Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2016/00175/И |
Дугаар | 184 |
Огноо | 2016-08-11 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 184
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Хишигдэлгэр, Н.Хишигбуян нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1757426,52 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1158995,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 225266,44 төгрөг, нийт 3141688,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Хишигдэлгэр, Н.Хишигбуян нар нь Хадгаламж банктай 2011 оны 06 сарын 23-ны өдрийн №46 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 01 дүгээр хэсгийн холбоо 01-08 тоотод орших зурагт, угаалгын машин, хөргөгч зэрэг гэрийн бусад тавилга бүх эд хөрөнгүүдийг барьцаалсан болно. Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 2242573,48 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 1246997,95 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 5180,71 төгрөг, нийт 3494752,14 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Н.Хишигдэлгэр, Н.Хишигбуян нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2014 оны 06 сарын 23-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй банкыг хохироож байна.
Иймд Н.Хишигдэлгэр, Н.Хишигбуян нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1757426,52 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1158995,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 225266,44 төгрөг, нийт 3141688,03 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3-р баг Бор-Өндөрийн 07-01 тоотод оршин суух, /РД:ЛН82051306/ Боржигин овогт Намсрайн Хишигбуян шүүхэд гаргасан тайлбартаа: “Тухайн үед манай ах Н.Хишигдэлгэр нь ажилгүй болж зээлээ төлж чадахгүй болсон. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би өмнөх зээлийг нь төлдөг байсан. Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 1757426,52 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1158995,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 225266,44 төгрөг, нийт 3141688,03 төгрөгийг би 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 70.000 төгрөгөөр төлж барагдуулна. Би ХААН банкинд зээлтэй учир түүнээс дээш төлөх чадваргүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Хишигдэлгэрээр 3141688,03 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Н.Хишигбуянаар “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 1757426,52 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1158995,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 225266,44 төгрөг, нийт 3141688,03 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Н.Хишигдэлгэр, Н.Хишигбуян нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1757426,52 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1158995,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 225266,44 төгрөг, нийт 3141688,03 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Н.Хишигдэлгэр, Н.Хишигбуян нар нь Хадгаламж банктай 2011 оны 06 сарын 23-ны өдрийн №46 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Н.Хишигбуяны хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Н.Хишигбуян нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3141688,03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч Н.Хишигдэлгэрээр 3141688,03 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Н.Хишигбуянаар “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 1757426,52 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1158995,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 225266,44 төгрөг, нийт 3141688,03 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Н.Хишигбуян нь 3141688,03 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 1757426,52 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1158995,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 225266,44 төгрөг, нийт 3141688,03 төгрөгийг хариуцагч Н.Хишигбуян нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3141688,03 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 65217 төгрөгний тал хувь болох 32608 төгрөгийг хариуцагч Н.Хишигбуянаас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Хишигбуян нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА