Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2016/00460/И |
Дугаар | 430 |
Огноо | 2016-08-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 430
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 32-22 тоотод оршин суух Төнхөн овогт Төмөрбаатарын Мартцэцэгийн /РД:ПЙ92030807/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 16-18 тоотод оршин суух Боржигон овогт Чойжамцын Төгсбилгүүнд /РД:УЮ88022913/ холбогдох
458000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Мартцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Төгсбилгүүн нь 2016 оны 04 сарын 05-ны өдөр 34-р байрны Стил дэлгүүрт орж ирж костюм пиджак, сорочкон цамц өмсөж үзээд “зээл авъя” гэсэн. Би зээл өгөхгүй гэтэл өмссөн хувцаснуудаа тайлахгүй зээл авах гээд зүтгээд байсан. Тэгээд 04 сарын 17-ны өдөр мөнгөө өгнө гэж хэлээд гараад явчихсан. Тэрнээс хойш “маргааш өгнө, 2 хоноод өгнө, дансаа явуулчих” гэж худлаа ярьсаар байгаад одоог хүргэлээ. Ч.Төгсбилгүүн нь 430000 төгрөгний үнэтэй костюм пиджак, 28000 төгрөгний үнэтэй сорочкон цамц нийт 458000 төгрөгний зээл авсан. Иймд хариуцагч Ч.Төгсбилгүүнээс костюм пиджак, сорочкон цамцны үнэ болох 458000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Мартцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Төгсбилгүүнд холбогдуулан 458000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ч.Төгсбилгүүн нь уг 458000 төгрөгийг надад төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мартцэцэг хариуцагч Ч.Төгсбилгүүнд холбогдох 458000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Төгсбилгүүн нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч Т.Мартцэцэг гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний шүүхэд бичгээр өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Мартцэцэг хариуцагч Ч.Төгсбилгүүнд холбогдох 458000 /дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Мартцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14390 төгрөгөөс 7195 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 7195 төгрөг, хариуцагч Ч.Төгсбилгүүнээс 7195 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Мартцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН