгийн цаад талын эзэнгүй, тохижилтгүй өрөөнд Д, А, талийгаач Б /Б.Д/ нарын хамтаар ороод унтах гээд бид нар дөрвүүлээ 1 шил 0,5 литрийн савалгаатай архи хувааж уугаад хэвтэж байхад шөнө 01 цагийн орчим бид нарын байж байсан өрөөнд нэг залуу, эхнэр болох эмэгтэйн хамтаар эрэгтэй нь архи уусан байдалтай орж ирээд гэрэл тусгаад өөрийгөө байрны эзэн байна гэж хэлээд өрөөнөөс гар гээд орж ирээд намайг болон цуг байсан хүмүүсийг зодож, цохиод бид нарыг хөөж гаргасан. Миний цээж хэсэг болон хөл хэсэгт өшиглөсөн. Мөн адил хөлөөрөө таарсан газартаа цохиж, өшиглөсөн. Тэгээд бид нар зодуулаад хөөгдөж гараад уг нийтийн байрны хойд талд байх нурж байгаа дутуу нураасан барилгын хэсэг рүү орж хоноглохоор болж ороход талийгаач гарч ирснээсээ хойш гэдэс ходоод орчимд өвдөөд байна гээд байсан. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг, хохирогчГ.А мөрдөн байцаалтын шатанд: ...С.А, Э.Д, талийгаач Б /Д/ ах нарын хамтаар 0,75 литрийн савалгаатай архи хувааж уугаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны эзэнгүй хүн амьдардаггүй удсан өрөөнд ...бид дөрөв унтах гээд хэвтэж байхад гаднаас өөрийгөө байрны эзэн гэж хэлж байсан залуу өөрийн эхнэр гэх эмэгтэйн хамтаар орж ирээд та нар энэ өрөөнөөс гар гэж хэлээд бид нарыг хэвтэж байхад эхлээд Дг өшиглөхөд Д ахаа би жирэмсэн гэж хэлээд босоод зогсоход би сэрсэн. Тэгээд намайг ирж дээрээс өшиглөөд байхаар нь би босоод зугтаагаад гараад явсан. Тэр хүн өрөөнд байсан хүмүүсийг үгийн зөрүүгүй цохиод эхэлсэн. Тэгээд эхнээсээ хөөгдөж, зугтаагаад гараад явсан. Намайг цохисны дараа талийгаачийг цохисон. Тэгээд уг өрөөнөөс хөөгдөж гараад хашааны гадна талд байдаг нурсан байшингийн балгасан дунд орж хонохоор болж байхад талийгаач нэг их зүйл хэлээгүй юм. Тэгээд шөнө дунд ёолоод байсан болохоор тухайн үед архиндаа шартаад байгаа юм байлгүй дээ гэж бодоод тоогоогүй. Миний биед учирсан гэмтлийг байрны эзэн гэх залуу орж ирээд миний дээрээс, хөлийн цавь орчим өшиглөсөн, толгой дээр дэвссэн, намайг чирээд миний хөл гарын орчим өшиглөсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Дгийн: ...байранд ороод амарч байхад тус байранд оршин суугч Өнөрөө гэх залуу бид нарын амарч байсан өрөөнд орж ирээд бүгдээрээ энэ байрнаас гараад зайл гэж хэлээд миний гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. Миний хажууд хэвтэж байсан А гэх залууг толгой дээр нь дэвссэн. Гадаа гаргаад хашааны дэргэд авч очоод салтаа руу нь өшиглөж байсан. Харин А ахыг хөл рүү нь өшиглөсөн гутлаа өмсөөд гарья гэхэд нь нүүр рүү нь өшиглөсөн. Харин талийгаач Б /Д/ ахыг хэвтэж байхад нь цээж рүү нь олон удаа өшиглөөд байсан. Харин талийгаач нь шөнөжин унтаж чадахгүй ёолоод байсан. Яасан гээд асуухаар аймхай орчим өвдөөд байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №11278 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дүгээр сарын 18-ны өдрийн №11276 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №2021 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр зүйлийн 12-ны өдрийн №1181 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.       

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, хохирлын баримт /хх-187-190/, Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг агаарын тодорхойлолт /хх-192/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-194/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Өнь 2018 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнс 00 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 347 байранд амь хохирогч Б.Дхохирогч С.А,Г.А нарыг зөвшөөрөлгүйгээр байранд орж архидан согтуурлаа гэх шалтгаанаар зодож хохирогч С.А,Г.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, амь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч Ж.Өнь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                             

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Ж.Өнь 2018 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнс 00 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжны 347 байранд амь хохирогч Б.Дхохирогч С.А,Г.А нарыг зөвшөөрөлгүйгээр байранд орж архидан согтуурлаа гэх шалтгаанаар зодож хохирогч С.А,Г.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, амь хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                    

Шүүгдэгч Ж.Өт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ж.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн нийт 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.           

Шүүгдэгч Ж.Өнь гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тэгшжаргалд 6.563.955 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч С.Ахүү, хохирогчГ.А нараас нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч нийт 77 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.