Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811028510138 дугаар 186/2019/0164/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч М.Очбадрах,                             

Шүүгдэгч Н.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярням нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлийн байдал 5, эх, өвөө, ах, эхнэрийн хамт оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №298 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Хаад боржигин овогт Н.О,

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр сургуулийн орчимд хохирогч Э.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2012-2013 онд Э надтай хамт цэргийн алба хааж байсан.  Хэрэг гарсан өдөр Э манай ажил дээр ирээд гар утас үзсэн. Тэгээд миний машинд нэг юм байгаа хоёулаа орж ууя гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд архи ууж байхдаа цэрэгт байхад чи миний гутлыг арчиж байсан биздээ гэхээр нь би гомдоод нэг алгадсан... гэх мэдүүлэг 

                                        

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтын шатанд: ...дэлгүүрээс 0.33 граммтай нэг шил архи аваад миний машин дотор ууж суунгаа юм хум яриад уусан, энэ үед манай эхнэр согтуу хөлчүү машин тэрэг бариад явчихсан гээд гарч ирээд машины түлхүүр аваад орсон. Тэгээд дахиад О бид хоёр нэг шил архи аваад ууж байхдаа хамт цэрэгт байснаа ярьсан нэг нэгнийгээ чи ийм байсан, тийм байсан гэж яриад хэсэг маргалдаж байгаад больсон. Тэгээд О надад энэ пүүзийг 280.000 төгрөг, ориг пүүз энээ тэрээ гээд яриад байхаар нь ориг пүүз ийм байдаггүй юмаа, ориг нь ийм байдаг юм гээд түүний өмссөн пүүзний талаар ярьсан чинь О гэнэт чи ер нь намайг доош нь хийлээ гээд уурлаад хоорондоо маргалдаж байхад эхнэр хүүхдийн хурал тарчихлаа гээд гарч ирээд маргалдаж байгаа бид хоёрыг одоо архи дарсаа боль гэж байх шиг байсан. Би зарим юмаа санаад, зарим юмаа санахгүй байсан. Тэгээд нэг мэдэхэд хамар руу тас хийгээд явчихсан. ...Би тухайн үед нилээн согтсон байсан учраас О яг яагаад намайг цохих болсонг мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг /хх-15-16/,                                

Гэрч А.Мияадоржийн мөрдөн байцаалтын шатанд: ...би тухайн үед хүүхдийнхээ хуралд сууж байсан, манай нөхөр Э нь над руу яриад ирчихлээ гэсэн. Хэсэг байж байгаад ярьсан чинь хэл ам нь орооцолдчихсон байхаар нь архи ууж байгаа юм байна, согтуу машин тэрэг аваад унаад явчих байх гэж бодоод хурлын дундуур гараад машины түлхүүрээ авчихаад буцаад орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр над руу залгаад чи ирэх болж байна уу гээд орилоод байхаар нь согтчихсон байна, юу болсон юм бол гэж бодоод хувцсаа өмсөөд гарсан чинь манай нөхөр, О нар хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би одоо ууж идэхээ боль, Оыг одоо яв гэтэл Эг дуудаад уулзаадхая гэхээр нь чи зодоон цохион хийхгүй шүү гэж хэлсэн чинь зодоон цохион хийхгүй гээд Эг цааш нь аваад яваад л яах ийхийн зуургүй хамар руу нь тас хийтэл цохиход Эгийн хамарнаас цус гарсан. ...намайг гараад ирэхэд маргалдаад зодоон болох гээд байхаар нь салгаад холдуулсан... гэсэн мэдүүлэг /хх-23/,                                                                      

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №11674 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Э.Э-н биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтанд нөлөөлөхгүй.

            Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэсэн дүгнэлт /хх-31/,

 

            Яллагдагчаар Н.О мөрдөн байцаалтын шатанд: ...Би согтуудаа Эгийн хэлсэн “чи цэрэгт байхдаа миний гутлыг арчдаг байсан биз дээ” гэсэн үгэнд нь юм боддог байсан юм шиг байна лээ, тэгээд машинаас буугаад гадаа Этэй юм ярьж байгаад нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Би урьд нь мэдүүлэг өгөхдөө айгаад цохиогүй гээд хэлсэн, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-42/,

           

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх-32/, Натур эмнэлгийн оношлогоо /хх-35/, хохирлын баримт /хх-36/, хохирол барагдуулсан тухай баримт /хх-63/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-46-48/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/, зөрчлийн бүртгэл /хх-51-52/, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр сургуулийн орчимд хохирогч Э.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.          

 

Прокуророос Н.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

Н.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан, зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.О нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.      

 

Иймд Н.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг  500 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.