| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 149/2016/0027/Э |
| Дугаар | 6 |
| Огноо | 2017-01-11 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 181.2.5., 181.3., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 6
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Б.Манлайбаатар
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор А.Золзаяа
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч Б.Батхүү
Ялтан нарын өмгөөлөгчид Х.Даваасүрэн, Б.Борхүү, Ш.Цэдэн,
Ч.Болдбаатар, С.Сувдаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан Д.Баяраа, түүний өмгөөлөгч С.Сувдаа, ялтан Б.Батбаатар, О.Энхзориг, Э.Мөнх-Эрдэнэ нар, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Цэдэн, ялтан Т.Батбаярын өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрхуягийн Батбаяр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхлхагвын Мөнх-Эрдэнэ,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярхүүгийн Батбаатар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Оюунбилэгийн Энхзориг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Доржийн Баяраа нарт холбогдох 201518020349, 201518020367 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
2.
1. Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг, Түнхэл тосгоны төвийн задгайд оршин сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрхуягийн Батбаяр /РД: ЙР 87052110/.
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24-р хороо зээлийн 28-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
-2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан,
-2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Энхлхагвын Мөнх-Эрдэнэ /РД: НФ 85082713/
3. Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг, Байдлаг хөдөө гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
-2003 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан,
-2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баярхүүгийн Батбаатар /РД: НП 84081870/
4. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой Мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ахын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, Бор гүвээ 2-р хэсэг, 155 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
-2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Оюунбилэгийн Энхзориг /РД:МЮ 87072511/
3.
5. Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Булгийн 02 тоот оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Доржийн Баяраа /РД: ШЕ 88030433/
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд Б.Батбаатар нь хус мод О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, гар аргаар алт олборлож байсан иргэд дээр очиж, “ална шулна, нүхнээс гар, ор” гэх зэргийн үг хэллэг хэлж хашгиран олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, “тоорой Батаа хаана байна, муу лалрыг ална” гэж айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлсэн, иргэдийн халдашгүй чөлөөтэй байх, амьд явах хөдөлмөрлөх ёс журмыг зөрчин нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайран Б.Батбаатар нь иргэн Ц.Батмөнхийг хус модоор цохиж алт олборолдог нүх рүү унагаасан.
2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим тухайн газарт дахин очиж Б.Батбаатар нь хус мод, чулуу, О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь чулуу, Д.Баяраа, Т.Батбаяр нар нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, “та нар бүгдээрээ нүхнээс холдоцгоо, энд хэн томроод байна аа, ямар даварчихсан пиздаанууд байнаа, алнаа, ална шүү та нарыг, нэгийг алчихлаа, хоёрыг алчихлаа, дахиад хүрээд ирэх залуу байна уу” гэх үг өгүүлэлтэй хашгиран олон нийтийг илтэд үл хүндэтгэж, айлган сүрдүүлэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, догшин авирлаж танхайрч иргэн Б.Баяраагийн духанд чулуугаар цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Улмаар Э.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Б.Баяраагийн гадуур хувцаснаас нь татаж унагаах явцад Т.Батбаяр нуруунд нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх дээрх эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 85 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Төмөрхуяг овогтой Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт, Энхлхагвын Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнг хэрэгсэхгүй болгож,
-Шүүгдэгч Төмөрхуяг овогтой Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, бусдыг танхайн сэдэлтээр санаатай алсан, шүүгдэгч Энхлхагвын Мөнх-Эрдэнэ, Баярхүүгийн Батбаатар, Оюунбилэгийн Энхзориг нарыг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан, Доржийн Баярааг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Төмөрхуяг овогтой Батбаярыг 03 /гурав/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар Төмөрхуяг овогтой Батбаярыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Энхлхагвын Мөнх-
4.
Эрдэнийг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Баярхүүгийн Батбаатарыг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Оюунбилэгийн Энхзоригыг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Доржийн Баярааг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Доржийн Баярааг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Т.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих хөнгөн ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж бүгд 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, Д.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж бүгд 03 /гурав/ 04 /дөрөв/ 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тус тус тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Т.Батбаярт оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ял, Э.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Б.Батбаатарт оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, О.Энхзоригт оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Д.Баяраад оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Т.Батбаярын цагдан хоригдон 365 /гурван зуун жаран тав/ хоногийг эдлэх ялд нь, Э.Мөнх-Эрдэний цагдан хоригдон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь, Б.Батбаатарын цагдан хоригдон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйл 510.1-д зааснаар Төмөрхуягын Батбаяраас 10399306 /арван сая гурван зуун ерэн есөн мянга гурван зуун зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 18-р хороо Станцын 5-31 тоотод оршин суух /РД:МР:92112511/ Гэгээн овогт Баяраагийн Батхүүд олгож,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаач Б.Баяраагийн өмсөж явсан үстэй захтай хар өнгийн куртик 1 ширхэг, Э.Мөнх-Эрдэнийн өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, юүдэнтэй улаан өнгийн цамц 1 ширхэг, Шаргал өнгийн хуванцар оруулгатай төмөр иштэй хутга 1 ширхэг, иш хэсгийг нь цагаан саарал өнгийн илгэн материал, цэнхэр өнгийн утсаар ороосон урт хутга 1 ширхэг, Т.Батбаярын өмсөж явсан ногоон эрээн өнгийн комбинзон 1 ширхэг, ногоон эрээн өнгөтэй, хар өнгийн үстэй зах, дотортой куртик 1 ширхэг зэргийг устгах, туршилт хийж бэхжүүлэн авсан дүрс бичлэг бүхий СD-г хэрэгт зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж,
-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг нь энэ өдрөөс эхлэн өөрчилөн цагдан хорьж, Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ,
5.
Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нарын эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор зааж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие /хохирогч/ Д.Баяраа нь ам бүл 5. Эхнэр 0-5 насны 3 хүүхдийн хамт амьдардаг.
…Би энэ хэрэгт өөрийгөө буруутай үйлдэлтэй гэж үзэхгүй байна. Энэ хэрэгт хамт хэрэгтэн болсондоо үнэхээр гэмшиж, ухаарч байна. Миний бие урь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Нийгэмд зөв сайхан амьдарч байгаа залуусын нэгэн адил ар гэрээ авч явдаг. Иймд миний эдгээр байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хуулийн зүйл ангийг хөнгөрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу тэнсэж өгнө үү гэжээ.
Ялтан Б.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
…Би архи уусан үедээ нийгмийн хэв журам зөрчсөн буруугаа ойлгож, гэмшиж байна. Дахин хэрэг зөрчил гаргахгүй тул надад оноосон хуулийн зүйл ангийг хөнгөрүүлэн181 дүгээр зүйлийн 2 болгож, биеэр эдлэх хорих ялыг тэнсэж, мөн хорих ялын дэглэмийг жирийн дэглэм болгож өгнө үү гэжээ.
Ялтан О.Энхзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
…Би нийгмийн хэв журам зөрчсөнөө ойлгож, гэмшиж байна. Иймд надад оногдуулсан Эрүүгийн хуулийн зүйл анги, ялын хэмжээг хөнгөрүүлж, ялыг маань тэнсэж өгнө үү. Би мөрдөн байцаалт болон шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгсөн болно гэжээ.
Ялтан Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
…Би нийгмийн хэв журам зөрчсөн нь үнэн. Гэхдээ надад оногдуулсан хуулийн зүйл анги, ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Ялтан Д.Баяраагийн өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:
...Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Сувдаа би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шүүгдсэн Боржигон овогт Доржийн Баяраа нь давж заалдах шатны шүүх дээр надаар өмгөөлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэргийн материалтай танилцаж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Шүүгдэгч Д.Баяраа нь Э.Мөнх-Эрдэнэ, О.Энхзориг, Т.Батбаяр, Б.Батбаатар, нартай бүлэглэж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Гацуурт гэх газарт 2015 оны 19 цагийн орчим бүлэглэн танхайрсан, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны шилжих шөнө 02 цагийн үед олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг хэрэглэж танхайрсан гэмт хэргүүдэд холбогдон шүүгдэж, Д.Баяраад анхан шатны шүүх түүнийг олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан, зэвсэг хэрэглэж танхайрсан гэж үзэж Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 05 хоногийн хорих ял чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Миний үйлчлүүлэгч Д.Баяраа нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг барьж танхайрсан үйлдэл хангалттай нотлогдоогүй байна.
1. Гэрч Н.Баяраа нь ... Талийгаач нүхний аман дээр ирээд молдокны утаснаас татаад нүхнээс гар гэхээр нь дөнгөж сая орлоо гэж хэлсэн ба талийгаач настай ахтай юм ярьж байгаад нэг хүн нүх рүү оруулсан. Ингээд байж байхад нүхэн дээрээс холдоцгоо гэж орилоод хурц хурц гэрэл тусгасан залуучууд хүрч ирэхээр нь зодоон
6.
болох нь гэж ойлгоод холдтол чулуу нүүлгээд эхлэхээр нь эргээд хартал талийгаачийн толгойн дундуур том чулуугаар цохиод явсан. Яг хэн нь чулуу шидэж талийгаачийн толгойг оносонг мэдэхгүй... Талийгаач хаанаас юм мэдэхгүй ямар ч байсан гартаа нэг хутга барьчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ63-66 хуудас/
2. Гэрч Б.Ариунсанаа... Нүхний ойролцоо 40 гаран насны эрэгтэй хүн манай хүмүүсийн орсон нүхний аман дээр ирээд “наад мотороо унтраа, хүмүүсээ гарга” гэж зандрангуй хэлэхээр нь манай хүмүүс ороод удаагүй байна гэж хэлэхэд “наад мотороо унтраа гэж хэлж байна шүү” гээд дахин хашгирахад Н.Баяраа тэр хүнтэй ярилцаад мотороо унтраагүй яг тэр үед 6-7 орчим залуучууд гэрэл тусгаад “энд хэн томроод байна аа, ямар даварчихсан пизданууд байна аа ална аа” гэх мэт үг өгүүлэлтэй дор бүрээ чулуу мод бариад ирж байгаа харагдсан ба тэр үед нүхний аман дээр байсан хүн нилээд том хутга гаргаж ирээд гартаа барьж байгаа харагдсан... Тухайн шөнө харанхуй байсан, духандаа гэрэлтэй хүмүүс л байсан гэх мэдүүлэг. /ХХ 69-р хуудас/
3. Гэрч Я.Цэрэнчимэдийн... Талийгаач болсон залуу ирээд “ тан нар бүгд гарцгаа, холдоцгоо, би нүхээ авна” гэж хаширсан. Тэр үед Жийрий /Н.Баяраа/ хүүхэн очоод уулзаж байсан. Тухайн үед зүс таних нэг залуу нүх рү орох гэтэл талийгаач залуу шанаа руу нь гараараа цохиод куртикнийхаа халааснаас шаргал өнгийн иштэй гал тогооны хутга гаргаад ирсэн чинь тэр залуу зугтаасан. Тэгээд байж байтал 2-3 залуу хүрч ирээд талийгаачид “ чи яагаад томроод байна, наад нүх чинь бид нарын нүх, нүх рүүгээ ормоор байна” гэхэд талийгаач “ та нарыг оруулахгүй, та нар юу гээд байгаа юм” гээд хутга гаргаж ирэхэд өөртэй нь ойролцоо зогсож байсан залуу “ өө чи хутга гаргаж ирээд хүн хутгалдаг хэн юм бэ” гэж хэлээд өөдөөс нь дайрахад талийгаач түүний өөдөөс хутга савчаад ухарсан ба нөгөө 2 залуу дээр 2-6 залуу нэгдээд талийгаачийн хамт доошоо пижигнэлдээд явсан гэх мэдүүлэг. /ХХ 70-71 дүгээр хуудас/
4 Гэрч Б.Доржпүрэв: ...Хохирогч нүхний аман дээр сууж байсан нэг залуутай муудалцаад тэр залууг цохиж аваад баруун гар талаасаа хутга гаргаж ирэхэд нөгөө залуу зугтаасан. Хутга гартаа барьсан хохирогч залуу нүх рүү тонгойгоод “ гарчгаа та нар” гэж хашгирсан. Тэгээд нүхний ойролцоо байсан Жийрий эгчийн цахилгаан үүсгүүрийг нүх рүү орсон утсыг хутгаар тасдах гэж байхад Жийрий эгч бид нар “дөнгөж сая орсон юм, одоо гарлаа” гэсний дагуу утсыг тасдаагүй. Тухайн үед харанхуй шөнө байсан, духандаа зүүсэн гэрлийн тусгалуудад хүмүүсийн завсраар дээрх хэргийг харса гэх мэдүүлэг. /ХХ 133-134 дүгээр хуудас/
5. Гэрч Д.Урнаа ... Баяраа гэх залуу согтуу ирсэн, түүний хамт бас танихгүй 2 залуу ирсэн. Тэгээд нэг харсан чинь талийгаач тэр гурван залуутай зодолдож байсан ба дунд нь гартаа хутга барьсан эргэж байсан. Нөгөө гурван залуу нь бас хутга бариад зодолдож байсан. Нэг мэдсэн тэнд басйсан хүмүүс хоорондоо чулуу шидэлцээд байсан, зодоон болсон газар руу харахад талийгаач Баяраагийн амнаас цус гарч сад тавьж байсан. Харин нөгөө 3 залуу байхгүй байсан. Түүний дараа Баяраа гэх залуу ойролцоо гартаа хутга а бариад зогсож байхаар нь би очоод “ тан нар яаж байгаа юм бэ, нутгийнхаа ахыг алчихлаа, гадны хүмүүсийг яаж ч чадахгүй байж” гэж хэлээд уурласан чинь царай нь сонин болсноо “миний толгойг бас хагалсан” гэж хэлээд зугтаагаад явсан гэх мэдүүлэг. /ХХ110-111 дүгээр хуудас/
6. Гэрч А.Энхтуяагийн ...нүхний аман дээр овгор хийгээд байсан Б.Баяраа гартаа хутга барьчихсан бас нөгөө 5 залуугийн нэг нь бас гартаа хутга барьчихсан өөд өөдөөсөө хутга савчуулаад байсан. Энэ байдал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Б.Баяраагийн нүүр толгой руу тэр залуучуудын нэг нь газраас алганы хэмжээтэй том чулуу авангуут цохиод Б.Баяраа нь сөхрөөд суух харагдсан. Тэгээд цаашаа доошоо 10-20 орчим метрийн зайд нөгөө залуучуудын хамт пижигнээд явчихсан гэх мэдүүлэг. /ХХ 133-134 дүгээр хуудас/
7. Гэрч С.Одгэрэлийн мэдүүлэг ...Тэр үед нүхний аман дээр 4-5 залуу давхиж ирээд нүхний аман дээр зогсож байсан махлаг өндөр цагаан залууд хандаж “хөөе ах, бид нар нүхэндээ ормоор байна” гэж хэлсэн чинь нөгөө хүн “үгүй, та нарыг оруулахгүй шүү” гэж баруун талын ташаандаа шаргал өнгийн иштэй хутга харуулаад нилээд сүртэй
7.
хэлсэн. Тэгээд тэр 5 залуугийн нэг нь ишийг нь даавуугаар ороосон урт хутга гартаа барьчихсан хувцсаа тайлж байсан. Яг ингээд л нөгөө 4-5 залуу нөгөө хүнтэй зодолдсон байх газрын уруу пижигнээд явчихсан гэх мэдүүлэг. /ХХ 135-136 дугаар хуудас/
Дээрх гэрчийн мэдүүлгүүдийг харахад шүүгдэгч Доржийн Баяраа нь бусадтай бүлэглэж бусдын эрх чөлөөнд халдаж зэвсэг хэрэглэж танхайрсан үйлдэл тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх гэрчийн мэдүүлгүүдийг үгүйсгэх Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар нар руу чихсэн гэж үзэх баримт хавтаст хэрэгт үгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр дээр “Гацуурт” гэх газарт Түнхэл тосгоны иргэдийн ухаж бий болгосон нүхэнд орохоор очиход талийгаач зодолдож зодооны явцад талийгаач хутгалагдаж нас барсан байна.
Шүүгдэгч Б.Баярааг олон нийтийг илтэд үл хүндэтгэн зэвсэг хэрэглэж танхайрсан хэмээн шүүхээс хорих ял оногдуулсан нь эргэлзээтэй байна.
Гэрчүүдийн мэдүүлгээс харахад тэнд 200-300 хүн байсан, алтны шороо авах гэж ухсан нүхээ булаацалдаж хэрүүл маргаан үүсгэсэн энэ үед хэн болох нь үл мэдэгдэх хүмүүс чулуугаар шидэлцэж тэдний шидсэн чулуу хохирогч Б.Баяраагийн толгойг оносон байдаг. Хувиараа алт олборлож байгаа хүн бүр ахуйн хэрэглээ маягаар хутга, осков болон өөрийгөө хамгаалахаар гартаа мод чулуутай явдаг гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг.
Хэрэг учрал болсон газар олон хүн амьдарч хувиараа алт олборлож тэнд амьдрал явагдаж байсан байдаг тухайн хэрэг гарахад тодорхой сэдэлттэй тухайлбал хувийн тохиромжгүй харилцаанаас буюу хохирогчийн зүй бус ажиллагаанаас өөр хоорондоо хэрэлдэж зодолдож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчөөгүй байна гэж үзэж байна.
Учир нь талийгаач Б.Баяраагийн оруулахгүй байсан нүх нь Түнхэл тосгоны иргэдийн ухаж бий болгосон алт олборлодог нүх байсан энэ нүхэндээ манайх орно, танайх орно гэдгээс маргаан үүссэн байна.
Танхайрах сэдэлт нь гэмт этгээд ямар ч шалтгаангүй эсэхүл ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг үл тоомсорлосон, басамжилсан байдлаар илэрдэг. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй.
Дээрхи гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.Баяраа нь бусдын амь нас хохирсон хэрэгт ямар байдлаар оролцож танхайрсан, ямар үйлдэл гаргасан нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдоогүй байхад Анхан шатны шүүх гэм буруутай гэж үзэж шүүгдэгч Боржигон овогт Доржийн Баяраад 03 жил 04 сар 05 хоногийн хорих ял оногдуулсанг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.
Иймд Д.Баяраад холбогдох хэргийг ЭБШ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй, ЭБШ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчим баримталж Д.Баяраад холбогдох 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож, 181.2.1, 181.2.5-д заасны дагуу оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.
Ялтан Т.Батбаярын өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:
...Мандал суман дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтолоолыг эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна. Энэ Т.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг ЭБШ хуулийн 16, 80, 91, 92, 93, 94, 95-т заасанчилан хэргийг бүх талаас нь бодитой судалж үнэлж дүгнээгүй хуулийг буруу хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд:
8.
1. Миний үйлчлүүлэгч Т.Батбаяр нь зэвсэг барьж танхай үйлдэл хийж зогсоох зорилгоор, зодооныг салгах зорилгоор дундуур нь орсон боловч зодооныг салгаж чадалгүй толгойдоо гэмтэл авч хохирогчоор тогтоогдсон.
2. Ямар ч хутга мэсний зүйл барьж танхайрсан зүйл байхгүй.
3. Гэрч Н.Баяраа нь “толгойдоо гэмтэл авсан цус нь гоожиж байсан залуу талийгаач дороо хийсэн дээр нь суусан байхад талийгаачийг араас нэг залуу хутгаар хатгачихаад олны дундуур орж алга болсон гэж гэрчилсэн.
4. Шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр Т.Батбаярт холбогдолтой дүгнэлт огт гараагүй харин Мөнх-Эрдэнэ гэгчийн цусны бүлэгтэй хохирогчийн цусны бүлэг тохирсон.
5. Гэрчүүдийн мэдүүлэг зөрөөтэй.
6. Т.Батбаярыг шүүх хүний амь бүрэлгэсэн гэж дүгнэсэн боловч
а) хутгалсан гэх хутганаас гарын хээ илрээгүй тэр бүү хэл ямар хутгаар хутгалсан нь тодорхойгүй. Талийгаачийн өөрийн барьж байсан хутга гээд байгаа нь өөрөө хутган дээр унасан байх эсэхийг тогтоогоогүй гэх мэтчилэн маш олон зүйлээр нотловол зохих зүйлийг нотолж чадаагүй байж энэ хэргийг хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хэргийг ЭБШ хуулийн 230.9 дэх хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Ялтан нарын өмгөөлөгч Ш.Цэдэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:
...Би ялтан Энхлхагвын Мөнх-Эрдэнэ, Баярхүүгийн Батбаатар, Оюунбилэгийн Энхзориг нарын өмгөөлөгч билээ. Эдгээр гурван ялтан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Мандал сумын сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 85 тоот шийтгэх тогтоолоор тус бүр 5 жил 1 сарын хорих ялаар чанга дэглэмд эдлэхээр шийтгэгдсэн юм. Дээрх 3 ялтны давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдөлтэй /гомдол/ танилцлаа. Ялтнуудын ял шийтгэлээ хөнгөрүүлж өгөхийг хүссэн өргөдлүүдийн үндэслэл утга агуулгыг зөв хэмээн үзэж дэмжиж байгаагийн зэрэгцээ дор дурьдсан нэмэлт тайлбарыг товч бичиж байна. /хүн тус бүр дээр/
1. Э.Мөнх-Эрдэнэ тухайн хэрэг учрал болохын өмнө хутгатай явсан боловч шөнө хүний амь нас хохирох үед хутга барьж яваагүй, хутгатай явсан үедээ хэн нэгэн хүнд халдаагүй байдаг. Үүгээрээ зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх ойлголтод үл хамаарна гэж үзэж байна. /хутга хэрэглээд танхайраагүй/
2. Б.Батбаатар нар алтны шороо авдаг нүх рүү орох гэхэд уг нүхний аман дээр Тоорой хэмээх Батаа буюу Ц.Батмөнх гэдэг хүн хутга бариад айлган сүрдүүлж тухайн үедээ Б.Батбаатар руу дайрах гэхэд нь барьж явсан нарийхан хус модоороо дал орчимд нь нэг цохиод авсан. Ц.Батмөнх нүх рүү унасан боловч гэмтэл аваагүй. Ердөө л ийм үндэслэлтэй. Өөр хэн нэгэн хүнд хүч хэрэглэж халдаагүй. Б.Батбаатарын энэ үйдлийг зэвсгийн чанартай зүйл /мод/ хэрэглэн танхайрсан гэж үзэхэд учир дутагдалтай өрөөсгөл дүгнэлт болно. Хутга бариад довтолж байгаа хүнийг модоор нэг цохиод унагаах нь аргагүй хамгаалалт гэж үзэж ч болох үндэслэлтэй байна. Үүгэрээ Б.Батбаатарын энэ үйлдлийг Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэж эрүүгийн хуулийн 181 дүгээр 181.3-д зааснаар зүйлчилсэн нь эргэлзээтэй байна.
3. О.Энхзориг газар шороо ухаж малтах зорилгоор оскою хэмээх жижигхэн 2 талдаа үзүүртэй төмөр барьж явсан гэдэг. Тэр төмрийг зэвсэг болгон ашиглаж хэнд ч халдаагүй байдаг. Гэтэл зөвхөн тэр төмрийг барьж явснаар нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр 181.3-д зааснаар зүйлчлэн ял оногдуулсан нь зөв биш гэж дүгнэлт хийхэд хүргэж байна.
Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг нар тухайн хэрэг учрал болдог өдөр нь архи пивл хэрэглэн бүгдээрээ халамцуу байсан бөгөөд алт олборлох нүхэнд орцгоох гээд орж чадахааргүй болохоороо уурсан бухимдаж тэр орчмын хүмүүст сүр үзүүлэн айлгахын тулд заналхийлсэн үг өгүүллэг хэлцгээж догшин ширүүн ааш авир гаргаж
9.
байсан нь үнэн байдаг бөгөөд үүнийгээ ч өөрсдөө үнэн шударгаар хүлээн мэдүүлдэг юм. Үүнийг нийгмийн хэв журам зөрчиж танхайрсан гэж дүгнэж болох ч үүнд эрүүгийн ял шийтгэл оногдуулах уу, захиргааны шийтгэл оногдуулах уу аль нь зөв болохыг мэргэжлийн өндөр түвшинд сайн нягтлан тунгааж хуулийг зөв хэрэглэх шаардлагатай юм. Миний хувьд дээрх гурван үйлчлүүлэгчээ тухайн үед нийгмийн хэв журам зөрчсөн, захиргааны шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахараа прокурорт хандаж 2016.03.09-ний өдөр хүсэлт гаргаж байсан бөгөөд прокурор 2016.03.14-ний өдөр яллагдагч нарт холбогдох хэргийг ЭБШ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээ 11 тоот мэдэгдэх хуудсаар надад хариу өгч байсан билээ.
Одоо ч миний байр суурь хэвээрээ байгаа. Гэхдээ хэргийг ийм үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг шүүх хийж байгаа бол шүүгдэгч нарын санаа зорилго сэдэлт үйлдлийн шинж чанар зэргийг бүх талаас нь судлан /нотлох баримтаар нь/ үзээд хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорих ялыг биеэр эдлүүлэхгүй байх зэрэг эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Тухайлбал ЭБШ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зүйлчлэлийг нь эрүүгийн 181 дүгээр 181.2 дахь хэсэгт хамааруулах, Эрүүгийн хуулийн 551 дүгээр 551 .1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх гэх мэт. Миний үйлчлүүлэгч нар ийм байр сууриас л давж заалдсан байна.
Иймд миний үйлчлүүлэгч нарын үйлдэлд тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгох буюу ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Ялтны өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Даваасүрэн өмгөөлөгчийн саналтай миний бодол зөрөлдөж байна. Бусдын өмгөөлүүлж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах нь зүй бус хэрэг тул Х.Даваасүрэн өмгөөлөгчид анхааруулж хэлмээр байна. Өөрийнхөө үйлчлүүлэгчийг зөвтгөөд бусад үйлчлүүлэгчдийг буруутгаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Э.Мөнх-Эрдэнэд 5 жил 1 сарын хорих ял оноосон нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасан байх ёстой. Яагаад хангаагүй байна гэхээр Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглээд байна. 181 дүгээр зүйлээр нийтийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн асуудал яригддаг. Тухайн үйлдэл өөрөө хаана явагдсан бэ гэдэг асуудлыг сайн анхаарах хэрэгтэй. Тухайн үйлдэл өөрөө нийтийн хэв журамд хамаарах эсэх асуудал яригдах бөгөөд тусгайлсан зохицуулалт байхгүй. Тухайн үед хувийн таарамжгүй харилцаа бий болсоны улмаас хэрэг гарсан ба үл ялиг зүйлээс болж маргалдсан хэрэг биш. Тиймээс үүнийг сайтар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас нийтээр нь 181.3 аар зүйлчилсэн. Мод чулуу хутга мэсийг барьсан гэж яригдаад байгаа боловч хэрэглэсэн гэх ойлголт тодорхойгүй байна. Миний үйлчлүүлэгч Э.Мөнх-Эрдэнэ чулуу барьж явсан ба уг чулуугаар хэнийг цохьсон нь тодорхойгүй. Тухайн үед хэрэг болох үед тэнд байсан маш олон хүмүүс чулуу нүүлгэсэн асуудал яригддаг. Тэгэхээр Э.Мөнх-Эрдэнэ чулуугаар хүн цохьсон уу эсвэл тэнд байсан бүх хүмүүсийг байцаах уу гэдэг асуудал яригдана. Нөгөө талаас энэ нөхцөл байдал нь өөрөө тогтоогдох боломжгүй. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-ийг үндэслэж шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Ялтны өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
10.
Ш.Цэдэн болон Ч.Болдбаатар өмгөөлөгч нартай санал нэг байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргахыг хүсч байна. Тухайн үед чулуу хэрэглээд хэн нэгнийг гэмтээсэн асуудал нотлогдоогүй. Түүнийг шалгахыг та бүхнээс хүсэж байна. Х.Даваасүрэн өмгөөлөгч манай үйлчлүүлэгчийг хүн амины хэрэгт холбоотой гэж үзээд байгаа мессеж нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдоогүй тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гомдолтой өөрөө танилцаагүй. Хүний амь нас хохирчихоод байхад өмгөөлөгч нарын хэн нь ч манай хүн энэ хэргийг хийгээгүй гэж яриад байгааг гайхаж байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэг байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ:
Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хэрэв шүүх хэргийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа бол түүний үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой зааж өгөх ёстой байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо тодорхойлох хэсэгтээ зааж өгөөгүй. Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналыг оруулж байна гэв.
Тодорхойлох нь:
Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гацуурт” гэх ууланд Б.Батбаатар нь хус мод О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, гар аргаар алт олборлож байсан иргэд дээр очиж, “ална шулна, нүхнээс гар, ор” гэх зэргийн үг хэллэг хэлж хашгиран олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, “тоорой Батаа хаана байна, муу лалрыг ална” гэж айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлсэн, иргэдийн халдашгүй чөлөөтэй байх, амьд явах хөдөлмөрлөх ёс журмыг зөрчин нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайран Б.Батбаатар нь иргэн Ц.Батмөнхийг хус модоор цохиж алт олборолдог нүх рүү унагаасан.
2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим тухайн газарт дахин очиж Б.Батбаатар нь хус мод, чулуу, О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь чулуу, Д.Баяраа, Т.Батбаяр нар нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, “та нар бүгдээрээ нүхнээс холдоцгоо, энд хэн томроод байна аа, ямар даварчихсан пиздаанууд байнаа, алнаа, ална шүү та нарыг, нэгийг алчихлаа, хоёрыг алчихлаа, дахиад хүрээд ирэх залуу байна уу” гэх үг өгүүлэлтэй хашгиран олон нийтийг илтэд үл хүндэтгэж, айлган сүрдүүлэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, догшин авирлаж танхайрч иргэн Б.Баяраагийн духанд чулуугаар цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан, улмаар Э.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Б.Баяраагийн гадуур хувцаснаас нь татаж унагаах явцад Т.Батбаяр нуруунд нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас
Төмөрхуягийн Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар,
Энхлхагвын Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ,
Баярхүүгийн Батбаатар, Оюунбилэгийн Энхзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар,
Доржийн БаяраадЭрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 85 дугаартай шийтгэх тогтоолоор
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Төмөрхуяг овогтой Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт, Энхлхагвын Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,
-Шүүгдэгч Төмөрхуяг овогтой Батбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, бусдыг танхайн сэдэлтээр санаатай алсан, шүүгдэгч Энхлхагвын Мөнх-Эрдэнэ, Баярхүүгийн Батбаатар, Оюунбилэгийн Энхзориг нарыг зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан, Доржийн Баярааг бусдыг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журмыг зөрчиж догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Төмөрхуяг овогтой Батбаярыг 03 /гурав/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар Төмөрхуяг овогтой Батбаярыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Энхлхагвын Мөнх-Эрдэнийг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Баярхүүгийн Батбаатарыг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Оюунбилэгийн Энхзоригыг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Доржийн Баярааг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар Доржийн Баярааг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Т.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих хөнгөн ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж бүгд 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, Д.Баяраад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж бүгд 03 /гурав/ 04 /дөрөв/ 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тус тус тус зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Ялтан Т.Батбаярын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.Батбаяр нарт холбогдох 201518020349, 201518020367 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад: Ялтан Т.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Гацуурт” гэх ууланд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Батмөнх / 1-р хх-ийн 43-45, 2-р хх-ийн 237-р ху/, гэрч Г.Жамсрандорж /1-р хх-ийн 123-р ху/, Д.Зоригт /1-р хх-ийн 124, 3-р хх-ийн 30-р ху/ Н.Баяраа /1-р хх-ийн 63-66-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,
2015 оны 11 дүгээр сарын 01 ний өдрөөс 02 нд шилжих шөнө 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Гацуурт” гэх ууланд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хохирогч Б.Баярааг хутгалан амь насыг нь хохироож, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батхүүгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлжгт өгсөн мэдүүлгүүд /2-р хх-ийн 242-243-р ху/, 3-р хх-ийн 174-198-р ху/, гэрч Б.Эрдэнэбат /1-р хх-ийн 48-50,2-р хх-ийн 245-р ху/, С.Баатар /1-р хх-ийн 59, 3-р хх-ийн 2-р ху/, Н.Баяраа /1-р хх-ийн 63-66-р ху/, Д.Урнаа /1-р хх-ийн 110-111-р ху, 3-р хх-ийн 12-р ху/, Б.Ариунсанаа /1-р хх-ийн 69-р ху/, Я.Цэрэнчимэд /1-р хх-ийн 70-71-р ху/, Б.Доржпүрэв /1-р хх-ийн 112-114-р ху/, А.Энхтуяа /1-р хх-ийн 133-134,3-р хх-ийн 29-р ху/, С.Одгэрэл /1-р хх-ийн 135-136, 2-р хх-ийн 244-р ху/, И.Отгонбаяр /1-р хх-ийн 138-р ху/, Б.Батбаатар /1-р хх-ийн 93-97-р ху/, Э.Мөнх-Эрдэнэ /1-р хх-ийн 88-91-р ху/, Д.Баяраа /1-р хх-ийн 72-73,76-77,81-р ху/,О.Энхзориг /1-р хх-ийн 82-87-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015 оны 11 дүгээр 27 ны өдрийн 74 тоот акт /1-р хх-ийн 169-170-р ху/, Гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /3-р хх-ийн 01, 03-04, 06-08-р ху/, Таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 67-68-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн, эдгээр нотлох баримтуудыг цуглуулахдаа иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус, хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн байдал тогтоогдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны шатанд хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн, энэ талаар мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар албан ёсоор гомдол гаргаагүй байна.
Тиймээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаахыг хүссэн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Түүнчлэн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримтын үндэслэл болгож буй ялтан Т.Батбаярын төрсөн дүү Т.Бат-Эрдэнийн гар утсанд ирсэн мессеж буюу захидал нь /1-р хх-ийн 99-100-р ху/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Ялтан Т.Батбаяр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, О.Энхзориг, Д.Баяраа нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Гацуурт” гэх ууланд Б.Батбаатар нь хус мод О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, гар аргаар алт олборлож байсан иргэд дээр очиж, “ална шулна, нүхнээс гар, ор” гэх зэргийн үг хэллэг хэлж хашгиран олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, “тоорой Батаа хаана байна, муу лалрыг ална” гэж айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлсэн, иргэдийн халдашгүй чөлөөтэй байх, амьд явах хөдөлмөрлөх ёс журмыг зөрчин нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайран Б.Батбаатар нь иргэн Ц.Батмөнхийг хус модоор цохиж алт олборолдог нүх рүү унагаасан,
2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчим тухайн газарт дахин очиж Б.Батбаатар нь хус мод, чулуу, О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь чулуу, Д.Баяраа, Т.Батбаяр нар нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, “та нар бүгдээрээ нүхнээс холдоцгоо, энд хэн томроод байна аа, ямар даварчихсан пиздаанууд байнаа, алнаа, ална шүү та нарыг, нэгийг алчихлаа, хоёрыг алчихлаа, дахиад хүрээд ирэх залуу байна уу” гэх үг өгүүлэлтэй орилж хашгиран олон нийтийг илтэд үл хүндэтгэж, айлган сүрдүүлэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх тэдний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Ялтан Д.Баяраа, Б.Батбаатар, О.Энхзориг, Э.Мөнх-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Сувдаа, Ш.Цэдэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан үзвэл: Д.Баяраа, Б.Батбаатар, О.Энхзориг, Э.Мөнх-Эрдэнэ Т.Батбаяр нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Гацуурт” гэх ууланд гар аргаар олзворлож буй хүмүүсийг айлган сүрдүүлэх зорилгоор, өөрсдийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн, “...алттай шороо олзворлож байгаа нүх рүү оруулаагүй..” гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Батбаатар нь хус мод, чулуу, О.Энхзориг нь осков төмөр, Э.Мөнх-Эрдэнэ нь чулуу, Д.Баяраа, Т.Батбаяр нар нь хутга зэргийг зэвсэг, зэвсгийн чанартайгаар хэрэглэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул ялтан Д.Баяраа, Б.Батбаатар, О.Энхзориг, Э.Мөнх-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Сувдаа, Ш.Цэдэн нарын гаргасан “...хувийн тодорхой сэдэлтээр буюу иргэдийн хоорондын таарамжгүй харьцааны улмаас бусдын эрх чөлөөнд халдсан тул гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлилж, хэргийг хэрэгсэхгүй болгох...”-ыг хүссэн гомдлын үндэслэлийг хангах боломжгүй байна.
Д.Баяраа нь цаг хугацааны хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэж байх үед өөрсдийн танхайн үйлдэлд хүч оруулах, айлган сүрдүүлэх зорилгоор хутга барин оролцож улмаар бусдад хутгаа өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ...танхайрах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь нотлогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх...” хүсэлт гаргасан ялтан Д.Баяраагийн өмгөөлөгч С.Сувдаагийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Төмөрхуяг овогтой Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт, Энхлхагвын Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч энэ үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөв баримтлаагүй алдаа гаргасан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс Э.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Б.Баяраагийн гадуур хувцаснаас нь татаж унагаах явцад Т.Батбаяр нуруунд нь хутгалж санаатай алсан гэх үндэслээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч Э.Мөнх-Эрдэнэ нь Б.Баяраагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “...Дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно...”, 208.1.2 дахь хэсэгт “...нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал... “, 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт “...Дор дурдсан тохиолдолд шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгоно...”, 248.1.2 дахь хэсэгт ...энэ хуулийн 208.1.2, 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл байвал ...” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Төмөрхуяг овогтой Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт, Энхлхагвын Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Иймд Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Д.Баяраа, Б.Батбаатар, О.Энхзориг, Э.Мөнх-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Сувдаа, Х.Даваасүрэн, Ш.Цэдэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:
1 дэх заалтыг:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Төмөрхуяг овогтой Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-д заасан гэмт хэрэгт, Энхлхагвын Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Ялтан Д.Баяраа, Б.Батбаатар, О.Энхзориг, Э.Мөнх-Эрдэнэ болон өмгөөлөгч С.Сувдаа, Х.Даваасүрэн, Ш.Цэдэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Д.БУЯНЖАРГАЛ