Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2016/0479/и |
Дугаар | 426 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Ихтамир сумын 6-р багт оршин суух Боржгон овогт Баасангийн Долгорсүрэнгийн /РД:АГ67021501/ хүсэлттэй
Архангай аймгийн аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баасангийн Долгорсүрэн миний бие Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлэн шавар будагчнаар орж тасралтгүй ажиллаж байгаад Нэгдэл дундын үйлдвэр 1993 оны 05 сарын 27-ны өдөр хувьчлагдсан тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баасангийн Долгорсүрэн нь Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдөр шавар будагчнаар орж тасралтгүй ажиллаж байгаад нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдах болсон тул хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. Тус нэгдэл дундын үйлдвэр нь 1993 оны 05 сарын 27-ны өдөр хувьчлагдсан тул шүүхэд өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Баасангийн Долгорсүрэнг Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн Б.Долгорсүрэнгийн ажиллаж байсныг сайн мэдэх хамт ажиллаж байсан Б.Тамир, П.Амарсайхан нар гэрчилж шүүхэд мэдүүлэг өгсөн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт авагдсан дараахь нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын даргын 1983 оны 05 сарын 27-ны өдрийн 68 тоот тушаалаар Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт барилгачнаар томилов гэсэн 1983 оны 05 сарын 20-ны өдрийн бичилт,
2. Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын даргын 1992 оны 06 сарын 03-ны өдрийн 71 тоот тушаалаар Үүрэгт ажлаас нь чөлөөлж үйлдвэрийн эсгийний захиргааны өмнөх түр мэдэлд шилжүүлэв гэсэн 1992 оны 06 сарын 01-ний өдрийн бичилт,
3. Архангай аймгийн Их тамир сумын Эсгийний үйлдвэрийн даргын 1992 оны 12 сарын 26-ны өдрийн 34 тоот тушаалаар эсгийний үйлдвэрийн самнах цехэд нормчиноор томилов гэсэн 1992 оны 06 сарын 02-ний өдрийн бичилт,
Баасан овогтой Долгорсүрэнгийн Нэгдэл дундын үйлдвэрт шавар будагчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтонд:
Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэнгийн Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан болох нь Б.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын даргын 1983 оны 05 сарын 27-ны өдрийн 68 тоот тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын даргын 1992 оны 06 сарын 03-ны өдрийн 71 тоот тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 316 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Б.Тамир, П.Амарсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Б.Долгорсүрэнгийн хүсэлтээс Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эсгийний үйлдвэрийн даргын 1992 оны 12 сарын 26-ны өдрийн 34 тоот тушаал дээр өөр байгууллагын тамга дарсан, 1993 оны өмч хувьчлалын баримтанд Долгорсүрэнгийн овог нэр бичигдээгүй учир нотлох баримтаар үнээгүй болно.
Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэнгийн шүүхэд өгсөн нотлох баримтаас үзэхэд Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд шавар будагчаар ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэнгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б Б.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН