Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 1811032631156 дугаар 186/2019/0094/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,                             

Шүүгдэгч Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/,

Хохирогч Э.Н, хохирогчийн өмгөөлөгч Б.Мандухай нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, махны худалдаа эрхэлдэг, гэр бүлийн байдал 4, нөхөр хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Жагар овогт Ц.Б

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор зах дээр хохирогч Э.Нтай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөө зах дээр явж байхдаа  хамт явж байсан хүмүүстэйгээ цайны газар орсон. Цайны газар сууж байхад Э.Н гаднаас орилж орж ирээд, өөрөө ширээ цохисон. Э.Н мөнгөө өгөөч луйварчдаа гэхэд Алтаа эгч энэ дандаа мөнгөний хэрүүл хийгээд явж байдаг гээд Алтантуяа, Э.Н хоёр хоорондоо барилцаж авсан. Тэгээд цайны газрын эгч намайг энэ хүмүүсээ гаргаач гэхээр нь би энэ хоёрыг гаргаж байхад миний цүнхний араас татахаар нь эргээд хартал Э.Н намайг маажсан. Тэгэхээр нь би Э.Нтай барилцаж авсан. Тэгээд бид хоёр коридорт гарахад Оюунаа салгасан. Дараа нь надтай зууралдаад салахгүй болохоор нь машинаа асааж, зугтаагаад явахад миний араас дагаад байсан. Тэгээд машин барьж байх үед өөрөө урдуур орж ирээд машинд тулж зогссон. Машинд мөргүүлснээс болж Э.Нд учирсан гэмтэл байхгүй. Гарыг нь маажиж, үснээс нь зулгааснаас өөр асуудал байхгүй. Э.Н миний хацрыг маажсан. Байцаагч намайг Шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь адилхан нэг газар ажилладаг хүмүүс яахав гэж бодоод больсон. Надад гэм буруу байхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй... гэх мэдүүлэг

Хохирогч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр захаас хүнсний зүйл цуглуулах гэж явж байхдаа Ц.Бтай утсаар ярьсан. Ц.Б яагаад би чамд 48.000 төгрөг өгдөг юм бэ, одоо 30.000 төгрөг өгөх үлдсэн гээд утсаар дайраад байсан. Тэгээд би цайны газар ороход Ц.Б сууж байхаар нь хажууд нь очоод чи цээжээр бодож чаддаггүй юм бол утсаа гаргаж ирээд тооны машинаар бод 93.000 төгрөгөөс 45.000 төгрөгийг хасаад 48.000 төгрөг үлдэх ёстой биз дээ гэхэд Ц.Б утсаа булаагаад авсан. Ц.Бтай хамт сууж байсан Алтанцэцэг бас надад өмнө нь өртэй байсан. Тэгээд Алтанцэцэг чи дандаа мөнгөний хэрүүл хийж явдаг гээд босч ирээд намайг хоёр удаа өшиглөсөн. Тэгээд гараад явсан. Ц.Б бас гарч явах гэхээр нь би хөөе, мөнгөө өгөөд гараач гээд ард талаас нь цүнхийг нь татахад эргэж хараад намайг заамдаж аваад багалзуур шахсанаа хоёр удаа өшиглөсөн. Тэгээд цайны газраас бид хоёр заамдалцсан чигээрээ гарсан. Оюунаа бие засах өрөөнөөс гарч ирээд бид хоёрыг салгах гэтэл Ц.Б миний долоовор хурууг хойш нь гэдийлгэж, хүчтэй дарсан. Тэгээд алга болчихоор нь харахад цаана машинаа унаад явж байхаар нь хөөе, мөнгөө өгчихөөд яваач гэхэд хурдаа хасалгүй тэр чигээрээ ирээд намайг мөргөсөн. Дараа нь миний гар утас руу залгаад мөнгийг чинь өгөхгүй дээ банзал, янхан гэх мэтээр доромжлоод байсан. Дараа нь Ц.Б руу чи хүн мөргөчихөөд явчихлаа, камерын өрөөнд ороод ир гэхэд чи миний машин руу чулуу шидсэн гээд надтай хэрэлдээд байсан. Би нүүрэнд нь гар хүрээгүй, өөрийнхөө цүнхний төмөрт урсан юм шиг жижигхэн шалбарсан байсан. Миний гар бас цүнхний төмөрт зүсэгдээд, шалбарсан байсан... гэх мэдүүлэг

Хохирогч Э.Н мөрдөн байцаалтын шатанд: ...Миний хувьд өмнө Хүчит шонхор зах дээр гоо сайханы бараа зарж борлуудаг байсан бөгөөд 2015 онд танил Б надаас 93.000 төгрөгний гоо сайханы бараа зээлээр аваад буцааж 45.000 төгрөгийг нь 2018 онд өгсөн. Энэ мөнгөө бэлнээр 30.000 төгрөг, мөн Приус маркийн машины гэрэл 15.000 төгрөгөөр тооцож өгсөн. Үлдэгдэл 48.000 төгрөгөө нэхэж түүний утас руу залгаж ярихаар нөхөр нь аваад би дамжуулж хэлнэ гэдэг. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул-2 зах дээрээс хүнсний зүйл цуглуулж авах гээд очих үедээ Бын утас руу залгаж үлдэгдэл 48.000 төгрөгөө нэхэхэд юу яриад байгаа юм бэ 30.000 төгрөг үлддэг юм байгаа биз дээ гээд утсаа салгасан. Би Хүслэн цайны газарт байгаа байх гээд ортол Б мах зардаг Алтанцэцэг, Төгсөө, Оюунаа нартай сууж байсан. Би Баас мөнгөө авъя гэхэд Алтанцэцэг энэ дандаа мөнгөний хэрүүл хийж явдаг гээд босож намайг заамдаж аваад гэдэс рүү 2 удаа өшиглөх үед цайны газар хүмүүс боль гээд салгасан. Баас мөнгөө нэхтэл шууд гараад явах гэхээр нь цүнхний оосорноос нь таттал эргэж хараад намайг заамдаж хоолой боох үед цайны газрын тогооч эмэгтэй гарч зодолд гээд гаргасан. Гадагш гартал Б миний зүүн гарын долоовор хурууг хойш нь дарах үед Оюунаа салгасан. Б цаашаа яваад алга болсон. Би Быг хайж байтал өөрийнхөө машинд суугаад зугтах гэхээр нь би очоод машиныг нь зогсоох гэтэл намайг машинтайгаа мөргөөд явчихсан... гэсэн мэдүүлэг /хх-21-22/,

 

Гэрч Ч.Оюунчимэг мөрдөн байцаалтын шатанд: ...Б, Алтанцэцэг, Төгсөө нартай хоол идэх гээд сууж байхдаа Төгсөө бид хоёр 00 орчихоод буцаж орж иртэл гаднаас танил Н орж ирэнгүүтээ Бын ширээн дээр байсан гар утсыг шууд авах гээд дайрсан чинь Б утсаа өрсөөд өөрөө авчихсан чинь луйварчин авгай минь мөнгөө өг гэж дайрсан. Энэ үед цуг сууж байсан Алтанцэцэг түүнийг дандаа мөнгөний хэрүүл хийж явдаг ямар муухай хүн бэ гэсэн чинь түүнийг чи муу луйварчин гэж дайраад түүнийг барих гэхэд өөд өөдөөсөө бие биенээ түлхэж байснаа Алтанцэцэг гараад явсан. Араас нь Б гарах гэтэл Н түүний цүнхнээс нь татаж мөнгөө өг гэж хэлэхэд Б эргэж хараад бие биенээ барьж авах үед Н Бын нүүрийг нь маажаад цус гарсан. Энэ үед цайны газрын тогооч нар гарцгаа гээд Төгсөө бид хоёр салгаад цайны газраас гаргасан. Цайны газрын гадаа дахиад              мөнгөө авна гээд Быг зуурч авсан. Энэ үед би больцгоо гэж хэлэхэд Б Э.Нгаас салаад зугтаад цаашаа явсан. Б өөрийнхөө машинд суугаад хөдлөх гэж байгааг нь хараад Н гүйж очоод машиныг нь явуулахгүй гээд машины урд копуд дээр тэгнэж хэвтсэн. Яах аргагүй хоёулаа бие биенийгээ цохисон заамдалцаад зогсож байсан тул би салгасан... гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

Гэрч Б.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ...Энэ үед уг үл таних эмэгтэй Быг зуураад авсан тул хоорондоо бие биенээ зууралдаад тавихгүй маргалдсан учир та нар гараад учраа ол гээд тэр хоёрыг гаргасан. Тэр хоёр биенээ зууралдан гарсан... гэсэн мэдүүлэг /хх-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №13782 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Э.Н-н биед тархи доргилт, зүүн долоовор хурууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хенгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-50/,

 

Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/, хохирлын баримт /хх-86/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний хуулбар /хх-64/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-64/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-65/, зөрчлийн бүртгэл /хх-66-73/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76, 78/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор зах дээр хохирогч Э.Нтай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хохирогчид 199.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч ял шийтгэлийн дүгнэлтэндээ: Машинд мөргүүлснээс болсон уу, хүмүүстэй маргалдаад зодолдсноос болоод гэмтэл учирсан уу гэсэн асуудал нь нарийн тогтоогдохгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч  нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор зах дээр хохирогч Э.Нтай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Нгйин: ...Миний хувьд өмнө Хүчит шонхор зах дээр гоо сайханы бараа зарж борлуудаг байсан бөгөөд 2015 онд танил Б надаас 93.000 төгрөгний гоо сайханы бараа зээлээр аваад буцааж 45.000 төгрөгийг нь 2018 онд өгсөн. Энэ мөнгөө бэлнээр 30.000 төгрөг, мөн Приус маркийн машины гэрэл 15.000 төгрөгөөр тооцож өгсөн. Үлдэгдэл 48.000 төгрөгөө нэхэж түүний утас руу залгаж ярихаар нөхөр нь аваад би дамжуулж хэлнэ гэдэг. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Нарантуул-2 зах дээрээс хүнсний зүйл цуглуулж авах гээд очих үедээ Бын утас руу залгаж үлдэгдэл 48.000 төгрөгөө нэхэхэд юу яриад байгаа юм бэ 30.000 төгрөг үлддэг юм байгаа биз дээ гээд утсаа салгасан. Би Хүслэн цайны газарт байгаа байх гээд ортол Б мах зардаг Алтанцэцэг, Төгсөө, Оюунаа нартай сууж байсан. Би Баас мөнгөө авъя гэхэд Алтанцэцэг энэ дандаа мөнгөний хэрүүл хийж явдаг гээд босож намайг заамдаж аваад гэдэс рүү 2 удаа өшиглөх үед цайны газар хүмүүс боль гээд салгасан. Баас мөнгөө нэхтэл шууд гараад явах гэхээр нь цүнхний оосорноос нь таттал эргэж хараад намайг заамдаж хоолой боох үед цайны газрын тогооч эмэгтэй гарч зодолд гээд гаргасан. Гадагш гартал Б миний зүүн гарын долоовор хурууг хойш нь дарах үед Оюунаа салгасан. Б цаашаа яваад алга болсон. Би Быг хайж байтал өөрийнхөө машинд суугаад зугтах гэхээр нь би очоод машиныг нь зогсоох гэтэл намайг машинтайгаа мөргөөд явчихсан... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Оюунчимэгийн: ...Б, Алтанцэцэг, Төгсөө нартай хоол идэх гээд сууж байхдаа Төгсөө бид хоёр 00 орчихоод буцаж орж иртэл гаднаас танил Н орж ирэнгүүтээ Бын ширээн дээр байсан гар утсыг шууд авах гээд дайрсан чинь Б утсаа өрсөөд өөрөө авчихсан чинь луйварчин авгай минь мөнгөө өг гэж дайрсан. Энэ үед цуг сууж байсан Алтанцэцэг түүнийг дандаа мөнгөний хэрүүл хийж явдаг ямар муухай хүн бэ гэсэн чинь түүнийг чи муу луйварчин гэж дайраад түүнийг барих гэхэд өөд өөдөөсөө бие биенээ түлхэж байснаа Алтанцэцэг гараад явсан. Араас нь Б гарах гэтэл Н түүний цүнхнээс нь татаж мөнгөө өг гэж хэлэхэд Б эргэж хараад бие биенээ барьж авах үед Н Бын нүүрийг нь маажаад цус гарсан. Энэ үед цайны газрын тогооч нар гарцгаа гээд Төгсөө бид хоёр салгаад цайны газраас гаргасан. Цайны газрын гадаа дахиад Н мөнгөө авна гээд Быг зуурч авсан. Энэ үед би больцгоо гэж хэлэхэд Б Э.Нгаас салаад зугтаад цаашаа явсан. Б өөрийнхөө машинд суугаад хөдлөх гэж байгааг нь хараад Н гүйж очоод машиныг нь явуулахгүй гээд машины урд копуд дээр тэгнэж хэвтсэн. Яах аргагүй хоёулаа бие биенийгээ цохисон заамдалцаад зогсож байсан тул би салгасан... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтанцэцэгийн: ...Энэ үед уг үл таних эмэгтэй Быг зуураад авсан тул хоорондоо бие биенээ зууралдаад тавихгүй маргалдсан учир та нар гараад учраа ол гээд тэр хоёрыг гаргасан. Тэр хоёр биенээ зууралдан гарсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №13782 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор зах дээр хохирогч Э.Нтай маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.      

 

Шүүгдэгч Ц.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Баас нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардалд 199.200 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Нд олгуулахаар шийдвэрлэв.

Шатахууны зардалд 149.950 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.