Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 1811012740001 дугаар 186/2019/0162/Э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,                                                                   

Улсын яллагч М.Очбадрах,                                                                                       

Шүүгдэгч Н.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг нар оролцов. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 2, ээжийн хамт оршин суудаг, урьд  Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 05 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 50.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Н.Б,

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нийтийн байранд хохирогч П.Бтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газар шилэн саваар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                            

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг

Хохирогч П.Б мөрдөн байцаалтын шатанд: ...Цэрэндорж манай хажуу талын өрөөнд амьдардаг Маралцэцэг гэх эмэгтэйг хамт юм ууж суух уу гэж үүдэнд нь очиж хэлэхэд Маралцэцэг уурлаад чанга чанга яриад орилоод эхлэхээр нь би өрөөнөөсөө гараад Цэрэндоржийг буцаан гэртээ оруулж ирсэн. ...бид хоёр өрөөндөө орж ирээд удаагүй 5-10 минут болж байх үед манай өрөө рүү нэг өндөр залуу орж ирээд Цэрэндоржийг шууд цохиод авсан. ...би босч очоод тэр залууг бариад автал манай гэрт жижиг тавиур дээр байсан цэвэр ус хийдэг 2 литрийн шилэн савыг аваад миний толгой руу цохисон. Би цохиулаад ухаан балартаад нэг хэсэг болоод босоод ирэхэд толгойноос цус гарсан байсан. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх баримт байхгүй байна. Тухайн үед би бол нилээд хэмжээний зардал гаргасан ба ажил төрөл хийлгүй 3 сар орчим болсон. ...хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна... гэсэн мэдүүлэг /хх-12, 14/, 

Гэрч Э.Маралцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ...Баттөр гэж залуу надад хандаж чи яагаад уурлаад байгаа юм бэ яагаад ингэж хүндээр хүлээж авдаг юм бэ гэж хэлсэн. Би тэр үед өрөө рүүгээ ороод гар утсаа аваад хамгийн эхний дугаар руу залгасан. Тэгсэн миний танил болох Болор гэж хүний утас руу залгагдсан байсан. Тэгээд би Болортой утсаар яриад үүдний залуучууд архи уусан намайг айлгаад байна гэж хэлсэн. Тэгсэн Болор за ойлголоо гэж хэлээд хэсэг хугацааны дараа удалгүй миний түрээслэж байгаа байранд ирсэн. ...Баттөр гэж залуу Болорын өөдөөс чанга чанга ярьж хараалын үг хэлж байсан. ...Болор тэр залууг гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн тэр залуу гарт ойрхон стакан байсан түрүүлээд гараа далайхад Болор сандрахдаа хажууд байсан газраас шилэн буцалсан усны савыг авч Баттөрийн толгой хэсэг рүү цохьсон... гэсэн мэдүүлэг /хх-16/,

Гэрч О.Цэрэндорж мөрдөн байцаалтын шатанд: ...удалгүй тус эмэгтэй нэг 180 см өндөр 28-29 насны орчим махлаг биерхүү залуутай орж ирээд та 2 яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаан ална шүү гэж заналхийлж эхэлсэн. Энэ үед би тус залууд чи юу яриад байгаан гээд очтол шанаан тус газар цохиж унагаасан энэ зуур Баттөр босч очиход бас цохиод унагаасан. ...тухайн махлаг залуу Баттөрийн толгойн тус газар ус хийдэг шилэн саваар цохиж толгойг нь хагалаад гараад зугтсан. ...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй... гэсэн мэдүүлэг /хх-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №5377 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. П.Бийн биед зүүн зулай, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, зүүн хацар, зүүн сарвуунд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр ирмэгтэй зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-25/,

 

Яллагдагчаар Н.Б мөрдөн байцаалтын шатанд: ...танил Маралцэцэг утсаар яриад манай нийтийн байрны хажуу өрөөний залуучууд над руу дайраад байна, чи хүрээд ирж чадах уу гэхээр нь би ойрхон явж байсан тул яваад очиход хажуу талынх нь өрөөнд 3 согтуу залуу архи уугаад сууж байсан. Би ороод та нар яагаад ганц бие эмэгтэй хүнийг айлгаад байгаа юм бэ гэхэд өөдөөс маргалдсан. Тэгж байгаад нэг залуу нь эхлээд дайраад байсан ба нөгөө Баттөр гэх залуу нь цаад талаас нь босч ирээд над руу дайрахаар нь цохиод цааш нь түлхээд унагаачихсан. Тэгтэл Баттөр босч ирээд шил аваад дайрах гэхээр нь би хажуу тийш нь болгоод тавьж байсан шилэн савыг аваад толгой хэсэг рүү нь цохичихоод гараад яваад өгсөн. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний  үнэмлэхний лавлагаа /хх-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-39-41/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-41/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-42-48/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1640 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-56/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Улсын яллагч дүгнэлтэндээ: Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1-6 тоотод байрлах нийтийн байранд хохирогч П.Бтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газар шилэн саваар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хйилгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Миний үйлчлүүлэгчид  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ. 

 

Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг бэхжүүлж авсан байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.                 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж, мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.     

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нийтийн байранд хохирогч П.Бтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газар шилэн саваар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн: ...танил Маралцэцэг утсаар яриад манай нийтийн байрны хажуу өрөөний залуучууд над руу дайраад байна, чи хүрээд ирж чадах уу гэхээр нь би ойрхон явж байсан тул яваад очиход хажуу талынх нь өрөөнд 3 согтуу залуу архи уугаад сууж байсан. Би ороод та нар яагаад ганц бие эмэгтэй хүнийг айлгаад байгаа юм бэ гэхэд өөдөөс маргалдсан. Тэгж байгаад нэг залуу нь эхлээд дайраад байсан ба нөгөө Баттөр гэх залуу нь цаад талаас нь босч ирээд над руу дайрахаар нь цохиод цааш нь түлхээд унагаачихсан. Тэгтэл Баттөр босч ирээд шил аваад дайрах гэхээр нь би хажуу тийш нь болгоод тавьж байсан шилэн савыг аваад толгой хэсэг рүү нь цохичихоод гараад яваад өгсөн. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг, хохирогч П.Бийн: ...Цэрэндорж манай хажуу талын өрөөнд амьдардаг Маралцэцэг гэх эмэгтэйг хамт юм ууж суух уу гэж үүдэнд нь очиж хэлэхэд Маралцэцэг уурлаад чанга чанга яриад орилоод эхлэхээр нь би өрөөнөөсөө гараад Цэрэндоржийг буцаан гэртээ оруулж ирсэн. ...бид хоёр өрөөндөө орж ирээд удаагүй 5-10 минут болж байх үед манай өрөө рүү нэг өндөр залуу орж ирээд Цэрэндоржийг шууд цохиод авсан. ...би босч очоод тэр залууг бариад автал манай гэрт жижиг тавиур дээр байсан цэвэр ус хийдэг 2 литрийн шилэн савыг аваад миний толгой руу цохисон. Би цохиулаад ухаан балартаад нэг хэсэг болоод босоод ирэхэд толгойноос цус гарсан байсан. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх баримт байхгүй байна. Тухайн үед би бол нилээд хэмжээний зардал гаргасан ба ажил төрөл хийлгүй 3 сар орчим болсон. ...хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Маралцэцэгийн: ...Баттөр гэж залуу надад хандаж чи яагаад уурлаад байгаа юм бэ яагаад ингэж хүндээр хүлээж авдаг юм бэ гэж хэлсэн. Би тэр үед өрөө рүүгээ ороод гар утсаа аваад хамгийн эхний дугаар руу залгасан. Тэгсэн миний танил болох Болор гэж хүний утас руу залгагдсан байсан. Тэгээд би Болортой утсаар яриад үүдний залуучууд архи уусан намайг айлгаад байна гэж хэлсэн. Тэгсэн Болор за ойлголоо гэж хэлээд хэсэг хугацааны дараа удалгүй миний түрээслэж байгаа байранд ирсэн. ...Баттөр гэж залуу Болорын өөдөөс чанга чанга ярьж хараалын үг хэлж байсан. ...Болор тэр залууг гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн тэр залуу гарт ойрхон стакан байсан түрүүлээд гараа далайхад Болор сандрахдаа хажууд байсан газраас шилэн буцалсан усны савыг авч Баттөрийн толгой хэсэг рүү цохьсон... гэсэн мэдүүлэг, гэрч О.Цэрэндоржийн: ...удалгүй тус эмэгтэй нэг 180 см өндөр 28-29 насны орчим махлаг биерхүү залуутай орж ирээд та 2 яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаан ална шүү гэж заналхийлж эхэлсэн. Энэ үед би тус залууд чи юу яриад байгаан гээд очтол шанаан тус газар цохиж унагаасан энэ зуур Баттөр босч очиход бас цохиод унагаасан. ...тухайн махлаг залуу Баттөрийн толгойн тус газар ус хийдэг шилэн саваар цохиж толгойг нь хагалаад гараад зугтсан. ...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №5377 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1-6 тоотод байрлах нийтийн байранд хохирогч П.Бтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газар шилэн саваар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.           

 

Шүүгдэгч Н.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.                             

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.                                                                   

 

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.           

Хохирогч П.Б шүүгдэгч Н.Бэс гэм хорын хохиролд нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Н.Б Чингэлтэй дүүргийн прокурор дээр 201725031101 дугаартай “бусдыг залилах” гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаа болно.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.