Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 186

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Цэвэлмаа, С.Амармөрөн нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 9311260.37 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 5214908.89 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1024126.62 төгрөг, нийт 15550295.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

         

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

  Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Цэвэлмаа, С.Амармөрөн нар нь Хадгаламж банктай 2011 оны 04 сарын 28-ны өдрийн №51 тоот цалингийн зээлийн гэрээгээр 8.500.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2012 оны 12 сарын 21-ний өдрийн №00 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 2.760.000 төгрөгийг 1.8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар, 2013 оны 01 сарын 28-ны өдрийн №37 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 2.800.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2013 оны 05 сарын 22-ны өдрийн №139 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж нийт 14.060.000 төгрөгийн зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Хэнтий аймаг Бор-Өндөр сумын 04 дүгээр баг Геологийн 06 дугаар гудамжны 00 тоотод орших хөргөгч /брюса/, зурагт /лэд 32 инч/, гурван хос буйдан, угаалгын машин, хөлдөөгч зэрэг гэрийн бусад тавилга бүх эд хөрөнгүүдийг болон дөрвөн тал хашаа, таван ханатай гэрийг бүхэлд нь барьцаалсан болно. Зээлдэгч зээлийг авч ашигласнаасаа хойш үндсэн зээлийн төлбөрт 4748739.63 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 4022260.52 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 129757.63 төгрөг, нийт 8900757.78 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч С.Цэвэлмаа, С.Амармөрөн нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж, шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байна. 

Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлааар дараах үлдэгдэлтэй байна.

Хариуцагч С.Цэвэлмаа, С.Амармөрөн нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9311260.37 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 5214908.89 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1024126.62 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 15550295.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3-р баг Говийн 06-00 тоотод оршин суух, /РД:ЛИ72020764/ Боржигин овогт Содномжамцын Цэвэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Цэвэлмаа миний бие “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 9311260.37 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 5214908.89 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1024126.62 төгрөг, нийт 15550295.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг С.Амармөрөнгөөр төлүүлэхгүй. Учир нь би өөрөө хэрэглэсэн. Миний бие хүнд ажил хийж чадахгүй, өвчний учир ажлаасаа чөлөө аваад байгаа. Ийм учир сар бүрийн 150.000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч С.Амармөрөнгөөр 15550295.87 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч С.Цэвэлмаагаар “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 9311260.37 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 5214908.89 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1024126.62 төгрөг, нийт 15550295.87 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.

                                                                                                     Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагч нь хариуцагч С.Цэвэлмаа, С.Амармөрөн нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 9311260.37 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 5214908.89 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1024126.62 төгрөг, нийт 15550295.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

 

Хариуцагч С.Цэвэлмаа, С.Амармөрөн нар нь Хадгаламж банктай 2011 оны 04 сарын 28-ны өдрийн №51 тоот цалингийн зээлийн гэрээгээр 8.500.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2012 оны 12 сарын 21-ний өдрийн №00 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 2.760.000 төгрөгийг 1.8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар, 2013 оны 01 сарын 28-ны өдрийн №37 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 2.800.000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2013 оны 05 сарын 22-ны өдрийн №139 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж нийт 14.060.000 төгрөгийн зээлийг тус тус нэмж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч С.Цэвэлмаагийн  хариу тайлбараар тус тус нотлогдож байна. 

Хариуцагч С.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 15550295.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.  

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтунгалаг нь хариуцагч С.Амармөрөнгөөр  15550295.87 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч С.Цэвэлмаагаар “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 9311260.37 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 5214908.89 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1024126.62 төгрөг, нийт 15550295.87 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч С.Цэвэлмаа нь 15550295.87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь  банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 9311260.37 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 5214908.89 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1024126.62 төгрөг, нийт 15550295.87 төгрөгийг хариуцагч С.Цэвэлмаа төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 15550295.87 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 235701 төгрөгний тал хувь болох 117851 төгрөгийг хариуцагч С.Цэвэлмаагаас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Цэвэлмаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         С.БАЙГАЛЬМАА