Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00267/И |
Дугаар | 433 |
Огноо | 2016-08-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 433
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1957 оны 09 сарын 01-нд төрсөн, 59 настай, Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн Түмэнт сант гудамжны 05-06 тоотод оршин суух Саарал адуу овогт Буянхишигийн Ганбатын /РД:АЙ57090138/ хүсэлттэй
Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1981 оны 12 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд манаачаар, 1983 оны 10 сарын 17-ны өдрөөс 1991 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчин-ээлжийн жолоочоор, Ардын зориг ББХК-д 1991 оны 12 сарын 07-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганбат шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ганбат Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдэлд 1981 оноос 1995 оныг хүртэл жолооч, гагнуурчнаар тасралтгүй ажиллаж байсан. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Б.Ганбатын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганбат Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1981 оны 12 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд манаачаар, 1983 оны 10 сарын 17-ны өдрөөс 1991 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчин-ээлжийн жолоочоор, Ардын зориг ББХК-д 1991 оны 12 сарын 07-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Буянхишигийн Ганбатын 1986 оны 05 сарын 26-ны өдрийн 036406 дугаар хөдөлмөрийн дэвтэр,
- Буянхишигийн Ганбатын Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 1991 оны 04 сарын 02-ны өдрийн 751543 дугаар бат илэрхийлэх,
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн даргын 1982 оны 04 сарын 07-ны өдрийн ажилд томилох тухай 10 дугаар тушаалд:
3. ... Б.Ганбатыг 1982 оны 04 сарын 08-наас ЗИЛ-164 автомашины жолоочоор томилсугай.
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн даргын 1982 оны 10 сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 79 дүгээр тушаалд:
2. Санхүүгийн манаач Б.Цэндээ, Базаа нарыг өөрийнх нь хүсэлтээр 1982 оны 10 сарын 01-нээс үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс Б.Ганбат, С.Түмэнжаргал нарыг санхүүгийн манаачаар томилсугай.
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн даргын 1988 оны 10 сарын 17-ны өдрийн ажлаас өөрчилж, ажилд томилох тухай 68 дугаар тушаалд:
1. Нэгдлийн манаач Б.Ганбатыг 1983 оны 10 сарын 17-ны өдрөөс эхлэн ажлаас нь өөрчилж авто гражийн мэдэлд шилжүүлсүгэй.
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 11 сарын 19-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 97 дугаар тушаал /Хавсралтын 4-т Б.Ганбат ГАЗ-66-ийн жолооч, үндсэн амралт 15 хоног, албан тушаалын нэмэгдэл 3 хоног, тасралтгүй ажилласан жил 2 хоног, амрах бүгд ажлын өдөр 18 хоног, амарч эхлэх хугацаа 15/XI, ажилд орох хугацаа 6/ХII/,
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 01-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 66 дугаар тушаал /Хавсралтын 4-т Б.Ганбат ЗИЛ-130-ийн жолооч, үндсэн амралт 15 хоног, албан тушаалын нэмэгдэл, тасралтгүй ажилласан жил 11 хоног, амрах бүгд хоног 26/,
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 04 сарын 07-ны өдрийн социалист уралдааны болзол дүгнэх тухай 28 дугаар тогтоол /Хавсралтын 12-т Б.Ганбат ЗИЛ-130 шагнал олгох хувь 35.5, шагнал тариф 19, цалин 10 хувь 62 төгрөг/,
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 21-ний өдрийн хөдөлмөрчдийн өргөдөл хүсэлт барагдуулах тухай 52 дугаар тогтоолд:
2. Автын жолооч Б.Ганбатын бензиний төлбөрийн тухай өргөдөл тодорхойлолтыг хэлэлцээд 2648 төгрөг 30 мөнгөний төлбөрийг чөлөөлөхөөр тогтоосугай.
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 06 сарын 26-ны өдрийн шагнал олгох тухай 48 дугаар тогтоол /Хавсралтын 1-т Б.Ганбат баярын бичиг тоо 1, үнэ 3 төгрөг 10 мөнгө, 45-ийн гутал 1, үнэ 45 төгрөг/,
- Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн даргын 1991 оны 05 сарын 30-ны өдрийн ажилд томилох тухай 44 дүгээр тушаалд:
1. Жолооч Бу.Ганбатыг 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс авто гражид гагнуурчин, ээлжийн жолоочоор ... томилон ажиллуулсугай.
- Архангай аймгийн Хангай сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Ардын зориг нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 04 сарын 18-ны өдөр шагнасан дурсамж,
- Архангай аймгийн Хангай сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1987 оны 12 сарын 31-ний өдөр шагнасан диплом,
- Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 07 сарын 10-ны өдөр шагнасан баярын бичиг,
- Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ХК-ийн зөвлөлөөс 1992 оны 02 сарын 04-ний өдөр шагнасан баярын бичиг,
- Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг ББХК-ийн захирлын дэргэдэх зөвлөлөөс 1993 оны 02 сарын 19-ний өдөр шагнасан баярын бичиг зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Б.Ганбатын Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэл болон Ардын зориг ББХК-д ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Саарал адуу овогт Буянхишигийн Ганбатын Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1981 оны 12 сарын 15-ны өдрөөс 1982 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд манаачаар, 1983 оны 10 сарын 17-ны өдрөөс 1991 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд гагнуурчин-ээлжийн жолоочоор, Ардын зориг ББХК-д 1991 оны 12 сарын 07-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН