Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 423

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Жаргалан  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: Эмэгтэй, 1962 оны 11 сарын 12-нд төрсөн, 54 настай, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт оршин суух Баянхайрхан овогт Бадамцэрэнгийн Алтантуяагийн /РД:АД62111205/  хүсэлттэй,

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1979 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл үтрэмийн нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Насанжаргал,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Хүсэлт гаргагч Б.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Б.Алтантуяа нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн үтрэмийн цехэд 1979 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчиноор ажиллаж байсан. Б.Алтантуяа нь ажиллаж байсан байдлаа бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажилласан хугацаа нь тогтоогдохгүй хохирход хүрээд байна. Иймд нотлох баримтуудыг үндэслэн Б.Алтантуяагийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн үтрэмийн цехэд 1979 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны  11 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                   

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

             Хүсэлт гаргагч Б.Алтантуяа Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1979 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл үтрэмийн нормчиноор ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

            - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн  даргын 1982 оны 04 сарын 25-ны өдрийн социалист уралдааны болзол дүгнэх тухай  66 дугаар тушаал /Хавсралтын 5-д Б.Алтантуяа норомчин, олгох шагнал 15 төгрөг/,

            - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн  даргын 1984 оны 11 сарын 06-ны өдрийн тэргүүний  ажилчдыг  шагнах тухай 258 дугаар тушаал /Хавсралтын 19-д Б.Алтантуяа олгосон шагнал гутал/,

            - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн  даргын 1986 оны 07 сарын 04-ний өдрийн Ардын хувьсгалын  65 жилийн  ой угтаж зохиосон социалист  уралдааны  болзол дүгнэх тухай 95 дугаар тушаал /Хавсралтын 2-т Б.Алтантуяа олгох шагнал 10 төгрөг/,

            - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн  даргын 1987 оны 12 сарын 10-ны өдрийн  мехиникжуулагчдыг үнэ төлбөргүй хооллох тухай 198 дугаар тушаал /Хавсралтын 49-д Б.Алтантуяа хоол идсэн хоног 48, зарлага болгох бүгд үнэ 384 төгрөг 80 мөнгө/,

            - Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйн  даргын 1991 оны 11 сарын 28-ны өдрийн  ажлаас чөлөөлөх тухай 159 дүгээр тушаалд:

            1. Тус сангийн аж ахуйн Хорголжин тэжээлийн үйлдвэр нь бага хувьчлалаар  худалдагдсан тул үйлдвэрийн ... Б.Алтантуяа  нарыг ажлын  байрыг дагуулан  1991 оны 11 сарын 21-нээс  эхлэн үүрэгт  ажлаас нь тус тус чөлөөлсүгэй зэрэг болно.

             

            Иймд хүсэлт гаргагч Б.Алтантуяагийн Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баянхайрхан овогт Бадамцэрэнгийн Алтантуяагийн Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд 1979 оны 02 сарын 21-ний өдрөөс 1991 оны 11 сарын 21-ний өдрийг хүртэл үтрэмийн нормчиноор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Алтантуяагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    

                      

 

                       

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН