Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 205/МА2024/00006

 

М.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 141/ШШ2024/00009 дугаар шийдвэртэй

М.*******ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох өвөлжөө, малын бэлчээрийн газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч М.аа, хариуцагчийн өмгөөлөгч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч М.аа нь хариуцагч Г.*******д холбогдуулан Өвөлжөө, малын бэлчээрийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Миний эцэг *******гийн *******, авга ах И.******* нар нь тухайн үеийн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 223 тоот шийдвэрээр ******* ******* *******ийг ХАА-н зориулалтаар 60-н жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан эзэмшиж байсан байдаг. Аав маань 2002 онд мөнх бусыг үзэхээсээ өмнө үр хүүхдүүд бидэндээ өвөг дээдсийн энэ нутгаа өвлөн эзэмшиж ой, мод, байгаль орчныг зөв зохистой ашиглан хайрлан хамгаалж явахыг захиж байсан. Тэр үед энэ өвөлжөөнд: Богийн хашаа (саравчтай)-1, үхрийн хашаа (саравчтай )-1, адууны хашаа-1, төлийн пүнз-1, эд зүйлсийн амбаар-1 зэргийг өөрийн болон үр хүүхдүүд бидний дэмжлэгтэйгээр барьж тохижуулж байсан. Миний бие төрийн алба хашиж байгаад 2012 онд тэтгэвэрт гарч тухайн өвөлжөөг эзэмших гэтэл Г. нь Энэ миний эзэмшлийн өвөлжөө таныг буулгахгүй гээд буулгаагүй. 2013 оны 09 дүгээр сард багийн Засаг даргад хүсэлт гаргахад энэ сард хуралдсан багийн ИНХ-аар энэ өвөлжөөг хамтран эзэмшихээр шийдвэр гарсан. Энэ хурлын шийдвэрийг Г.д хэлэхэд: Тийм юм байхгүй, би ганцаараа эзэмшинэ гэсэн. 2018 онд энэ өвөлжөөн дээр хадлан хадаж байхад нь очоод: Хадлангаа хамт авъя гэхэд Таныг энэ өвөлжөөнөөс хадлан хадуулахгүй, хамт эзэмшихгүй гэсэн. Тэгээд 2019 онд сумын засаг даргад хандахад уг өвөлжөөг хамтран эзэмших захирамж гаргасан. Гэсэн хэдий ч манай малчныг буулгаагүй. 2023 оны 08 дугаар сарын 11-нд энэ өвөлжөөг эзэмшихээр кадастр хийлгэж тоот дугаар бүхий 15 жил эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Мөн энэ оны 09 дүгээр сард мал маллаж байгаа айлаа тус өвөлжөөнд буулгах гэхэд Г.******* Манай ахын өвөлжөө, манайх энэ өвөлжөөг эзэмшинэ, өөр айл буулгахгүй гэсэн. Иймд энэ өвөлжөө, бэлчээрийг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү... гэв.

2. Хариуцагч нарын хариу татгалзал, тайлбарын агуулга:

...Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн иргэн М.аа нь тус сумын багийн нутаг ******* ******* Ар *******ий өвөлжөө малын бэлчээрийг миний бие Г.*******аас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 10 сарын 26-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Миний эцэг овогтой нь Завхан аймгийн ай сумын нэгдэл тарахад өмч хувьчлалаар маргаан бүхий тус сумын багийн ******* ******* Ар *******ий өвөлжөөг /хонины 2 хашаа, үхрийн 1 хашаа, төлийн байр 1, тугалын хашаа 2, өвсний хашаа 1, нийт 7 хашааг/ анх ээжийн дүү аа, ээж нарын хамт ягаан тасалбараар хувьчилж авч байсан юм. Манай аав энэхүү өвөлжөөгөө авсан байхад И.******* гуай маргаан үүсгэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Завхан аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 1998 оны 11 сарын 16-ний өдрийн 172 дугаар шийдвэр гарч багийн ******* ******* Ар *******ий өвөлжөө, тэнд байх хашаа байр нь Ч.гийн эзэмшлийн өвөлжөө болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг. Иймд энэхүү өвөлжөөг хууль ёсоор эзэмших эрхтэй миний ах Г. сумын засаг даргад өргөдлөө гаргаж засаг даргын 2010 оны 3 сарын 12-ний өдрийн 12 тоот захирамж, шийдвэрийг үндэслэн багийн ******* ******* Ар *******д байрлах, нэгж талбарын дугаар бүхий 1086 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж газар эзэмших гэрчилгээ авсан. Энэхүү гэрчилгээний дагуу ах Г. 2023 оны 6 сарын 15-ний өдөр газар эзэмших гэрээгээ шинэчилж аваад кадастрын зураглалыг гаргасан байгаа юм. Манай ах энэ жил Эрдэнэтэд өвөлжих болоод би энэ жил энэ өвөлжөөнд нь өвөлжих юм. ах багийн ******* ******* Ар *******ий өвөлжөөндөө байнга оршин сууж байсан. Иймд маргаан бүхий багийн ******* ******* Ар *******ий өвөлжөөний жинхэнэ эзэмшигч нь манай ах Г. тул би хариуцагч болох үндэслэлгүй байна гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ы багийн нутаг дэвсгэрт орших ******* ий, Ар эрээн өвөлжөө, хаваржааны газрыг хариуцагч овогт гийн *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.аад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар: ...Хариуцагч Г.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01-р сарын 16-ны өдрийн 141/ШШ2024/00009 дугаартай шийдвэрийг 2024 оны 02-р сарын 02-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрт "Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ы багийн нутаг дэвсгэрт орших ийн Ар эрээн нэртэй өвөлжөөг хариуцагч Г.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй" гэжээ. Гэтэл Г.******* нь Тосонцэнгэл сумын ы багийн нутаг дэвсгэрт орших ийн Ар эрээн нэртэй өвөлжөөг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд 1998 оны 11-р сарын 23-ний өдрийн А/277 дугаартай шүүхийн шийдвэрээр тухайн өвөлжөөг Г., Г.******* нарын төрсөн эцэг болох Ч.гийн эзэмшлийн өвөлжөө болохыг тогтоосон байдаг бөгөөд Г. нь Тосонцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 03-р сарын 12-ний өдрийн 12 тоот захирамж, нэгж талбарын дугаар бүхий 1086 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдэж газар эзэмших гэрчилгээ авсан байдаг. Өөрөөр хэлбэл Г ******* нь төрсөн ах Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ы багийн нутаг дэвсгэрт орших ийн Ар эрээн нэртэй өвөлжөөг эзэмшигч Г.ын эзэмшлийн газарт өвөлжиж байгаа нь хууль бус эзэмшил гэж үзэх боломжгүй юм. иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбарын агуулга:

Миний зүгээс Газрын тухай хууль, Газар эзэмших эрхийн гэрээний дагуу 2013 онд багийн нийтийн хурлаар газар эзэмших газрыг хамтран эзэмших шийдвэр гарсан. Сумын тухайн үеийн Засаг даргад хандахад гэрчилгээ гаргаж өгөөгүй. 2018 онд тухайн сумын Засаг дарга ад хандахад газрын гэрчилгээг гаргаж өгсөн. Манай эцэг, өвгөдийн нутаглаж байсан нутаг, өмч хувьчлалаар авч байсан гэх байдлаар маргаан үүссэн. Хадлан тэжээлээ цугтаа байлгая гэхээр манайхыг буулгадаггүй. Манайх төв дээр байсан тул тухайн үед маргаагүй. 2023 оны намар Г. Эрдэнэт хот руу шилжиж нүүсэн. Г.ыг Эрдэнэ хот руу шилжсэний дараа өвөлжөө дээрээ мал малладаг айлаа буулгах гэтэл Г.ын дүү Г.******* ирээд би эзэмших ёстой гээд манай малыг хөөж туусан асуудал үүссэн. Мөн тухайн үеийн багийн Засаг даргад хандсан. Багийн Засаг дарга та нар маргаантай байдаг учраас сумын Засаг даргад ханд гэж хэлсэн. Сумын Засаг даргад хандахад танай өвөлжөө маргаантай тул шүүхээр шийдвэрлүүл, бид орон нутгийн иргэд хоорондын маргаанд оролцохгүй гэх байр суурьтай байсан. Ийм учраас шүүхэд хандсан. Шүүхэд бүх нотлох баримтаа бүрдүүлж өгсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Г.******* нь өөрөө хууль ёсны гэрчилгээгүй байж манай малын айлыг тус өвөлжөөнд буулгадаггүй. Хариуцагч Г.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байж тус өвөлжөөний газрыг эзэмшээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,60.2, 60.3 дахь заалтад байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй. Холбогдох албан тушаалтанд амаар, бичгээр удаа дараа хандаж байсан. Анхан шатны шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.аа хариуцагч Г.*******д холбогдуулан өвөлжөө, малын бэлчээрийн газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.аа нь маргаан бүхий газрыг эзэмшдэг болох нь *******ийн аа гэсэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 2 дахь хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалт нь өмчлөгч эсхүл хууль ёсны эзэмшигч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байдаг.

Хариуцагч Г.*******аас манай ах гийн нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч тухайн газарт эзэмшигчийн зөвшөөрлөөр өвөлжиж байгаа гэж тайлбарлаж, Г.ыг маргаан бүхий газрыг эзэмшигч гэж үзсэн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгч мэтгэлцсэн байна.

Шүүх хариуцагч Г.*******аас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг үнэлэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлж, Г.*******ын маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтаас харахад маргаан бүхий өвөлжөөний газар нь эртнээс эзэмшлийн маргаантай байгаа нөхцөл байдлыг анхааралгүй, зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудыг үнэлэн нэхэмжлэгч М.******* маргаан бүхий газрын эзэмшигч гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэл бүхий шийдвэр болоогүй байна.

Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ эзэмшил хэрхэн үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох болон хууль ёсны ба хууль бус эзэмшигчийн талаарх онолын ойлголтыг тайлбарлан дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэр нь Г.ын эрх үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй байхад Г.ыг гэрчээр асуух, эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах нь маргааныг үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 141/ШШ2024/00009 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгч Б.ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ