Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 148/2016/00239/И |
Дугаар | 327 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 327
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар И.Цэндийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1959 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, агро-техникч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 28 дугаар гудамж, 07 тоотод оршин суух, хувиараа наймаа эрхэлдэг гэх
Боржигон овгийн Ичинхорлоогийн Цэнд
регистрийн дугаар: МЮ- 59060701
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.
Тодорхойлох нь :
Нэхэмжлэгч: И.Цэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие 1989 оны 08 дугаар сарын 09-нөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл жилүүдэд Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрт чанар шалгагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь миний материалыг архивт өгөөгүй байна.
Иймд миний Хүнсний үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: И.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
..Би 1989 оны 08 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Хүнсний үйлдвэрт чанар шалгагчаар ажилд орсон. 3, 4-н жил ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авч гэртээ хүүхдээ харсан. 3-н жил гэртээ хүүдээ харж байгаад ажилдаа эргэж ороход Хүнсний үйлдвэр маань хувьчлагдсан байсан. Миний ажилд орсон тушаал байдаг, ажлаас гарсан тушаал маань байхгүй байгаа. Архиваас шүүлгээд олдоогүй. 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сар хүртэлх ажилласан жилээ тогтоолгох гэж шүүхэд хандсан. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага маань 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 он хүртэлх ажилласан жилээ тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Сүүлийн хоёр жилийг маань нийгмийн даатгалын газраас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж тооцож оруулсан учраас нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзаж 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан жилээ тогтоолгох гэж өөрчилсөн гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
И.Цэнд нь Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрт чанар шалгагчаар 1989 оноос 1994 оныг дуустал ажиллаж байсан боловч түүнтэй холбогдох ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шийдвэрүүд олдохгүй гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
И.Цэнд нь 1989 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1989 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 40 дүгээр тушаалаар тус үйлдвэрт чанар шалгагчаар ажилд орж байсан болох нь 1976 оны 06 дугаар сарын 28-нд Хэнтий аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэрийн 21 дүгээр хуудсанд бичигдсэн бичилтээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч И.Цэнд нь 1989 оноос 1994 оныг дуустал ажилласан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... 1992 оны 04 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан жилийг Нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулсан тул энэ жилийг тогтоолгох шаардлагагүй...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан байна.
Харин нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй хэдий боловч И.Цэнд нь 1992 оны 04 сар хүртэл Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан болох нь тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан ажиллаж байсан гэх Н.Цэсээ, У.Должмаа, Д.Элбэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Боржигон овгийн Ичинхорлоогийн Цэндийг Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрт чанар шалгагчаар 1989 оны 08 дугаар сарын 09-нөөс 1992 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ичинхорлоогийн Цэндийг Сэлэнгэ аймгийн Хүнсний үйлдвэрт 1989 оны 08 дугаар сарын 09-нөөс 1992 оны 04 дүгээр сар хүртэл чанар шалгагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1992 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан жилийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч И.Цэндийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ