| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2016/00172/И |
| Дугаар | 187 |
| Огноо | 2015-08-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 187
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч*******,*******нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 1108067.95 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 905256.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 152179.18 төгрөг, нийт 2165503.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч*******,*******нар нь *******ны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй 2012 оны 02 сарын 10-ны өдөр №70 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 2.700.000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 02 сарын 10-ны өдөр дууссан. Зээлдэгч*******,*******нар нь зээл авсан өдрөөс хойш 2015 оны 01 сарын 30-ныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт зөвхөн үндсэн зээлд 1591932.05 төгрөг, зээлийн хүүнд 1199780.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 63270.52 төгрөг, нийт 2854983 төгрөг төлсөн. Өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч*******,*******нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаад 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийгээгүй. *******ны эрх хүлээн авагчид чанаргүй зээлийн бүртгэлтэйгээр шилжин ирсэнээс хойш зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байгаа нь банкыг хохироож байна.
Зээлдэгч*******,*******нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1108067.95 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 905256.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 152179.18 төгрөг, нийт 2165503.36 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3-р баг Холбоо 09-02 тоотод оршин суух, /РД:ЖИ82011414/******* овогт*******ын Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “М.Болор-Эрдэнэ миний бие “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 1108067.95 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 905256.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 152179.18 төгрөг, нийт 2165503.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг Г.Гантуяагаар төлүүлэхгүй.******* миний бие 2016 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүр 200.000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Г.Гантуяагаар 2165503.36 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч*******эр “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 1108067.95 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 905256.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 152179.18 төгрөг, нийт 2165503.36 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 1108067.95 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 905256.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 152179.18 төгрөг, нийт 2165503.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч*******,*******нар нь *******ны Хэнтий аймаг, Бор-Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй 2012 оны 02 сарын 10-ны өдөр №70 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 2.700.000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар зээлж авсан болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч М.Болор-Эрдэнийн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2165503.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд хариуцагч тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хариуцагч Г.Гантуяагаар 2165503.36 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч*******эр “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 1108067.95 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 905256.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 152179.18 төгрөг, нийт 2165503.36 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч, маргаагүй бөгөөд тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд хариуцагч******* нь 2165503.36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 1108067.95 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 905256.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 152179.18 төгрөг, нийт 2165503.36 төгрөгийг хариуцагч******* төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК дахь эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 2165503.36 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49598 төгрөгний тал хувь болох 24799 төгрөгийг хариуцагч*******эс гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурдсан хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, бусад санхүүгийн эх үүсвэрээс хангуулахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.БАЙГАЛЬМАА