Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2016/00174/И |
Дугаар | 185 |
Огноо | 2016-08-11 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 185
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Хишигдүүрэн, Н.Цогтбаатар нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 809000.32 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 280599.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 53524.35 төгрөг, нийт 1143124.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2016 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Хишигдүүрэн, Н.Цогтбаатар нар нь Хадгаламж банктай 2011 оны 04 сарын 20-ны өдрийн №00 тоот цалингийн зээлийн гэрээгээр 3.200.000 төгрөгийг, 2011 оны 08 сарын 16-ны өдрийн №00 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 800.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 4.000.000 төгрөгийн зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын 01 дүгээр хэсгийн Холбоо 01-08 тоотод орших зурагт, угаалгын машин, хөлдөөгч зэрэг гэрийн бусад тавилга бүх эд хөрөнгүүд болон таван ханатай гэрийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 3190999.68 төгрөг, зээлийн хүүнд 1843853.48 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 86577.77 төгрөг, нийт 5121430.93 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Н.Хишигдүүрэн, Н.Цогтбаатар нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж дуусах хугацаа 2014 оны 12 сарын 25-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байна.
Хариуцагч Н.Хишигдүүрэн, Н.Цогтбаатар нараас үндсэн зээлийн үлдэгдэл 809000.32 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 280599.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 53524.35 төгрөг, нийт 1143124.07 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3-р баг Хангай 02-10 тоотод оршин суух, /РД:ЛН76102700/ Боржигин овогт Намсрайн Хишигдүүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 809000.32 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 280599.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 53524.35 төгрөг, нийт 1143124.07 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2016 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Учир нь нөхөр өвчтэй, би ажилгүй, ах Н.Цогтбаатар нь Хэнтий аймагт эмнэлэгт хэвтэж байгаа” гэжээ.
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н.Цогтбаатараар 1143124.07 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Н.Хишигдүүрэнгээр “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 809000.32 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 280599.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 53524.35 төгрөг, нийт 1143124.07 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Н.Хишигдүүрэн, Н.Цогтбаатар нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 809000.32 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 280599.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 53524.35 төгрөг, нийт 1143124.07 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Н.Хишигдүүрэн, Н.Цогтбаатар нар нь Хадгаламж банктай 2011 оны 04 сарын 20-ны өдрийн №00 тоот цалингийн зээлийн гэрээгээр 3.200.000 төгрөгийг, 2011 оны 08 сарын 16-ны өдрийн №00 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 800.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус байгуулж зээлийг авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Н.Хишигдүүрэнгийн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Н.Хишигдүүрэн нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1143124.07 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч Н.Цогтбаатараар 1143124.07 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Н.Хишигдүүрэнгээр “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 809000.32 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 280599.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 53524.35 төгрөг, нийт 1143124.07 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Н.Хишигдүүрэн нь 1143124.07 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 809000.32 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 280599.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 53524.35 төгрөг, нийт 1143124.07 төгрөгийг хариуцагч Н.Хишигдүүрэн төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1143124.07 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31985 төгрөгний тал хувь болох 15992 төгрөгийг хариуцагч Н.Хишигдүүрэнгээс гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Хишигдүүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА