Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 373

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн  шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Жи-Мобайл” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахын нэхэмжлэлтэй  Ж.Мөнхдаваад холбогдох “Гэрээний үүрэгт 150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад: 

                                                              Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

   Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Ж.Мөнхдаваа нь манай байгууллагатай 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төхөөрөмж “Зээлээр худалдах-худалдан авах” гэрээ байгуулж, 98376976 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгний үнэтэй “NP10” төхөөрөмжийг  худалдан авч сар бүр 20.000 төгрөгөөр төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 100.000 төгрөгийн хохирол учруулаад байна. 

   Нэхэмжлэлийн шаардлага: Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100.000 төгрөг, алданги 50.000 төгрөг нийт 150.000 төгрөгийг Ж.Мөнхдаваагаас гаргуулж өгнө үү! гэжээ. 

                                                

             Хариуцагч Ж.Мөнхдаваа 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            “Жи-Мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй Ж.Мөнхдаваа надад холбогдуулан 150.000 төгрөгийг нэхэмжилснийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны дотор төлж барагдуулах ба татгалзах, маргах зүйлгүй гэжээ.

 

                                                               Үндэслэх нь:

                “Жи-Мобайл” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны иргэн Ж.Мөнхдаваад холбогдуулан 150.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  

                 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ж.Мөнхдаваа нь  нэхэмжлэлийн шаардлага болох 150.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна. 

                 Энэ хуулинд харшлаагүй. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 5150 төгрөгний тал хувь болох 2575 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2575 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос  тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д  олгох нь зүйтэй байна.

 

             Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

     

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи-Мобайл” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахын  нэхэмжлэлтэй  Ж.Мөнхдаваад холбогдох “Гэрээний үүрэгт 150.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 5150 төгрөгний тал хувь болох 2575 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2575 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д  олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ