Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0478/И |
Дугаар | 425 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 425
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын 1-р багийн Чулуут гэх газар оршин суух Жонгоор овогт Бадарчийн Бямбанямын /РД:АН56110910/ хүсэлттэй,
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Бямбаням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Бямбаням шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 06 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан. Энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, бусад бичиг баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оны 06 сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Бямбаням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн 2 дугаар бригадад 1971 оноос 1991 он хүртэл хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч баримт олдохгүй байна. Сумын захиргаа шатаад хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Би 1976 онд цэргийн албанд яваад 1979 онд халагдаж ирсэн. Иймд шүүхэд гаргасан нотлох баримтуудын хүрээнд миний улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Бямбанямын ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Б.Бямбанямын Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1972 оны 07 сарын 08-ны өдрийн 24 тоот тэтгэвэр олгох тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1974 оны 12 сарын 30-ны өдрийн 46 тоот дурсгалын зүйл өгөх тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1976 оны 06 сарын 25-ны өдрийн 44 тоот бод мал маллагчдын арга зүйн зөвлөгөөн угтсан ажилд амжилт гаргасан малчдыг шагнах тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн даргын 1981 оны 03 сарын 03-ны өдрийн 13 тоот мал аж ахуйн хэсгийн ахлагчдыг батлах тухай тушаал, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 01 сарын 11-ний өдрийн 11 тоот мал тарган сүрэг мэнд социалист уралдааны болзлын 2-р шатыг дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын ХЗЭ-ийн хорооны 1983 оны 10 сарын 09-ний өдрийн диплом, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 10-ны өдрийн 66 тоот болзол дүгнэх тухай тогтоол, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 07 сарын 17-ны өдрийн 70 тоот мал олгох тухай тогтоол, Архангай аймгийн Төрийн Архивын аймгийн өмч хувьчлалын материал, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 34 тоот Архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Б.Бямбанямын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Бямбанямын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жонгоор овогт Бадарчийн Бямбанямын /РД:АН56110910/ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1972 оны 07 сарын 08-ны өдрөөс 1976 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл, 1979 оны 06 сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бямбанямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН