Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 418

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: Хас банкны Архангай салбарын хүсэлттэй

О.Оюунтогтох, Л.Мэндбаяр  нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн  төлөөлөгч Б.Рэнцэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хүсэлт гаргагч  Хас банкны Архангай салбар шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Рэнцэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.Оюунтогтох, Л. Мэндбаяр нар нь 2014 оны 09 сарын 15-ны өдөр Хасбанктай 1140012934 тоот гэрээ байгуулж 1800000/ нэг сая найман зуун мянга/ төгрөгийн бичил бизнесийн зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан болно. Хариуцагч О.Оюунтогтох, Л.Мэндбаяр нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу 2015 оны 11 сарын 26-нд бичил бизнесийн зээлийн төлбөр хийх ёстой байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй 216 хоног хугацаа хэтрүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 599349 төгрөг, зээлийн хүү 144269 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10287 төгрөг нийт 903905 төгрөг болоод байна. Банкны зүгээс удаа дараа утсаар холбогдож  зээлээ төлөхийг шаардаж байсан ба  амьдарч байсан хаягаар нь  очсон боловч тухайн хаяг дээр амьдрахгүй байгаа нь  тодорхой болсон.  Ингээд ах, дүү, ойрын хамаатнуудаас нь сураглахаар  “хотод байгаа, нөхөр нь Архангай аймагт  хүүхдүүдийн хамт амьдарч байгаа,  хаана байгааг нь  мэдэхгүй” гэсэн  тайлбар өгсөн.  Ийм учраас  Огоо овогтой Оюунтогтох, Лхамсүрэн овогтой Мэндбаяр нарыг  эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Л.Мэндбаяр, О.Оюунтогтох нарыг эрэн сурвалжилж хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Учир нь:

            1. О.Оюунтогтох, Л.Мэндбаяр нар Хас банкнаас 1800000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн нь 2014 оны 09 сарын 15-ны өдрийн 1140012934 дүгээр зээлийн гэрээгээр нотлогдож байна. 

2. Зээлдэгч О.Оюунтогтох, Л.Мэндбаяр нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь:

- хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.Рэнцэнхандын “банкны зүгээс О.Оюунтогтох, Л.Мэндбаяр нартай удаа дараа утсаар холбогдож  зээлээ төлөхийг шаардаж байсан ба  амьдарч байсан хаягаар нь  очсон боловч тухайн хаяг дээр амьдрахгүй байгаа нь  тодорхой болсон.  Ингээд ах дүү, ойрын хамаатнуудаас нь сураглахаар  “хотод байгаа, нөхөр нь Архангай аймагт  хүүхдүүдийн хамт амьдарч байгаа,  хаана байгааг нь  мэдэхгүй” гэсэн. Иймд О.Оюунтогтох, Л.Мэндбаяр нарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн тайлбар,

- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 1490 дүгээр тодорхойлолтод: Огоо овогтой Оюунтогтох нь тус багийн 44а гудамжны 05 тоотод оршин суудаггүй нь үнэн болно.

- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 1491 дүгээр тодорхойлолтод: Лхамсүрэн овогтой Мэндбаяр нь тус багийн 44а гудамжны 05 тоотод оршин суудаггүй нь үнэн болно гэснээр нотлогдож байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 44а-05 тоотод оршин сууж байсан Огоогийн Оюунтогтох /РД:АА75083008/, Лхамсүрэнгийн Мэндбаяр /РД:АА70061016/ нарыг  эрэн сурвалжилж  тэдний оршин суугаа  газрыг тогтоох ажиллагааг  гүйцэтгэхийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт  даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хүсэлт гаргагч Хас банкны Архангай салбарын төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БЯМБАСҮРЭН