Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00450/И |
Дугаар | 411 |
Огноо | 2016-08-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 411
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1965 оны 06 сарын 01-нд төрсөн, 51 настай, Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт оршин суух Боржгин овогт Зүүннасангийн Лхамноржимын /РД:АГ65060160/ хүсэлттэй
Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.Лхамноржим, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Лхамноржим шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Лхамноржим нь Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарыг хүртэлх хугацаанд будагчнаар ажиллаж байсан. З.Лхамноржим өөрийн ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс болж ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирход хүрээд байна. Иймд архивын лавлагааг үндэслэн З.Лхамноржимын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Лхамноржим Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд будагчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн Зүүннасан овогтой Лхамноржимын тус аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980-1992 онуудад будагчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 351 дүгээр тодорхойлолт болно.
Иймд хүсэлт гаргагч З.Лхамноржимын Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овогт Зүүннасангийн Лхамноржимын Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.Лхамноржимын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН