Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 399

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Б.Ганбулган,

хохирогч Э.З ,

шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Ч.Г, А.М нарт холбогдох эрүүгийн 1806 05753 0312 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.Т, /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Ч.Г, /РД:/,

3. Монгол Улсын иргэн, А.М /РД:/ гэв.

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Туул голын эрэг дээр иргэн Э.З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр бид гурав гол орсон. Гол дээр байж байтал нилээн оройхон тийшээ Приустэй хүмүүс ирсэн. Тэгээд хажууд архи уугаад зодолдож, манай майхан руу өшиглөөд байсан. Өглөө гараад харсан чинь хоёр ах байсан. Тэгээд тамхи асуусан чинь манай найзтай маргалдаад байхаар нь Золбаатартай зодолдсон гэв.

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирсоны хувьд бол хохирсон, хамгийн гол нь хүнийг хохироочихоод уучлалт гуйчих чадвартай байх ёстой гэж бодож байна. Бид нар мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн газарт тааралдсан. Тэгээд коридорт надтай эвлэрчихээд, байцаагчийн өрөөнд надтай зодолдсон гэх зүйл ярьсан. Энэ хүмүүс үнэхээр гэмшээгүй гэж бодож байна. Би эд нарын мууг нь үзье гэж бодоогүй гэв.

Шүүгдэгч  Б.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найзууд болох Ган-Эрдэнэ, М  нартай нийлж хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 83-84 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найзууд болох Т , М  нартай нийлж хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед хохирогч архи согтууруулах ундаа хэрэглэн голын эрэг дээр нүцгэн нэг залуутай хэвтэж байхаар нь манай найз Т  “та хоёр гомо юм уу” гээд л хэрүүл маргаан эхэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 85-87 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найзууд болох Т , Г нартай нийлж хохирогчийг зодож биед нь гэтмэл учруулсан. Тухайн үед би болон найз нар архи согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 88-90 дүгээр хуудас/,

Хохирогч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Ганбат эсэргүүцээгүй тайлбар тавиад байж байсан чинь цаанаас нөгөө майхнаас 2-3 залуу гарч ирээд бид хоёрыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож цохиод би ухаан алдаад сэртэл Ганбат байхгүй, нөгөө залуучууд майхныхаа хажууд байгаа мөнгөлөг өнгийн Соната-7 маркийн машиныхаа багажинд эд хогшилоо ачаад яваад өгсөн. Тухайн үед би цагдаа дээр өргөдөл бичихдээ гар утас алга болсон гэж бичсэн байсан гэртээ орхисон байна лээ, би ямар ч хувцасгүй дотуур өмдтэйгээ гэртээ харьсан, ухаан алдаад сэрэхэд хувцас алга болсон байсан. Хэн авсаныг нь мэдэхгүй, миний мөнгөн гинж, нүдний шил, саравчтай малгай, шорт, сэтэн пүүз зэрэг эд зүйл алга болсон байсан. Намайг эд зүйлээ өг гээд дээрэмдэж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-19, 22-23, 81-82 дугаар хуудас/,

Гэрч Н.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т  нь гадуур халтуур хийж явж байгаад үүрээр 04 цагийн орчим ирэхээр нь бид нар хажууд байгаа залуучууд хоорондоо зодолдоод маргалдаад, хэрэлдээд манай майхныг ирж өшиглөөд амраасангүй гэж хэлтэл Т  нь уурлаад гараад явсаны дараа хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь М  араас нь гараад архины шил хагарах чимээ сонгогдоод хоорондоо зодолдоод байх шиг байхаар нь Г араас нь гарч яваад тэд нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Би сүүлд нь зодоон болоод дуусч байх үед нь гарч очсон чинь Т , М  нар хувцас нь шороо болчихсон, Г нь салгаж байсан. Тэнд 30 орчим насны өндөр, нам хоёр ах нартай зууралдаад заамдалцаад зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹8194 дүгнэлтэд “Э.З биед тархи доргилт, нуруу, хүзүү, 2 тохой, 2 өвдөг, хамарт зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо..., хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 42 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 50, 51, 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Туул голын эрэг дээр иргэн Э.З зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч  Б.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...өөрийн найзууд болох Ган-Эрдэнэ, М  нартай нийлж хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн...” гэх, шүүгдэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...өөрийн найзууд болох Т , М  нартай нийлж хохирогчийг зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Тухайн үед хохирогч архи согтууруулах ундаа хэрэглэн голын эрэг дээр нүцгэн нэг залуутай хэвтэж байхаар нь манай найз Т  та хоёр гомо юм уу гээд л хэрүүл маргаан эхэлсэн...” гэх, шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...өөрийн найзууд болох Т , Г нартай нийлж хохирогчийг зодож биед нь гэтмэл учруулсан. Тухайн үед би болон найз нар архи согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн байсан... гэх, хохирогч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...майхнаас 2-3 залуу гарч ирээд бид хоёрыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож цохиод би ухаан алдаад сэртэл Ганбат байхгүй, нөгөө залуучууд майхныхаа хажууд байгаа мөнгөлөг өнгийн Соната-7 маркийн машиныхаа багажинд эд хогшилоо ачаад яваад өгсөн. Тухайн үед би цагдаа дээр өргөдөл бичихдээ гар утас алга болсон гэж бичсэн байсан гэртээ орхисон байна лээ, би ямар ч хувцасгүй дотуур өмдтэйгээ гэртээ харьсан, ухаан алдаад сэрэхэд хувцас алга болсон байсан гэх, гэрч Н.Үүлэнсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Т , М  нар хувцас нь шороо болчихсон, Г нь салгаж байсан. Тэнд 30 орчим насны өндөр, нам хоёр ах нартай зууралдаад заамдалцаад зогсож байсан...” гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹8194 дүгнэлтэд “Э.З биед тархи доргилт, нуруу, хүзүү, 2 тохой, 2 өвдөг, хамарт зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, дотор салстад язарсан шарх, 2 чихний дэлбэнд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо..., хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.  

Шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нарыг “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулаагүй байх тул тэдгээрт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Э.З нь хавтас хэрэгт эмчилгээтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т, Ч.Г,  А.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.