Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00469/И |
Дугаар | 435 |
Огноо | 2016-08-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 435
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1966 оны 05 сарын 15-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багт оршин суух Боржигон овогт Дамдинсүрэнгийн Насанжаргалын /РД:АА66051542/ хүсэлттэй
Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ч.Хүрэлчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Насанжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Ч.Хүрэлчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Насанжаргал Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Иймд түүний нотлох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Насанжаргал Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн Дамдинсүрэн овогтой Насанжаргалын тус аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1982-1983 онуудад саальчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 355 дугаар тодорхойлолт,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн хурлын 1984 оны 12 сарын 10-ны өдрийн гишүүн элсүүлэх тухай 07 дугаар тогтоол /Хавсралтын 10-т Дамдинсүрэнгийн Насанжаргал Улаанчулуу бригад, саальчин/,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 12 сарын 09-ний өдрийн арга хэмжээ авах тухай 87 дугаар тогтоол /Хавсралтын 3-т Д.Насанжаргал дутагдуулсан үнээний сүү 845.7 литр, 50 хувь төлөх/,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн ээлжийн амралтын хуваарь батлах тухай 45 дугаар тогтоол /Хавсралтын 47-д Д.Насанжаргал Улаанчулуу бригад, саальчин/,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 03-ны өдрийн ээлжийн амралтын хуваарь батлах тухай 12 дугаар тогтоол /Хавсралтын 62-т Насанжаргал саальчин, 1987 онд ажилласан хоног 251, 1988 онд амрах сар 10 сар/,
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 03 сарын 20-ны хөрөнгө зарлага болгох тухай 19 дүгээр тогтоол /Хавсралтын 58-д Насанжаргал цай 1, хамрын тамхи 1, аяга 1, үзэм 200 грамм/ зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Д.Насанжаргалын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дамдинсүрэнгийн Насанжаргалын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Насанжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН