Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 409

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1959 оны 04 сарын 25-нд төрсөн, 57 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багт оршин суух Аварга овогт Гомбосүрэнгийн Сэмжидлхүндэвийн /РД:АЯ59042572/  хүсэлттэй

Төв аймгийн Баянцогт дахь сангийн аж ахуйд 1976 оны 05 сарын 01-ний өдрөөс 1978 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторч комбайнчнаар, Төв аймгийн Атар сангийн аж ахуйд  1978 оны 01 сарын 21-ний өдрөөс 1980 оны 02 сарын 24-ний  өдрийг хүртэлх хугацаанд тракторчноор, Архангай аймгийн Булган сумын  Пионерын  зам нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторчноор, Архангай аймгийн Зам ангид  1980 оны 08 сарын 20-ны өдрөөс 1980 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд  нормчноор, Архангай аймгийн Багшийн сургуульд  1980 оны 10 сарын 12-ны өдрөөс 1982 оны 01 сарын 15-ны өдрийг  хүртэлх хугацаанд  галчаар,  Архангай аймгийн аж ахуй дундын  Тунгалаг  Тамир  хоршоололд  1982 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний  өдрийг хүртэлх хугацаанд  тракторын жолоочоор, Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь  Тунгалаг Тамир  хувьцаат компанид  1993 оны 01 сарын 01-ний өдрөөс  1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Пүрэвдаавуу,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хүсэлт гаргагч Г.Сэмжидлхүндэв шүүхэд гаргасан хүсэлт болон  түүний төлөөлөгч Г.Пүрэвдаавуу шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Г.Сэмжидлхүндэв нь 1974-1976 онд Төв аймгийн Баянчандмань дахь Техник мэргэжлийн  сургуулийг  тракторч, комбайнчнаар  төгссөн. Г.Сэмжидлхүндэв нь 1976-1995 оныг хүртэлх хугацаанд Төв аймгийн  Атар сангийн аж ахуй, Архангай аймгийн Булган сумын Пионерын  зам нэгдэл, тус аймгийн Тунгалаг тамир хоршоололд тус тус тракторч комбайнчнаар  ажиллаж байсан. Иймд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Г.Сэмжидлхүндэв Төв аймгийн Баянцогт дахь сангийн аж ахуйд 1976 оны 05 сарын 01-ний өдрөөс 1978 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторч комбайнчнаар, Төв аймгийн Атар сангийн аж ахуйд  1978 оны 01 сарын 21-ний өдрөөс 1980 оны 02 сарын 24-ний  өдрийг хүртэлх хугацаанд тракторчноор, Архангай аймгийн Булган сумын  Пионерын  зам нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторчноор, Архангай аймгийн Зам ангид  1980 оны 08 сарын 20-ны өдрөөс 1980 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд  нормчноор, Архангай аймгийн Багшийн сургуульд  1980 оны 10 сарын 12-ны өдрөөс 1982 оны 01 сарын 15-ны өдрийг  хүртэлх хугацаанд  галчаар,  Архангай аймгийн аж ахуй дундын  Тунгалаг  Тамир  хоршоололд  1982 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний  өдрийг хүртэлх хугацаанд  тракторын жолоочоор, Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь  Тунгалаг Тамир  хувьцаат компанид  1993 оны 01 сарын 01-ний өдрөөс  1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор  тус тус ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          -Гомбосүрэнгийн  Сэмжидлхүндэвийн 1974 оны 09 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

          - Архангай аймгийн аж ахуй дундын  Тунгалаг Тамир хоршооллын  даргын  1982 оны 01 сарын 22-ны өдрийн ажилд томилох тухай 06 дугаар  тушаалд:

          1. Г.Сэмжидлхүндэвийг ДТ-75 тракторын жолоочоор ... 1982 оны 01 сарын 20-ноос  эхлэн тус тус  томилсугай.

          - Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир  хоршооллын  даргын 1983 оны 01 сарын 27-ны өдрийн ээлжийн амралтын  дутууг  нөхөн  олгох тухай 03 дугаар тушаалд:

          1. Тракторын жолооч  Г.Сэмжидлхүндэвийн 1982 оны ээлжийн  амралтын дутуу  8 хоногийн цалинг  нөхөн олгосугай.

          - Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир  хоршооллын  даргын 1985 оны 12 сарын 20-ны өдрийн удаан жилийн нэмэгдэл олгох тухай 107 дугаар тушаал /Хавсралтын 3-т Г.Сэмжидлхүндэв тооцох он 1982 оны 01 сар,  тасралтгүй ажилласан жил 3, зэргийн нэмэгдэл 10 хувь/,

          - Архангай аймгийн аж ахуй дундын Тунгалаг Тамир  хоршооллын  даргын 1987 оны 12 сарын 15-ны өдрийн тракторын жолооч  нарт удаан жилийн нэмэгдэл олгох тухай 94 дүгээр тушаал /Хавсралтын 2-т Гомбосүрэнгийн Сэмжидлхүндэв тооцох он 1982 он, үүнээс ажилласан жил 5/,

          - Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь Тунгалаг Тамир хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 11 сарын 06-ны өдрийн тэтгэмж олгох тухай  39 дүгээр тушаалд:

          1. Тус Тунгалаг тамир хувьцаат компаний услалтын системийн  ахлагч Г.Сэмжидлхүндэвийн  ээж нас барсан тул буцалтгүй  тусламж  болгож 4000 төгрөг олгосугай.

          - Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь Тунгалаг Тамир хувьцаат компанийн ерөнхий захирлын 1995 оны 03 сарын 15-ны өдрийн услалтын  системийн  техник хөрөнгийг  хамгаалах тухай 13 дугаар тушаалд:

          ... 2. Услалтын системийн зарим бололцоотой хэсэгт  энэ онд арвай  ногоон  тэжээл  зэрэг ургамал  тариалж  түүнийг хамгаалах  сахиулыг  хамтруулан ажиллуулж  ургац  хураасны дараа  байнгын сахиул  томилж  цалинжуулахыг  ня-бо /М.Рэнцэн/-д Сэмжидлхүндэв нарт зөвшөөрсүгэй зэрэг болно.

         

           Иймд хүсэлт гаргагч Г.Сэмжидлхүндэвийн Төв аймгийн Баянцогт дахь болон Атар сангийн аж ахуйнуудад, Архангай аймгийн Булган сумын  Пионерын  зам нэгдэл, тус аймгийн Зам анги,  Багшийн сургууль, аж ахуй дундын  Тунгалаг  Тамир  хоршоолол, Эрдэнэбулган суман дахь  Тунгалаг Тамир  хувьцаат компанид  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Аварга овогт Гомбосүрэнгийн Сэмжидлхүндэвийн Төв аймгийн Баянцогт дахь сангийн аж ахуйд 1976 оны 05 сарын 01-ний өдрөөс 1978 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторч комбайнчнаар, Төв аймгийн Атар сангийн аж ахуйд  1978 оны 01 сарын 21-ний өдрөөс 1980 оны 02 сарын 24-ний  өдрийг хүртэлх хугацаанд тракторчноор, Архангай аймгийн Булган сумын  Пионерын  зам нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд  тракторчноор, Архангай аймгийн Зам ангид  1980 оны 08 сарын 20-ны өдрөөс 1980 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд  нормчноор, Архангай аймгийн Багшийн сургуульд  1980 оны 10 сарын 12-ны өдрөөс 1982 оны 01 сарын 15-ны өдрийг  хүртэлх хугацаанд  галчаар,  Архангай аймгийн аж ахуй дундын  Тунгалаг  Тамир  хоршоололд  1982 оны 01 сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний  өдрийг хүртэлх хугацаанд  тракторын жолоочоор, Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь  Тунгалаг Тамир  хувьцаат компанид  1993 оны 01 сарын 01-ний өдрөөс  1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тракторын жолоочоор  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Сэмжидлхүндэвийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                       

 

                        

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН