| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2019/0152/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.Э, Я.Э нарт холбогдох эрүүгийн 1911001760078 дугаар 186/2019/0152/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч, хохирогч Я.Э,
Шүүгдэгч, хохирогч Я.Э /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлийн байдал 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 209 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Буурал овогт Я.Э,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлийн байдал 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Буурал овогт Я.Э,
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Я.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо төрсөн дүү Я.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи муу пизда” гэж хэлсний улмаас түүнийг алх, гурил элддэг модоор зодож зүүн доод зовхиноос эрүүний доод хэсэг хүртэл үргэлжилсэн шарх, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Я.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын тоотод төрсөн ах Я.Этай харилцан зодолдож баруун алганд шарх, баруун хацар, баруун шуу, баруун алганд зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Шүүгдэгч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч Я.Э мөрдөн байцаалтын шатанд: ...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би согтуу байсан болохоор өөрийн төрсөн ах Э руу залгаад согтуу байна, манай хүүхдийг ирээд аваач гэж хэлсэн. Манай ах удалгүй ирж манай бага охиныг аваад гэр рүүгээ явсан. Би араас нь хүүгээ дагуулаад машинаа бариад ах Эын гэрт архи пиво бариад очсон. Баяр болж байгаа юм чинь гэж бодоод ахтайгаа хамтдаа архи ууя гэж бодсон чинь ах надтай архи уухгүй би дүүтэйгээ архи уудаг хүн биш гэсэн. Тэгэхээр нь та намайг тоосонгүй гээд надтай архи уусангүй гээд ахтай маргалдсан. Манай ах намайг айлгах гээд гартаа нэг зүйл барьсан байсан бөгөөд надтай ноцолдсон санагдаж байна. Ах намайг зодно гээд байхаар нь би хаалгыг нь дараад ах хаалганы цаанаас гарна гээд түлхээд байсан. Би зугтаад гарч гүйж байснаа санаж байна хашааны гадаа зогсож байхад цагдаа нар ирээд хамтдаа ахын гэрт орсон... гэсэн мэдүүлэг /хх-19/,
Хохирогч Я.Э мөрдөн байцаалтын шатанд: ...хажуу айлын Мөнхнасан гэх залууг гуйгаад машинаа бариулаад Модны-2-т дүү Э дээр очсон. Эгийн том хүү нь аавтайгаа үлдэнэ гэхээр нь би бага охиныг нь аваад Эг машинтай нь тэндээ үлдээгээд би гэртээ ирсэн. Гэртээ байж байтал манай ээж над руу залгасан бөгөөд би Эг архи уучихсан байна очиж авах гэж байгаа талаараа хэлсэн. Ээж над руу юу болсон бэ гэж асууж залгахдаа Э намайг ална гэсэн гэж хэлэхээр нь миний уур хүрээд утсаа салгаад байж байтал гаднаас Э хүүгийнхээ хамтаар шал согтуу машинаа Модны-2-н орчмоос бариад манай гэрт уут дүүрэн пиво барьчихсан надтай хамт архи ууя гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би чиний ах байж чамтай нийлж архи уухгүй гэж хэлсэн чинь намайг муу пизда гэж хэлэхээр нь би чи одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Э гадаа гарч үзье гэхээр нь би цаанаас ганжин заазууртай аваад Эгийн өөдөөс далайгаад айлгаад ноцолдсон. Тэгсэн чинь Э гараад манай гэрийн үүдний амбаарын хаалгыг дарсан. Тэгэхээр нь ганжин заазуур хоёроо орхичихоод амбаарын тавиур дээр байсан алхыг аваад хаалгыг онгойлгох гээд түлхээд байсан юм. Манай амбаарын хаалга гадагш онгойдог учир би түлхээд завсар гарахаар нь алх барьсан гараа гаргаад хэд хэдэн удаа цохьсон. Тэр хооронд манай дүү Э алханд доод урууланд нь гэмтэл учруулсан юм шиг байна лээ... гэсэн мэдүүлэг /хх-15/,
Гэрч Ж.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд: ...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би гэртээ байж байтал манай нөхөр Э 16 цагийн орчимд над руу залгаад Э согтуу байна, ирээд 2 хүүхэд аваадах гээд байна нилээн согтуу байх шиг байна гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр Эгийн бага охиныг дагуулаад орж ирээд байж байтал нөхрийн утас дуугараад Э манай гэрт ирж явна гэж хэлэхээр нь би хоол бэлдээд байж байтал удалгүй Э гаднаас хүүгийнхээ хамт архи пиво бариад ороод ирсэн. Манай нөхөр Э уурлаад би чамтай архи уухгүй яах гэж архи авчирсан юм гээд уурласан. Э болдоггүй юм уу гэх мэтээр ахынхаа өөдөөс олон зүйл яриад байсан. Э ээжийгээ ална гэж айлгасан гэснээс болоод Э, Э нар хоорондоо муудалцаад том том дуугараад байхаар нь би айгаад нөгөө өрөөнд орсон. Манай нөхрийн гар нь зүсэгдсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 967 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 941 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-29/,
Шүүгдэгч Я.Эын хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45-46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-47/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, Баянзүрх дүүргийн 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-53/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-55-58/,
Шүүгдэгч Я.Эгийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60-61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-62/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-64-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч Я.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 10-205 тоотод төрсөн дүү Я.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “чи муу пизда” гэж хэлсний улмаас түүнийг алх, гурил элддэг модоор зодож зүүн доод зовхиноос эрүүний доод хэсэг хүртэл үргэлжилсэн шарх, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, нь шүүгдэгч Я.Эын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Манай гэрт согтуу ирсэн бөгөөд манай дүү Э надтай архи ууна гэхээр нь би дүүтэйгээ архи уухгүй гэснээс болсон. Мөн манай ээж болох 81 настай хүнийг ална гэж айлган сүрдүүлсэн учраас би уурлаад дүүтэйгээ муудалцсан юм. Би дүүгийнхээ биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Бид хоёр одоо эвлэрсэн, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Я.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 10-205 тоотод төрсөн ах Я.Этай харилцан зодолдож баруун алганд шарх, баруун хацар, баруун шуу, баруун алганд зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Я.Эгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Баяр болж байгаа гээд ахтайгаа хамтдаа архи уух гэсэн чинь би дүүтэйгээ хамт архи уудаг хүн биш гэж хэлсэн бөгөөд энэ шалтгаанаас болж л би ахтайгаа муудалцсан юм. Ахдаа гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Я.Э, Я.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Я.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Я.Эгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Я.Э, Я.Э нар нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Я.Э, Я.Э нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эыг 450 нэгж, шүүгдэгч Я.Эг 450 нэгжээр тус тус торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Я.Э, Я.Э нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус гаргасан болно.