Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 429

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хотонт сумын 4-р багт оршин суух  Өөлд овогт Дагдангийн Батчулууны /РД:АМ66090206/ хүсэлттэй,

          Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын  01-ний  өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Батчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.                                                           

                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

            Хүсэлт гаргагч Д.Батчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн Улаанчулуу бригадад 1983 оны 01 сараас 1990 он  хүртэл хугацаанд саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн цэс зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн Улаанчулуу бригадад 1983 оны 01 сараас 1990 оны 12 сарын  01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Батчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Хотонт сумын цацрал нэгдэлд 1983 оноос 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Манай нэгдлийн тоо бүртгэгчээр Намдаг гэдэг хүн ажиллаж байсан. Би 20 гаруй тооны үхэр саадаг байсан. Тэгээд 1990 онд Цацрал нэгдэл хувьчлагдахад би адуу авч байлаа. Нэгдэлд ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд шүүхэд гаргаж өгсөн Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Хүсэлт гаргагч Д.Батчулуун ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 354 тоот Дагдан овогт Батчулууны Хотонт сумын Цацрал нэгдлийн Улаан чулуу бригадад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтонд:
  • 1983 оны 01 сар, 03 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1984 оны 01 сараас 06 сар, 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1986 оны 01 сараас 02 сар, 04 сар, 06 сараас 08 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1987 оны 02 сараас 04 сар, 06 сараас 08 сар, 11 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1988 оны 03 сар, 05 сараас 06 сар, 08 сараас  09 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй,
  • 1989 оны 01 сараас 02 сар, 05 сараас 08 сар, 10 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй нотлох баримт болно.
  • 1990 оны 06 сар, 10 сараас 11 сард ажилласан хоног, авсан цалин бичилтэй нотлох баримт болно.

 

          Хүсэлт гаргагч Д.Батчулууны Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын  01-ний  өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 354 тоот Дагдан овогт Батчулууны Хотонт сумын Цацрал нэгдлийн Улаан чулуу бригадад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын  01-ний  өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн Д.Батчулууны хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Д.Батчулууны хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овогт Дагдангийн Батчулууны /РД:АМ66090206/ Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын  01-ний  өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН