Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 319

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Д.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй Ш.Батсүхэд холбогдох “Зээл, зээлийн хүү алданги 3.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад: 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр гаргуулах тухай.

    Нэхэмжлэлийн үндэслэл: Шагдар овогтой Батсүх нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэл 10 хувийн хүүтэй 2.000.000 төгрөг зээлж авсан. Гэвч гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, намайг өдий болтол  хохироож байна. 

    Иймд үндсэн зээл  2.000.000 төгрөг, хүү, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ. 

                                                

             Хариуцагч Ш.Батсүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бадамгэрэл 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

             Иргэн Д.Цэвэлмаагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

             Д.Цэвлэмаагийн нэхэмжилж буй 3.000.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байна. 

             Ш.Батсүх нь өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй, одоогоор тэтгэврийн зээлтэй мөн хүнд өвчтэй хүүхдээ сахиж байгаа тул уг төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна  гэжээ.

 

                                                                   Үндэслэх нь:

               Д.Цэвлэмаа нь Ш.Батсүхэд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 3.000.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бадамгэрэлийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна. 

               Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 62.950 төгрөгний тал хувь болох 31.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 31.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

 

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй Ш.Батсүхэд холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 3.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгний тал хувь болох 31.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 31.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 

  ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ