Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 413

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1958 оны 03 сарын 21-нд төрсөн, 58 настай, Архангай аймгийн Ихтамир сумын 1 дүгээр багийн Хөх нуур нэртэй газар оршин суух Хан өндөр овогт Балдоржийн Бат-Очирын /РД:АГ58032115/  хүсэлттэй

Архангай аймгийн Ихтамир сумын  Гэрэлт зам нэгдэлд  1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторын жолоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Нарангэрэл,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хүсэлт гаргагч Б.Бат-Очир шүүхэд гаргасан хүсэлт болон  түүний төлөөлөгч Г.Нарангэрэл шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Б.Бат-Очир нь Архангай аймгийн Ихтамир сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Б.Бат-Очирын ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр нь шатсан. Иймд Б.Бат-Очирын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Б.Бат-Очир Архангай аймгийн Ихтамир сумын  Гэрэлт зам нэгдэлд  1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторын жолоочоор ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн Балдорж овогтой Бат-Очирын тус аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1979-1992 онуудад тракторын жолоочоор  ажиллаж байсан үеийн цалингийн 352 дугаар тодорхойлолт болно.

         

          Иймд хүсэлт гаргагч Б.Бат-Очирын Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хан өндөр овогт Балдоржийн Бат-Очирын  Архангай аймгийн Ихтамир сумын  Гэрэлт зам нэгдэлд  1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторын жолоочоор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бат-Очирын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                       

 

                        

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН