Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б, Г.С, Б.Х нарт холбогдох эрүүгийн 1811009310104 дугаар 186/2018/0176/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,      

Улсын яллагч Б.Байгалмаа,                                    

Шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Г.С, шүүгдэгч Б.Х /шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, ажилгүй, гэр бүлийн байдал 3, охин, зээ хүүгийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Солонууд овогт Д.Б

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, гэр бүлийн байдал 3, ээж, хүүгийн хамт оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Хиад боржигон овогт Г.С

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, ажилгүй, гэр бүлийн байдал 3, ээж, хүүгийн оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Халиван овогт Б.Х

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Д.Б нь Г.С, Б.Х нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “EXE PLAZA” төвд үйл ажиллагаа явуулах “Ногоон алмаз агро” төрийн бус байгууллагын нэрийг ашиглан Солонгос улсад ажилд зуучилна гэж хохирогч У.Маас 1.600.000 төгрөг, хохирогч Д.Гээс 1.300.000 төгрөг, хохирогч С.Жаас 1.600.000 төгрөг, хохирогч Б.Дгзэс 3.200.000 төгрөг, хохирогч Б.Боос 1.300.000 төгрөг, хохирогч А.Ггаас 1.600.000 төгрөг, хохирогч У.Бгаас 1.600.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 12.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.С нь Б.Х Д.Б нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “EXE PLAZA” төвд үйл ажиллагаа явуулах “Ногоон алмаз агро” төрийн бус байгууллагын нэрийг ашиглан Солонгос улсад газар тариалангийн ажилд зуучилна гэж У.Маас 1.300.000 төгрөг, хохирогч С.Жаас 1.300.000 төгрөг, хохирогч Б.Дгээс 2.600.000 төгрөг, хохирогч А.Ггаас 1.300.000 төгрөг, хохирогч У.Бгаас 1.300.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.Х нь Г.С Д.Б нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “EXE PLAZA” төвд үйл ажиллагаа явуулах “Ногоон алмаз агро” төрийн бус байгууллагын нэрийг ашиглан Солонгос улсад ажилд зуучилна, зуучлалын хөлс гэж хохирогч У.Маас 300.000 төгрөг, хохирогч У.Бгаас 300.000 төгрөг, хохирогч С.Жаас 300.000 төгрөг, хохирогч Б.Дгээс 600.000 төгрөг, хохирогч А.Ггаас 300.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг      

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг     

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг     

 

Хохирогч У.М мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр Е ZAR гэсэн нэртэй сайтаас “Солонгос улсад гэрээгээр ажиллуулна” гэсэн зар харсан юм. Тэгээд тэр зарын дагуу 9490-5885 гэсэн дугаар руу залгаж Х гэх хүнтэй ярьсан. Тэр хүнтэй утсаар ярихад ирээд уулзаарай гэсэн. Тэгэхээр нь тэр хүнтэй Теди төвийн баруун талд байрлах ЕХЕ плазагийн 1 давхарт ирж уулзсан юм. Намайг ирж уулзахад С, Х гэх хүмүүс уг газар байсан. Тэр хүмүүс өөрсдийгөө “Ногоон Алмаз Агро” төрийн бус байгууллагын менежерүүд гэж танилцуулсан ба би тэдгээр хүмүүсээс хэрхэн яаж явуулах талаар асуухад Х гэдэг хүн нь манай байгууллага нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсын зөвлөх аграномч А гэдэг хүн манай захирлаар ажилладаг. Хөдөө аж ахуйн чиглэлээр анх удаа Монголоос Солонгос улс руу ажилтан гаргаж байгаа, 30 хүн бүртгэсэн байгаа, сүүлийн хүн нь чи боллоо найдвартай байгууллага гээд байгууллагынхаа гэрчилгээ, өргөмжлөл зэргийг харуулсан. Эхлээд 1.300.000 төгрөгийг бэлнээр тушаах ёстой, би зуучлалын хөлс гэж 300.000 төгрөг авна гэсэн. Тэгээд би эгч Бд энэ тухай хэлээд түүнийг дагуулж ирээд эгчийнхээ хамт бүртгүүлээд хоёулаа явахаар болсон юм. Намайг эгчийгээ дагуулаад ирэх үед С, Х нар нь байсан. Эгчийгээ дагуулж ирээд би бүртгүүлээд сургалтын төлбөр гээд 1 хүний 1.300.000 төгрөг буюу нийт 2.600.000 төгрөгийг өгсөн. Ингэж мөнгө өгөхөд С нь тоолж аваад орлогын ордер бичиж өгсөн юм. Мөнгөө өгсний дараа эгч бид хоёроос гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, газрын гэрчилгээ зэргийг авч үлдсэн юм. Гэтэл Х нь эгч бид хоёрт “би та хоёрыг зуучилж өгсөний хөлс гзж 600.000 төгрөгийг надад өг” гээд эгч бид хоёр тэр хүнд нийт 600.000 төгрөгийг ЕХЕ плаза төвийн дотор байдаг цайны газар Хд тусад нь өгсөн юм. Ингээд мөнгө тушаасны дараа менежер С, Х нар нь манай сургалт дуусчихсан байгаа, одоо та нартай утсаар холбогдож байгаад явах цагийг чинь хэлнэ гэж байсан. Би Солонгос явахад цагдаагийн газрын тодорхойлолт, эрүүл мэндийн бичиг зэрэг зүйл хэрэггүй юу гэж асуухад тэр хоёр энэ шаардлагагүй ээ, манай захирал зохицуулна гэсэн одоо зүгээр утсаа чагнаад байж бай гэсэн зүйл хэлсэн. ...Х руу залгаж юу болсон бэ гэж асуухад Б гээд манай ахлах менежер байгаа, энэ хүнээс асуу гээд утасны дугаарыг нь өгсөн. Тэгэхээр нь утас руу нь залгаад Бтай ярьж асуухад эхний удаад бүтэж байгаа, хувийн бэлтгэлээ хангаж бай гэсэн зүйл хэлж байсан. Тэгснээ сүүлд нь буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б руу залгаж асуухад жаахан бүтэлгүй байнаа, 2 хоногийн дараа эцсийн хариу гарна, эхний явсан хүмүүсээс 2 хүн зугтаад харлаад алга болчихсон байгаа болохороо бүтэхгүй байна, энэ асуудал 2018 оны 03 дугаар сарын 14-нд тодорхой болно гэсэн. Тэгэхээр нь 3 сарын 14-ний өдөр Б руу залгаж асуухад “за Солонгос явуулах асуудал худлаа боллоо, маргааш 12 цагт ирж уулз” гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь маргааш нь ирж Бтай уулзахад их олон хүн цугласан байсан ба “яагаад бүтэхгүй байгаа юм бэ” гэж асуухад “Солонгост 2 хүн харлаад зугтчихсан, энэ асуудлаас болоод бүтэхгүй болчихлоо, та нарын мөнгийг одоо өгөх боломжгүй, би мөнгөөр чинь газар авчихсан юм, газар авбал аваарай бас би Манжуур хот руу дөрвөн удаа яваад ирсэн, одоо мөнгөгүй болчихлоо гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр нь бид нар А гэх ТББ-ийн захирлыг дуудаж уулзахад “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энэ асуудал бүтэхгүй болох нь тодорхой болчихсон байсан, би бүртгэлээ зогсоо гэж Бт хэлсэн боловч Б зогсоогоогүй хүн нэмж бүртгэсэн байна” гэдэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь эргээд Бтай уулзахад “мөнгийг чинь 2018 оны 03 дугаар сарын 19-23-ний хооронд барагдуулна” гэсэн утгатай бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй ээ... гэсэн мэдүүлэг /хх-74-75/,

Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд: ... Би өнгөрсөн оны буюу 2017 оны 12 дугаар сард фэйсбүүк хуудаснаас “Солонгос улс руу гэрээгээр 40-өөс дээш насны хүнийг хурдан хугацаанд яаралтай гаргана” гэсэн зар хараад уг зарын дагуу холбоо бариад ирж уулзахаар болсон юм. Тэгээд Теди төвийн баруун талд ирэхэд өөрийгөө Х гэж танилцуулсан хүн надтай уулзаад намайг дагуулаад Мобиком төвийн зүүн талд байдаг ЕХЕ плаза төв дээр ирсэн юм. Намайг ирэхэд өөрийгөө “Ногоон Агро Алмаз” төвийн менежер гэх Б гэх эмэгтэй байсан. Эхний ээлжинд 1.300.000 төгрөгийг өгч бүртгүүлнэ энэ мөнгө чинь очоод байрлах байрны мөнгө байгаа юм, 1.500.000-2.000.000 төгрөгийн цалинтай ажил хийнэ, манайх оны өмнө хүмүүсээ явуулах гэж байгаа 40 хүн явуулна, хүн дутчихаад байгаа юм” гэсэн. Тэгээд би өөрийгөө бүртгүүлэхээр болоход Б нь надтай гэрээ хийнэ гээд “Худалдах худалдан авах гэрээ” гэсэн зүйл гаргаад ирэхээр нь би эргэлзээд ийм гэрээгээр яаж явах юм бэ, наадах чинь ажилд зуучлах гэрээ биш байна шүү дээ, ийм гэрээ гэж юу байдаг юм” гэхэд Б нь “гэрээ бол нэг их асуудал биш, манайх анхнаасаа энэ гэрээгээ өөрчлөөгүй байгаа. Одоо удахгүй өөрчилж дахиж байгуулна” гэсэн. Тэгэхээр нь би “хэрвээ би явж чадахгүй бол яах юм бэ” гэхэд “өө тэгвэл мөнгөө шууд буцаагаад аваарай, тэрэн дээр санаа зоволтгүй, нэг ч төгрөг дутаахгүй буцааж өгнө” гэсэн. Тэгээд би итгээд 1.300.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, бэлнээр нь тоолж Б гэх эмэгтэйд өгөөд мөнгө төлсөн тухай баримт бичүүлж авсан. Тэгтэл Х нь надад “би зуучилж өгсөн болохоор 300.000 төгрөгийг өгнө ш дээ, энэ хэдэд битгий хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл виз гарсаны дараа таны 300.000 төгрөгийг өгнө, одоо би жаахан эргэлзэж байна” гэж хэлээд өгөөгүй. Намайг мөнгө тушааж өөрийгөө бүртгүүлсэнээс хойш Х нь “эгч нь ярина, тэр болтол хүлээж бай” гэсэн. Тэгээд би хүлээж байгаад оны өмнөхөн Х руу яриад юу болсон талаар асуухад “Солонгос талын захирал ирж бичиг баримтыг Солонгосын элчинд өөрөө өгч гарын үсэг зурдаг гэсэн одоохондоо ирээгүй байна” гэхээр нь дахиад хүлээж байгаад он гараад 1 сард Х руу ярьж асуухад “би менежер Баас асуулаа, цагаан сараас наана явуулна, бэлтгэлээ хангаж байгаарай” гээд байсан. Тэгэхээр нь би дахиж хүлээж байгаад цагаан cap өнгөрсөн хойно дахиж Хгаас асуухад “2017 оны 03 дугаар сарын 25 гэхэд шийд нь гарна, явчих байх. Онгоцныхоо тийзийн мөнгийг бэлдээрэй мөн виз гарчих юм бол барьцаанд тавих үл хөдлөхийн гэрчилгээ бэлдээрэй гэсэн. Тэгэхээр нь “яагаад гэрчилгээ авч байгаа юм бэ” гэхэд “очоод харлачих байх” гэж бодоод гэрчилгээг чинь барьцаанд авч үлдэж байгаа юм гэсэн. Тэгээд 03 дугаар сарын 25-ны өдөр болоод ЕХЕ төв дээр ирж Б гэх эмэгтэйтэй уулзахад “БНСУ явах бүтэхээргүй болсон” гэсэн зүйл хэлсэн. “Мөнгөө авъя” гэхэд Б нь “мөнгө байхгүй ээ, тэр мөнгөөр Манжуур явчихсан юм” гээд уйлаад юм ч ярихгүй суучихсан. Тэгэхээр нь бид нар тэр А захирлаа дууд гээд А захирлыг нь хүлээсэн. Тэгтэл удалгүй “Ногоон Алмаз Агро” ХХК-ийн захирал А гээд хүн ирэхээр нь “танай менежер Б ийм асуудал гаргасан байна, бид нар мөнгө төгрөгөө авъя” гэхэд “надад наад Б чинь ямар ч хамаагүй ээ, би нэг төгрөг ч өгөхгүй” гэдгээ хэлсэн. Бид нар “та захирал нь биз дээ, та энэ хүмүүсийг байрандаа ажиллуулж байгаа биз дээ” гэхэд би БНСУ-д байх хугацаандаа Бтай 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр яриад энэ асуудал бүтэхээргүй болчихлоо, наад ажлаа зогсоо” гэж хэлсэн гэсэн. А захирал нь тэгж хэлээд байхад Б нь өөрөө дур мэдэн хүн нэмж бүртгэн мөнгийг нь аваад байсан юм билээ... гэсэн мэдүүлэг /хх-81-82/,

Хохирогч С.Ж мөрдөн байцаалтын шатанд: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр фэйсбүүк зараар “Ногоон Агро Алмаз” ХХК нь Солонгос улсад ногооны чиглэлээр 30 хүн гаргана гэсэн зар явж байхаар зарын дагуу 94905885 дугаар руу залгаад Солонгос улс руу хүн бүртгэж байгаа юм уу гэж асуутал манайх бүртгэж байгаа нэг хүн дутуу байна. Та бүртгүүлэх бол Найман шарга төвийн баруун талд байрлах ЕХЕ плазагийн 1 давхарт “Ногоон Агро Алмаз” гэсэн хаягтай газар хурдан ир гэсэн. Би тэр өдрийнхөө 10 цагийн үед тус заасан газар нь яваад очтол Б гэгчийн охин С, Х гээд эмэгтэйгийн хамт байсан. Тэгээд Х гээд эмэгтэй нь та надад зуучлалын 300.000 төгрөг өгөх ёстой Солонгос улс руу хэрвээ гарч чадахгүй бол буцаагаад таны мөнгийг өгнө гэсэн. Тэгээд би С гэгчтэй уулзахад “Манай ээж энэ компаний менежер байгаа юм. Одоогоор Тайланд улс руу явчихсан байгаа хэд хоногоос ирнэ. Би ээжийгээ орлож ажиллаж байгаа юм” гэсэн. С ажиллах нөхцөлийн талаар надад ярихад та надад 1.300.000 төгрөг өгөөд зардал мөнгөө өөрөө даагаад 3 сарын хугацаанд ажиллана гэсэн. Тэгээд С надтай гэрээ байгуулна гээд худалдах худалдан авах гэрээ гэсэн зүйл гаргаж ирээд бид хоёр гэрээ байгуулсан. Тэгээд 1.300.000 төгрөгөө бэлнээр өг гээд би бэлнээр мөнгөө аваад өгтөл Х гээд эмэгтэй надад зуучлалын мөнгө гээд 300.000 төгрөг өг гээд авсан. Тэнд би нийт 1.600.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд үүнээс хойш 18 орчим хоногийн дараа буюу шинийн 3-ны өдөр Б гэгчийн 9416**** дугаарын утас руу залгаад бид нарын явах юу болж байна вэ гэтэл та нарын материалыг өгөөгүй байсан юм. Өчигдөр өгчихсөн хариу нь гарах арай болоогүй байгаа. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай захирал А Солонгос улсаас ирнэ. Тэгээд та нарын ажил шийдэгдэнэ гэсэн... гэсэн мэдүүлэг /хх-88-90/,

Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2017 оны 12 дугаар сарын эхэн үеэр манай төрсөн эгчийн охин Батболор надад “Бүгд найрамдах Солонгос улс руу тэтгэврийн насны хүмүүсийг ажилд зуучилж байна. Зуучлалын хөлс нь 1.300.000 төгрөг өгөөд үл хөдлөх хөрөнгийг нь барьцаалан виз гаргаж явуулж өгдөг гэж байна, “Ногоон Алмаз Агро” ТББ гэх нэртэй газар байна дугаар нь 94905885 /Х/ гэх нэртэй хүнтэй холбогдох юм байна, та нөхрийн хамт сонирхохгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг гар утсаар нь Х гэх хүнтэй яриад ямар шугамаар гаргадаг талаар нь асуухад “манай байгууллага нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм, одоо БНСУ-руу мандарин жимс хураалтын ажилд явуулах гэж байгаа юм, явахаасаа өмнө сургалтанд хамруулна, энэ тухай ирээд уулз” гэсэн. Тэгэхээр нь би тэр Х гэх эмэгтэйтэй Теди төвийн хажууд уулзаад асуухад “манайх газар тариалангийн чиглэлээр БНСУ-руу ажилтан явуулж байгаа юм, 1600.000 төгрөг болно энэ мөнгөнөөс 1.300.000 төгрөг нь компанид үлдэнэ, үлдсэн 300.000 төгрөгийг нь би зуучилж өгсний хөлс гэж авч байгаа юм энэ талаар оффис дээр очиж ярилцъя гээд ЕХЕ плаза дээр дагуулж очсон юм. Оффис дээр нь ирэхэд Б гэх эмэгтэй байсан. Х нь намайг дагуулж ороод тэр Бт миний гадаад паспортыг үзүүлсэн. Тэгтэл Б гэх эмэгтэй нь манай байгууллага 2 улсын гэрээтэй, албан ёсоор хүн гаргаж байгаа, энэ талаар санаа зовох зүйлгүй, тэнд очоод 3-4 сая төгрөгийн цалинтай жимс ногоо хураах ажил байгаа, ажил нь хүнд шүү гэсэн зүйл яриад байсан. Тэгэхээр нь би өөрийн нөхөр Золбоог явуулахаар болоод бүртгүүлсэн. Нөхрийгөө бүртгүүлэхдээ буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1.300.000 төгрөгийг Хгийн надад өгсөн данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд тэр өдрөө Хд бэлнээр 300.000 төгрөгийг өөрт нь зуучилсаны хөлс гэж өгсөн юм. Уг нь Б тэд нар хэлэхдээ цагаан сараас өмнө БНСУ-руу манай нөхрийг явуулна гэж байсан юм. Тэр болтол утсаа чагнаад хүлээж бай л гээд байсан. Тэгээд он гараад 1 сард Х над руу залгаад “1 хүний орон тоо гарч байна, чи явахгүй юм уу” гэхээр нь би “тэгье” гээд өөрөө явахаар болоод “Ногоон Алмаз Агро” ТББ дээр ирж Б, Х нартай уулзаад дахин 1.300.000 төгрөгийг бэлнээр Б гэх эмэгтэйд өгөөд мөн Хд 300.000 төгрөгийг зуучлалын хөлс гэж өгсөн юм. Ингээд өөрөө болон нөхрийгөө бүртгүүлчихээд утсаа чагнаад хүлээж байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Би нийт 3.200.000 төгрөг өгсөн байдаг. Уг өгсөн мөнгөний 600.000 төгрөгийг Хтай хэл ам хийн явсаар байгаад буцаан авсан. Харин Бт үлдсэн 2.600.000 төгрөгийн өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-91-92/,

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 01 дүгээр сарын 14-15-ны үед фэйсбүүк хуудаснаас “БНСУ-руу 3 сарын гэрээгээр ажилд явахад нас, хүйс харгалзахгүй зуучилна” гэсэн зар харсан юм. Тэгээд уг зарын дагуу холбогдоход өөрийгөө Х гэж танилцуулсан эмэгтэйтэй холбогдсон. Тэгэхээр нь би өгсөн хаягийнх нь дагуу Теди төвийн урд ирээд Х гэх эмэгтэйтэй уулзсан. ....Х нь Теди төвийн гадаа надтай уулзчихаад намайг дагуулаад Ногоон Алмаз Агро ТББ-ийн байранд ирсэн. Намайг ирэхэд Б гээд өөрийгөө “Ногоон Алмаз Агро” ТББ-ийн менежер гэх эмэгтэй байсан. Би Б гэх менежерээс нь яаж явуулдаг юм бэ, одоо хэдэн хүн бүртгэж байгаа юм бэ, очоод ямар ажил хийх юм, цалин хөлс нь ямар байх юм бэ гэж асуухад “манайх 2 улсын гэрээтэй байгууллага, манай Монгол талыг хариуцсан захирал А гэж хүн байдаг, энэ асуудлаар БНСУ явчихсан байгаа... гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд бүртгүүлэхээр болсон юм. ...ЕХЕ төв дээр ирэхэд С гэх охин сууж байсан. Тэгэхээр hi, Б эгч хаашаа явсан юм бэ гэхэд ээж гадуур ажилтай, юм хөөцөлдөж яваа гэхээр нь материалаа өгөхөд тэр С нь надтай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Тэгээд мөнгөө 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэхээр болоод явсан юм. Тэр өдөр Х эгч надад “мөнгөө энэ данс руу шилжүүлээрэй” гээд ээж Дэнсмаагийнхаа 5016554467 гэсэн дансыг өгсөн юм. ...03 дугаар сарын 14-нд Б руу залгаж асуухад маргааш оффис дээр уулзъя, виз гарахгүй болсон юм хумыг чинь буцааж егье гэхээр нь маргааш өдөр нь оффис дээр нь ирэхэд “Монгол захиралтай 10 хүн явсан чинь 2 хүн нь харлачихсан болохоор манай гэрээ цуцлагдчихлаа” гэсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс бид нар “мөнгө төгрөгөө авъя” гэхэд та нарын мөнгөний талаар нь бараа авсан, талаар нь бараа аваад шатчихсан, мөнгө байхгүй, та нар жаахан хугацаа өгөөч ээ, би хашаа байшингаа зараад та нарын мөнгийг өгье гээд байсан. ...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хтай уулзахад энэ данс руу хийгээрэй гэж өгч байсан. Намайг тэнд очиж уулзахад Дэнсмаа гэх хүн байгаагүй. Би тухайн үед “данс руу шилжүүлж болох юм уу” гэж асуухад С нь “ээжийн данс болохгүй байгаа, та өөрөө дансаа өгчих” гэж Хд хэлэхэд энэ дансыг бичиж өгсөн юм. Тэгээд би сүүлд нь Б эгчээс “1.300.000 төгрөгийг өгсөн данс руу хийсэн, та авсан биз дээ” гэхэд “авсан, авсан” гээд мөнгө авсан тухай баримт гараараа бичиж өгсөн юм... гэсэн мэдүүлэг /хх-96-98/,

Хохирогч А.Г мөрдөн байцаалтын шатанд: ...Би 2018 оны 01 дүгээр сард интернэтээс “Солонгос улс руу 3 сарын хугацаатай ажлын гэрээгээр ногоо хураах ажилд 2 хүн яаралтай явуулна” гэсэн зар харсан юм. Тэгээд уг зарын ЕХЕ плаза гэсэн төвд “Ногоон алмаз агро” ТББ-д ирсэн юм. Тэнд нь ирэхэд Х нь манай менежер Б гадуур ажилтай явж байгаа юм, энэ охинтой нь гэрээ хийчих” гэж байсан. Гэрээ хийхэд 1.300.000 төгрөгийг бэлнээр өгдөг гэж байсан. Гэрээ хийсэн чинь зуучилж өгсөн мөнгө гээд надаас 300.000 төгрөгийг авсан юм. Би тэднийхийг ямар шугамаар яаж ажилтан гаргадаг талаар лавлаж асуухад манай компани нь Солонгосчуудтай гэрээ хийсэн байгаа, энд туршилтын сургалтаа явуулаад дуусчихсан байгаа, Солонгос талын захирал ирчихсэн байгаа юм, гэтэл 2 хун дутчихаад байсан юм, одоо материалыг нь яаралтай явуулах хэрэгтэй байна, ерөнхий захирал маань БНСУ-д байгаа гэж байсан. Намайг мөнгө өгсөн чинь надтай худалдах, худалдан авах гэрзэ хиихээр нь би “энэ ямар сонин гэрээ вэ, яагаад ийм гэрээ хийж байгаа юм бэ” гэж асуухад Х нь “захирлын гарын үсэгтэй, тамгатай гэрээ байгаа болохоор ийм гэрээ хийж байгаа юм, А захирал мэдэж байгаа” гэж байсан. Би тэр “Ногоон Алмаз Агро” ТББ-д 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэлнээр 1.300.000 төгрөгийг өгөөд бүртгүүлсэн юм. Мөнгө өгсөнөөс хойш цагаан сарын өмнө БНСУ явах байх, утсаа чагнаад байж бай гэдэг байсан... гэсэн мэдүүлэг /хх-102-104/, 

Хохирогч У.Бгийн мөрдөн байцаалтын шатанд: ...2017 оны 10 дугаар сарын эхээр хамаатны дүү болох Мэнд-Амараас “Ногоон алмаз агро” төрийн бус байгууллагын талаар мэдээлэл аваад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЕХЕ PLAZA-н 1 дүгээр давхарт Д.Б гэх эмэгтэй байсан бөгөөд өөрийгөө дээрх төрийн бус байгууллагынхаа чиглэлээр хүмүүст найдвартай виз гаргаж өгдөг гээд өөртөө итгэлтэй хэлж байсан. Тэгээд Б гэх эмэгтэйн хэлсэн үгэнд итгэсэн учраас 1.300.000 төгрөгийг Бт бэлнээр өгсөн. Яах гэж өгсөн бэ гэхээр Б нь 1.300.000 төгрөг өгөх юм бол Солонгос улсад ажиллах виз гаргаж өгнө гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-108-110/,

 

Гэрч Р.Ажийнаагийн мөрдөн байцаалтын шатанд: ... Анх А гэх эмэгтэй өөрөө сургалтаа явуулаад тэгээд Солонгос улс руу хэдэн хүмүүс аваад явсан бөгөөд явсаныхаа дараа Бтай холбогдоод наад үйл ажиллагаагаа явуулахаа боль гэж хэлсэн байсан боловч Б дур мэдэн хүмүүсээс мөнгө авч өөртөө зарцуулсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-129-130/,

 

Гэрч Ч.А мөрдөн байцаалтын шатанд: ...Би дээрх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд одоо зөвлөх агорномич байгаа юм. ...Д.Б нь манай 10 жилийн хүүхэд юм. ...2017 оны 12 дугаар сарын 06-ний өдөр төрийн байгууллагаас мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтанд намайг болон өөр бусад 7 хуний хамт яваад ир гэсний дагуу 2017 оны 12 дугаарын 06-наас 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдрийг хүртэл солонгос улсад байсан Би Солонгосд байх хугацаандаа Д Бтай холбогдоод одоо би байхгүй сургалт орох хүн байхгүй юм чинь дэмий түрээс төлөөд хэрэггүй наад үйл ажиллагаагаа боль боль гэж хэлж байсан удаатай. Ингээд би Монголд ирсэнийхээ дараа Д.Быг манай төрийн бус байгууллагын нэрийг ашиглан иргэдийг Солонгос руу явуулна гэж хэлээд мөнгө авсан талаар мэдсэн. Ингээд Бтай уулзахад өөрөө дур мэдэн иргэдээс мөнгө авсан талаараа өөрөө хэлж байсан. харин мөнгөөрөө юу хийсэн талаараа надад  тухайн үедээ хэлээгүй боловч дараа нь Манжуур явж бараа авч ирсэн гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-134-136/,

Түрээсийн гэрээ /хх-44-46/, Д.Бын БНСУ-руу гэрээгээр ажилтан явуулна гэж бүртгэж байсан хүмүүсийн бүртгэл болон тэдгээр хүмүүстэй хийсэн гэх гэрээ /хх-47-54/, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх-56/, Хаан банкны дэлгэрэнгүй лавлагаа /хх-58-59/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хуулга /хх-64-66/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-67-72/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх-76-77, 83, 93-94, 99, 105/, бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгө өгсөн талаарх баримт /хх-78, 84, 100, 104/,  хохирогч нарын хохирол гомдолгүй гэх хүсэлтүүд /150-158/,

Шүүгдэгч Д.Бын хувийн байдлыг талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-140/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-145/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-146/,

Шүүгдэгч Г.Сгийн хувийн байдлыг талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-147/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-209/,

Шүүгдэгч Б.Хгийн хувийн байдлыг талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-171/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-208/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч шүүгдэгч Д.Б нь Г.С, Б.Х нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “EXE PLAZA” төвд үйл ажиллагаа явуулах “Ногоон алмаз агро” төрийн бус байгууллагын нэрийг ашиглан Солонгос улсад ажилд зуучилна гэж хохирогч У.Маас 1.600.000 төгрөг, хохирогч Д.Гээс 1.300.000 төгрөг, хохирогч С.Жаас 1.600.000 төгрөг, хохирогч Б.Дгзэс 3.200.000 төгрөг, хохирогч Б.Боос 1.300.000 төгрөг, хохирогч А.Ггаас 1.600.000 төгрөг, хохирогч У.Бгаас 1.600.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 12.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.С нь Б.Х Д.Б нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “EXE PLAZA” төвд үйл ажиллагаа явуулах “Ногоон алмаз агро” төрийн бус байгууллагын нэрийг ашиглан Солонгос улсад газар тариалангийн ажилд зуучилна гэж У.Маас 1.300.000 төгрөг, хохирогч С.Жаас 1.300.000 төгрөг, хохирогч Б.Дгээс 2.600.000 төгрөг, хохирогч А.Ггаас 1.300.000 төгрөг, хохирогч У.Бгаас 1.300.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.Х нь Г.С Д.Б нартай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “EXE PLAZA” төвд үйл ажиллагаа явуулах “Ногоон алмаз агро” төрийн бус байгууллагын нэрийг ашиглан Солонгос улсад ажилд зуучилна, зуучлалын хөлс гэж хохирогч У.Маас 300.000 төгрөг, хохирогч У.Бгаас 300.000 төгрөг, хохирогч С.Жаас 300.000 төгрөг, хохирогч Б.Дгээс 600.000 төгрөг, хохирогч А.Ггаас 300.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь хохирогч нар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.                                                                               

Прокуророос Д.Б, Г.С, Б.Х нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

Шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Г.С, шүүгдэгч Б.Х нар нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Г.С, шүүгдэгч Б.Х нарыг “эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 нэгжээр, шүүгдэгч Г.Сг 450 нэгжээр, шүүгдэгч Б.Хг 450 нэгжээр тус тус торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.         

 

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно. 

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Г.С, шүүгдэгч Б.Х нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус гаргасан болно.