Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/52

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч  ******* овогт *******ын *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн   шүүгдэгч  ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 18360030045 дугаартай, 178/20/0049/Э/ индекстэй хэргийг 20 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч,  20 оны 03 сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, ******* оны 06 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн - тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь  Сум дундын нэгдүгээр шүүхийн 95 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь  Сум дундын шүүхийн 98 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь  Сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ************** регистрийн дугаартай ******* овогт *******ын *******,

                      Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

     Шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 8 дугаар сард иргэн С.*******ийн өмчлөлийн 3 тооны адуу буюу бод мал авч бусдад 1620000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын мал хулгайлсан,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч / Ховд аймгийн Эрдэнэбүрэн  сумын багт  оршин суух, 87 оны 04 сарын 11-нд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч  мэргэжилтэй, малчин *******870411 дугаарын регистртэй / овогт ын *******ийн  өгсөн“...Хэд хонож байтал Л.******* гэдэг хүн ирээд “ахыгаа уучлаарай 10 хоногийн дотор адууг чинь олж ирж өгье өргөдлөө авчихаач” гэсэн. Тэгээд  4 хоногийн дараа миний 3 адууг шөнөөр авч ирж өгсөн. Тэгэхдээ хээр морьтой ганцаараа ирсэн...” гэх  мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвнямын  өгсөн...Намайг Баяраагийн хамт Телеген гэдэг айлд байж байхад Л.******* “алдсан адуугаа олж авлаа” гээд орж ирсэн. Тэгээд Л.*******ын 3 тооны адууг туугаад Р.Орьтай гэдэг айлд очоод би морийг нь барилцаж өгөөд Р.Орьтаны залуу О.Нязбек гэдэг хүнд “сургаад өг” гэж үлдээсэн. Тэгээд бид нар гэрлүүгээ явсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Айнагүлийн  өгсөн...Л.******* 2018 оны 07 сарын 10-ны үеэр буюу улсын баяр наадам болж байхад ирсэн юм. Би өдрийг тодорхой санахгүй байна. Хүрэн зүсмийн 2,  бор зүсмийн 1 нийт 3 тооны адуу авч ирсэн юм. Тухайн үед хэний адууг хаанаас олж авсан талаараа огт яриагүй. Манайд адууг авч ирэхдээ  “би энэ адууг танай  ах болох О.Нязбекээр сургуулах гэсэн” юм. Би энэ адууг үлдээгээд явна. 7 хоногийн дараа ирээд аваад явна”... гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч  Х.Күлиягийн  өгсөн...Манайд 3 тооны адуу авч ирээд “миний адуу байгаа юм сургаад өг” гэж хэлсэн. 2018 оны 07  сарын эхээр авч ирж өгөөд 2 хонуулаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бат-Очирын  өгсөн...Бид 2 хоёр Уртбулаг гэдэг газраас Л.*******ын 10 гаруй тооны адуу туугаад Тарвагатай руу явж байхдаа Х.Аманболын гэрээр цай уух гээд орсон юм. Бид нар  адуугаа авчираад  3 тооны үрээ  барьж аваад адуугаа  буцаагаад гаргасан юм... гэх  мэдүүлэг /хх-ийн -35-рт/

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нязбекийн  өгсөн... Л.******* нь 2018 оны 07 дугаар сард манайд 3 тооны адуу авч ирж өгсөн. Наадмын дараа л санагдаж байна. Им тамгыг нь сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 36-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бахатын "... 2018 оны зун Л.*******ыг жороо хээр азарага зарна гээд явж байхад нь өөрийн сартай хүрэн азрагаар сольж авсан. Л.*******  нь 2018 оны  10 дугаар сарын үед манайх баруун зуслангийн аманд байтал ирээд надад өгсөн азрагаа хулгайн адуу байсан байна гээд 800000 төгрөг өгөөд  азрагаа буцаагаад аваад явсан ...  гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 54-55-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хизатын өгсөн“.... Би  2018 оны 8 дугаар сарын үед гэртээ байж байтал Л.******* ирээд “3 морь зарах гээд явж байна” гэхээр нь би тухайн үед 3 морийг бүгдийг нь авсан. Гэхдээ би бэлэн мөнгө өгөөгүй 3 тооны монгол үхэр өгөөд 3 адууг авч үлдсэн. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын үед Л.******* манайд ирээд “найз нь машин зараад 18 тооны адуу автал бүгд хулгайн адуу байж” гэж хэлэхээр нь би буцааж өгсөн. Тухайн үед би 1 адууг нь Бахатад 600000 төгрөгөөр зарсан гэж хэлээд явуулсан. Очиж авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн45-46,  52-*******-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч    Л.Мөнбатын өгсөн“...Би 2018 оны 8 дугаар сарын үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Зост гэх газар өөрийн эзэмшлийн адуугаа эргээд явж байтал 3 адуу байсан. Тэдгээр адуунууд нь 2 хүрэн, 1 хээр морь байсан. Би тухайн үед ын адуу гэдгийг мэдэж байсан....тийм учраас би ын адууг туугаад Асгат гэх газар очоод Х.Хизатад зарсан бөгөөд мөнгө авалгүй шууд гурван үхэрээр сольсон...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Л.******* нь 2018 оны 08 сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Зост гэх газраас С.*******ийн 3 тооны адууг бэлчээрт байхад нь тууж, Х.Хизатад өгч 3 тооны үхэр авсан ба  С.******* нь өөрийн   3 тооны адуугаа  алга болсныг мэдээд, Л.*******тай уулзаж “адуугаа авъя” гэхэд нь Х.Хизат болон А.Бахат нараас 3 тооны адууг нь  буцаан авч 2018 оны 11 сард С.*******д хүлээлгэн өгсөн, тухайн 3 тооны  адуу нь 1620000 төгрөгний үнэтэй болох нь мал үнэлсэн тайлангаар тогтоогдсон, Л.******* нь  С.*******ийн 3 тооны адууг  хээр бэлчээрт байхад нь нууцаар авч бусдад 3 тооны үхэрээр сольсон хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь  мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч О.Нязбек, А.Бахат, Х.Хизат, хохирогч С.******* нарын  өгсөн мэдүүлэг, мал үнэлсэн тухай тайлан хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон  тогтоогдож  байна.

Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.1 дүгээр зүйлийн 2-т ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно... гэжээ.

Хууль зүйн ойлголтоор  “Хулгайлах гэмт хэрэг” гэдгийг... бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ... гэж тодорхойлсон ба шүүгдэгч Л.******* нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 8 дугаар сард иргэн С.*******ийн өмчлөлийн 3 тооны адуу буюу бод малыг бэлчээрт байхад нь нууцаар хулгайлан авч 1620000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан...бусдын малыг хулгайлсан “ гэх гэмт хэргийн шинжийг бий болгожээ гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Л.*******ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын  Зост гэх газраас 2018 оны 8 дугаар сард иргэн С.*******ийн өмчлөлийн 3 тооны адууг  хулгайлж бусдад 1620000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Л.*******ыг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч С.******* нь  мөрдөн шалгах ажиллагаанд ...Би өөрийн 3 тооны адууг буцаан бүрэн авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй ... гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 100-рт/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******ын ...3 адууг нь буцаан өгсөн ..гэж мэдүүлж байгаа зэргийг үндэслэн шүүгдэгч Л.*******ыг хохирогчид   төлөх  3 адууны үнэ 1620000 төгрөгийг төлсөн  гэж үзлээ.

                       Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Л.*******ыг  бусдын  малыг   хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Л.*******ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 3 үхрийн үнэ 1100000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогч С.*******д учирсан 1620000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн ХААН банкны дугаарын дансанд байрлах 1500000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” – ыг  хэвээр үлдээх саналтай гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Зүйлчлэлийн хувьд маргахгүй  байгаа. Шүүгдэгч Л.*******  нь гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү? Гэмт хэрэг үйлдэж олсон 3 үхрийн үнийг хураан улсын төсөвт шилжүүлэх зорилгоор 1500000 төгрөг бүхий дансыг битүүмжилсэн байгаа гэв.

Шүүгдэгч Л.******* нь Ховд аймаг дахь  Сум дундын нэгдүгээр шүүхийн 95 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь  Сум дундын шүүхийн 98 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Баян- Өлгий аймаг дахь  Сум дундын шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэргийн 72 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 88-92 дугаар хуудас дахь 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар баримтаар  тогтоогдож байна.

Дээрхи баримтаас үзэхэд шүүгдэгч Л.******* нь санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж, гэм буруутайд тооцогдож байсан боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.******* нь  хулгайлах гэмт хэрэг үйлдэж , шүүхээр удаа дараа  гэм буруутайд тооцогдож,  ял шийтгүүлж байсан боловч дахин хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.2-т...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн... бол эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно ... гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т тайлбарласнаар...Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан  гэмт хэрэг үйлдэж, шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно... гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг... гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлнэ...гэснийг үндэслэн шүүгдэгч Л.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон 3 үхрийн үнэ  1100000 төгрөгийг  хурааж улсын  төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Л.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...эрүүгийн хариуцлагын зорилгыг үндэслэл болгон шүүгдэгч Л.*******ыг бусдын малыг  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Л.*******ад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Л.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 3 үхрийн үнэ 1100000 төгрөгийг албадан гаргуулж улсын  төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 18360030045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  бусдад төлөх 1620000 төгрөг төлөгдсөн,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Л.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1100000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Л.*******ын  ХААН банкны 1500000 төгрөг бүхий    тоот  дансыг битүүмжилсэн прокурорын  20 оны 03  сарын 07- ны өдрийн 5/31  дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг  эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.   

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Л.*******ад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.*******ад тайлбарласугай.

5.Эрүүгийн 183900030045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 1620000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Л.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1100000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг   хурааж  улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Шүүгдэгч  Л.*******ын  ХААН банкны 1500000 төгрөг бүхий    тоот  дансыг битүүмжилсэн прокурорын  20 оны 03  сарын 07- ны өдрийн 5/31  дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг  эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Шүүгдэгч Л.*******ад “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  гомдол гаргах,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЦЭЦЭГМАА