| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0151/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811022360151 дугаар 186/2019/0151/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гагнуурчин ажилтай, гэр бүлийн байдал 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Б
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сард эхнэр болох хохирогч Б.Бийг эр, эмийн хардалтын улмаас нүүрэнд нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “биед зүүн ухархайн дотор ханын хөмөрсөн хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 03 дугаар сарын 23-ны үед манай 10 жилийн найз Дорж над руу уулзъя гэж мессэж бичсэн. Б уг мессежийг хараад бид хоёр харилцан зодолдоод миний нүүр рүү нэлээд хэдэн удаа цохисон. Тэгээд зүүн талын нүд хавдаж таглараад хамраас их цус гарсан. Би анх удаа ийм асуудал болсон болохоор цагдаад хандаагүй. Намайг 2018 оны 03 дугаар сард Бад зодуулсныг манай хадам аав Баттөмөр, хадам ээж Саранцэцэг нар мэдэж байгаа... гэсэн мэдүүлэг /хх-29-30/,
Гэрч М.Саранцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 03 дугаар сард өглөө 07 цагийн орчимд Б орж ирээд ээжээ би Бийг зодчихсон байна. Цитрамон байна уу гэж асуусан. Б, Б хоёр манай гэрт орж ирэлгүй байж байгаад нэлээд хэд хоногийн дараа баруун билүү, зүүн талын нүд нь хөхөрчихсөн орж ирэхэд нь та хоёр чинь нүд, амаа хөхрүүлээд хаашаа юм, болохгүй бол боль гээд хэлсэн. Б хэд хоногийн дараа манай гэрт орж ирэхэд ямар ч байсан аль нэг нүд нь хөхөрсөн байсан... гэсэн мэдүүлэг /хх-33-34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №9483 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч, Цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-42/,
Яллагдагчаар Б.Бын мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай охины төрсөн өдөр нь байсан. Би эхнэрийнхээ ажлын гадаа хүлээгээд байж байсан. Эхнэр миний утсаар фэйсбүүк ордог байсан бөгөөд тэр үед өмнө нь үерхдэг байсан залуугаас нь сайн уу, юу байна гэсэн чат ирсэн байсан. Тэгээд би энэ талаар асууна гэж бодож байгаад мартчихсан. 2018 оны 03 дугаар сарын 20-н гарсан байсан яг өдрийг сайн мэдэхгүй байна. Нөгөө чатыг санаад утас руугаа ороод үзсэн чинь Б тэр чатыг устгасан байсан. Би архи уусан үедээ тэр талаар Бт яриад маргалдсан. Тухайн үед би нэлээн их согтуу байсан бөгөөд Бийн нүүр рүү 2-3 удаа цохисон. Маргааш нь Бийн зүүн билүү, баруун талын нүд нь хөхрөөд хавдсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-53-54/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/, ажлын газрын тодорхойлолт /хх-57/, зөрчлийн бүртгэл /хх-59-61/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-62-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 03 дугаар сард эхнэр болох хохирогч Б.Бийг эр, эмийн хардалтын улмаас нүүрэнд нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “биед зүүн ухархайн дотор ханын хөмөрсөн хуучин хугарал, хамрын таславчийн хуучин мурийлт бүхий” хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Б.Бад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан, зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Б.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 600 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.