Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0484/И |
Дугаар | 428 |
Огноо | 2016-08-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 428
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг 24-р байрны 02-12 тоотод оршин суух Цагаанхүү овогт Норовын Баярмаагийн /РД:АЭ67082867/ хүсэлттэй,
Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн Нийтийн хоолны трестэд 1985 оны 01 сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Баярмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн Нийтийн хоолны трестэд 1985 оны 01 сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар тасралтгүй ажилласан. Миний ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Хэрэг өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн Нийтийн хоолны трестэд 1985 оны 01 сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний ажиллаж байсан байдлыг сайн мэдэх Д.Ичинхоролоо, Ш.Авирмэд нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1985 оноос 1991 оныг хүртэл ажилласан. Би 3 хүүхэдтэй. Хүүхдүүд 1986 он, 1990 он, 2005 онд төрсөн. Ажиллаж байх хугацаандаа 5,6,9,10 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Манай даргаар н.Өсөхбаяр, н.Энхтуяа, н.Должинсүрэн, н.Оюунчимэг, н.Баасанбат нар ажиллаж байсан. Гэрч Г.Ичинхорлоо намгийн дэлгүүрт, Ш.Авирмэд 12 дугаар дэлгүүрт хамт ажилдаг байсан. Иймд шүүхэд гаргаж өгсөн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Баярмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Н.Баярмаагийн Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1985 оны 01 сарын 08-ны өдрөөс 1987 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх, 1988 оны 06 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан болох нь Норовын Баярмаагийн №200003 тоот хөдөлмөрийн дэвтэр, Архангай Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл, Нийтийн хоолны трестийн даргын 1985 оны 01 сарын 08-ны өдрийн 02 тоот зарим хүмүүсийг ажид авах тухай тушаал, Архангай аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн 151/004909 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Архангай аймгийн Худалдаа бэлтгэл, Нийтийн хоолны трестийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 1987 оны 04 сарын 04-ний өдрийн гэрчилгээ, Архангай Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл, Нийтийн хоолны трестийн даргын 1988 оны 07 сарын 18-ны өдрийн 69 тоот ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Архангай Цэцэрлэг хотын Худалдаа бэлтгэл, Нийтийн хоолны трестийн даргын 1990 оны 07 сарын 31-ний өдрийн 102 тоот нярай хүүхэдасрах чөлөө олгох тухай тушаал, гэрч Д.Ичинхоролоо, Ш.Авирмэд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийн Нийтийн хоолны трестэд 1985 оны 01 сарын 08-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Н.Баярмаагийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Баярмаагийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны трестэд 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан гэх хэсгийг нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Баярмаагийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН