| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0399/Э |
| Дугаар | 405 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Ж.Энхжаргал,
шүүгдэгч Э.Ж , түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ж т холбогдох эрүүгийн 1803 01052 0083 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Ж , /РД/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Ж нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Арслантай гүүрний замд 2018 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 00 цаг 40 минутын үед Б.Б гийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 67-25 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Н ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Шинэ жил тэмдэглээд орой 23 цагийн үед гарсан. Тэгээд явж байгаад Арслантай гүүрний гарцан дээр хүн мөргөсөн гэв.
Хохирогч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө манай байгууллагын Шинэ жил болсон. Чингис зочид буудалд, 23 цаг өнгөрөөд манай гэр ойрхон болохоор ганцаараа Сэлбэ гүүрээр ертөнцийн зүгээр баруун зүгт явган хүний улаан өнгийн гүүрээр гараад урагшаа арслантай гүүр чиглээд алхсан, гүүрэн дээр ирээд явган хүний гарцаар гарч явахад миний баруун хөл рүү нэг цохих шиг болсон. Нэг мэдсэн газарт унасан, хажуугаар явсан хүмүүс хүн дайрсан гээд орилоод байх шиг байсан. Гар утсаар гэр лүүгээ залгах шиг болсон. Тэгээд нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-15 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Приус-11 маркийн 67-25 ХЭҮ улсын дугаартай автомашин миний эзэмшлийн машин байгаа юм. Хэнтий аймгаас Улаанбаатар хот ороод ирнэ гэж хэлээд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр надаас манай дүү Жүдэрдугар аваад явсан. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ослын улмаас автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Хохирогчийн эмчилгээндээ нэхэмлэх хохирлыг баримтын дагуу төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хохирогчийн эмчилгээний зардал гээд Намсрайжавын Н од одоогийн байдлаар 8 сая орчим төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹531 дүгнэлтэд “Н ын биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн 9-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй…” гэжээ /хэргийн 44 дүгээр хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹67065 дүгнэлтэд “Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд өнгө үзэмж дунд, баруун хойд талын тоормосны гэрэл асахгүй, хойд гупер дээгүүрээ цуурч хагарсан, баруун булан халцарсан, арын багаж онгойхгүй, иж бүрдэл байхгүй гэх мэт эвдрэл, гэмтэлтэй байлаа. Энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын өмнө болон дараа үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. Баруун хойд талын тоормосны гэрэл асахгүй, хойд гупер дээгүүрээ цуурч хагарсан, баруун булан халцарсан, арын багаж онгойхгүй зэрэг нь осол гарахад нөлөөлөхгүй. Тормосны систем нь хүчлүүрт шингэн дамжуулгатай, ABS системтэй үед автомашин тоормос гишгэхэд тээврийн хэрэгслийн хурдаас шалтаалж зам дээр тасалдсан мөр үүсэх боломжтой…” гэжээ /хэргийн 60-63 дугаар хуудас/,
Техникийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹59 дүгнэлтэд “TOYOTA prius маркийн 67-25 ХЭҮ улсын дугаартай автомашины жолооч Энхбаатар овогтой Жүгдэрдугар нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:” /5.1. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгсэлийн хийцэд тохироогүй:/ гэсэн заалтыг мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Намсрайжавын Н нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна…” гэжээ /хэргийн 67-68 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-10 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 84 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Ж нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Арслантай гүүрний замд 2018 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 00 цаг 40 минутын үед Б.Б гийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 67-25 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Н ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Ж ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...арслантай гүүрний гарцан дээр хүн мөргөсөн гэх, хохирогч Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...явган хүний гарцаар гарч явахад миний баруун хөл рүү нэг цохих шиг болсон. Нэг мэдсэн газарт унасан, хажуугаар явсан хүмүүс хүн дайрсан гээд орилоод байх шиг байсан. Гар утсаар гэр лүүгээ залгах шиг болсон. Тэгээд нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан...” гэх, иргэний хариуцагч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр надаас манай дүү Жүдэрдугар аваад явсан..., ослын улмаас автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй..., хохирогчийн эмчилгээний зардал гээд Намсрайжавын Н од одоогийн байдлаар 8 сая орчим төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹531 дүгнэлтэд “Н ын биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн 9-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниуах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹67065 дүгнэлтэд “Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд өнгө үзэмж дунд, баруун хойд талын тоормосны гэрэл асахгүй, хойд буфер дээгүүрээ цуурч хагарсан, баруун булан халцарсан, арын багаж онгойхгүй, иж бүрдэл байхгүй гэх мэт эвдрэл, гэмтэлтэй байлаа. Энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын өмнө болон дараа үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. Баруун хойд талын тоормосны гэрэл асахгүй, хойд буфер дээгүүрээ цуурч хагарсан, баруун булан халцарсан, арын багаж онгойхгүй зэрэг нь осол гарахад нөлөөлөхгүй. Тормосны систем нь хүчлүүрт шингэн дамжуулгатай, ABS системтэй үед автомашин тоормос гишгэхэд тээврийн хэрэгслийн хурдаас шалтаалж зам дээр тасалдсан мөр үүсэх боломжтой…” гэх дүгнэлт, Техникийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹59 дүгнэлтэд “TOYOTA prius маркийн 67-25 ХЭҮ улсын дугаартай автомашины жолооч Энхбаатар овогтой Жүгдэрдугар нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:” /5.1. Гадна талын гэрэлтүүлэх хэрэслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй:/ гэсэн заалтыг мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Намсрайжавын Н нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна…” гэх дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Ж ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ж ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Ж ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Э.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.Ж ыг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Ж ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ж т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Н.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.