Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 431

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: эмэгтэй,  1987  оны 03 сарын 04-нд төрсөн, 29 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Боржигин овогт Вандуушийн Отгонтэнгэрийн /РД:АД87030406/   нэхэмжлэлтэй

Хариуцагч: эрэгтэй, 1988 оны 05 сарын 22-нд төрсөн, 28 настай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Дунд гол гудамжны 07 дугаар байрны 35 тоотод оршин суух Улам оргих овогт Алтансүхийн Ууганбаатарт /РД:АЮ88052214/ холбогдох

гэрлэлт цуцлуулж, охин У.Хүслэнг өөрийн асрамжинд үлдээлгэн тэтгэлэг  гаргуулж, тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 31-13 тоотод байршилтай хувийн  сууцны барилга болон газрын  үнийн дүнгийн 50 хувийг охин У.Хүслэнд гаргуулах болон  охин У.Хүслэнд  орон гэр  бэлдэж өгөхийг  эцэг А.Ууганбаатарт даалгаж, 4852810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Отгонтэнгэр, хариуцагч А.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн   нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч В.Отгонтэнгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ... А.Ууганбаатараас гэрлэлт цуцалж, охин У.Хүслэнг өөрийн асрамжинд үлдээлгэн тэтгэлэг  гаргуулж, тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 31-13 тоот байршилтай хашаа байшингийн  үнийн дүнгийн 50 хувийг охин У.Хүслэнд гаргуулах болон  охин У.Хүслэнд  орон гэр  бэлдэж өгөхийг  эцэг А.Ууганбаатарт  үүрэг болгож өгнө үү. Мөн А.Ууганбаатарын зээлийн төлбөрт төлвөл зохих 4852810 төгрөг нэмж гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч А.Ууганбаатар “охин У.Хүслэнг 18 нас хүрсний дараа орон гэр бэлдэж өгнө” гэж мэдүүлсэн байсан. Насанд хүрэхээр нь орон гэр бэлдэж өгнө гэж ярьж байгаа нь худлаа ярьж байна гэж бодож байна гэжээ.  

 

          Хариуцагч А.Ууганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: ... Бид хоёр 2007 оны 12 сарын 18-нд  гэр бүл болсноо бүртгүүлсэн ба охин У.Хүслэн  2012 оны 02 сарын 01-нд төрсөн.  Одоо 4 настай. Би нэхэмжлэлээр шаардсаны дагуу  гэрлэлт цуцлуулах,  хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.  Харин нэхэмжлэлд дурдагдсан  миний аав, ээжээс надад бэлэглэсэн  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн  Цагаан давааны 31-13 тоотод байршилтай  хашаа байшин нь  гэр бүлийн хөрөнгө  бус миний  өөрийн хөрөнгө тул  түүний 50 хувьтай  тэнцэх мөнгийг   гаргуулах В.Отгонтэнгэрийн  шаардлагыг хууль бус  гэж үзэж байна.  Учир нь энэхүү хашаа байшинг би  өөрийн охин Хүслэнг 18 нас хүрэхэд нэр дээр нь  шилжүүлж өгөхийг хүсдэг юм. В.Отгонтэнгэр  нь миний охиндоо өгөхийг хүссэн  энэхүү үл хөдлөх  хөрөнгийн  50 хувтай тэнцэх  мөнгийг охин Хүслэнд  гаргуулах нэрээр  өөрөө  зарцуулах  боломжийг шүүхийн журмаар бүрдүүлэхийг хүссэн байх ба  би энэхүү эд хөрөнгөө  зарж 50 хувийг  өгөхөд  хүрвэл миний охин У.Хүслэн насанд хүрсэн үедээ  ямар нэгэн  орон гэргүй болох  нөхцөл бүрдэнэ гэж  ойлгож байгаа тул  энэ шаардлагыг  хэрэгсэхгүй  болгож өгөхийг  шүүхээс хүсч байна.  Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан  үл хөдлөх хөрөнгө Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны  31-13 тоотод байрлалтай  хашаа байшинг  охин У.Хүслэнгээ  18 нас хүрэх үед  охин У.Хүслэнгийн нэр дээр  болгуулах хүсэлтэй тул энэ тухай шүүхээс  гарах шийдвэрт  тусгаж өгнө үү.

Би өөрийн охин У.Хүслэнг 18 насанд хүрсний дараа орон гэр бэлдэж өгнө. Миний охин одоо 4 настай учраа мэдэхгүй насанд хүрээгүй юмыг ойлгож  мэдэх чадваргүй байгаа учраас охиныгоо 18 насанд хүрсний дараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 31-13 тоотод байршилтай хувийн сууцны барилга болон газрын үнийн дүнгийн 50 хувийг охин У.Хүслэнд гаргуулан өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгнө гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт  болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

         

          А.Ууганбаатар, В.Отгонтэнгэр нар нь 2007 оны 08 сарын 15-ны өдөр гэрлэснийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар  2007 оны 12 сарын 18-ны өдөр бүртгэж, 0225194 дүгээр гэрчилгээ олгосон байна. Гэрлэгчид 6 жил хамтран амьдарч нэг хүүхэд төрүүлсэн байна. Гэвч гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос эхлэн 3 жил тусдаа амьдарч, энэ хугацаанд А.Ууганбаатар өөр хүнтэй хамтын амьдралтай болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлагагүй байгаа нь гэрлэгчдийн тайлбараар нотлогдож байх учир гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

          2012 оны 02 сарын 01-нд төрсөн охин У.Хүслэнг эх В.Отгонтэнгэрийн асрамжид үлдээх талаар гэрлэгчид тохиролцож байх тул тэдний тохиролцоог үндэслэн Улам оргих овогт Ууганбаатарын Хүслэнг эх В.Отгонтэнгэрийн асрамжид үлдээж, эцэг А.Ууганбаатараар  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч В.Отгонтэнгэрийн  нэхэмжлэлийн шаардлага  хамтран зээлсэн зээлийн гэрээний үүрэг болох 4852810 төгрөгийг хариуцагч А.Ууганбаатар төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч А.Ууганбаатараас 4852810 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч В.Отгонтэнгэрт олгох нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч В.Отгонтэнгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгө болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  1 дүгээр багийн Цагаан давааны 31 дүгээр  гудамжны 13 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 35 мкв талбайтай барилга, мөн хаягт байршилтай  385 /0.04/ м2 /га/ газрын үнийн дүнгийн 50 хувийг  охин У.Хүслэнд гаргуулах шаардлага  гаргажээ.

          Уг барилга нь А.Ууганбаатар, У.Хүслэн нарын хамтын өмч болох нь  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 02 сарын 06-ны өдрийн 000165081 дүгээр  гэрчилгээгээр  нотлогдож байх тул  В.Отгонтэнгэр нь энэ  барилгаас охин У.Хүслэнд ногдох  хэсгийг нэхэмжлэх эрхтэй байна.

          Шинжээчийн 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 102 дугаар дүгнэлтээр дээрх барилгыг  870000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч В.Отгонтэнгэр  эс зөвшөөрч,  дахин шинжээч томилуулах  хүсэлт гаргасны  дагуу шинжээчийн 2016 оны  06 сарын 13-ны өдрийн дүгнэлтээр  529800 төгрөгөөр үнэлсэн байна. Барилгын үнийн хэмжээг бүрэлдэхүүнтэй шинжээчийн  дүгнэлтэд заасан үнэ 529800 төгрөгөөр тогтоох нь зүйтэй  гэж  шүүх дүгнэв.

          Иймд А.Ууганбаатар, У.Хүслэн  нарын дундын эд хөрөнгө  болох 529800 төгрөгийн үнэ бүхий барилгын  У.Хүслэнд  ногдох  хэсэг 264900 төгрөгийг  хариуцагч  А.Ууганбаатараас  гаргуулж  нэхэмжлэгчид  олгох үндэслэлтэй гэж  шүүх үзлээ.

          Харин газрын эзэмшигч нь А.Ууганбаатар болох нь газар эзэмших эрхийн  000423874 дүгээр гэрчилгээгээр нотлогдож байх ба нэхэмжлэгч В.Отгонтэнгэр уг газрыг А.Ууганбаатар, У.Хүслэн  нарын хамтран өмчлөх дундын  хөрөнгө гэж  хуваалгах шаардлага гаргасан боловч  тэрээр нэхэмжлэлийн энэ шаардлагаа  нотолж чадахгүй  байна.

          Үл хөдлөх эд хөрөнгө болох барилгыг  А.Ууганбаатар, У.Хүслэн нарт хуваасан тул  нэхэмжлэлийн шаардлагаас охин У.Хүслэнд орон гэр бэлдэж өгөхийг  эцэг А.Ууганбаатарт даалгуулах хэсгийг хангах үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч В.Отгонтэнгэр шинжээч А.Бямбажавын ажлын хөлсөнд 70000 төгрөг төлсөн нь  кассын орлогын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 36 дугаар ордероор нотлогдож байна. Харин нэхэмжлэгч нь шинжээч “Итгэлт-Эстимэйт” ХХК-ий ажлын хөлсөнд 160000 төгрөг  төлсөн гэх боловч ХААН банкны  2016 оны 06 сарын 02-ны өдрийн  мөнгөн шилжүүлгээр  В.Отгонтэнгэр Урганмандах гэгчийн дансанд 160000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд “Итгэлт-Эстимэйт” ХХК-ий 062/07 дугаар баримтаар шинжээчийн ажлын хөлс  80000 төгрөг болох нь нотлогдож байна. Иймд шинжээчийн  ажлын хөлсийг  нийт 150000 төгрөгөөр тооцох нь зүйтэй  гэж шүүх дүгнэв.

          Эдгээр байдлуудаас үзэхэд хариуцагч А.Ууганбаатараас зээлийн гэрээний үүрэг болох 4852810 төгрөг, барилгын үнийн 50 хувь болох  264900 төгрөг, нийт 5117710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Отгонтэнгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  3200500 төгрөгт холбогдох хэсгийг болон охин У.Хүслэнд  орон гэр бэлдэж өгөхийг  эцэг А.Ууганбаатарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж  анхан шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт Вандуушийн Отгонтэнгэр, Улам оргих овогт Алтансүхийн Ууганбаатар нарын гэрлэлтийг  цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 02 сарын 01-нд төрсөн  Улам оргих овогт Ууганбаатарын Хүслэнг эх В.Отгонтэнгэрийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин У.Хүслэнг 11 нас хүртэл түүний оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл түүний оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Ууганбаатараар  сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  хариуцагч А.Ууганбаатараас  4852810 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч В.Отгонтэнгэрт олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хариуцагч А.Ууганбаатараас 264900 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч В.Отгонтэнгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  3200500 төгрөг гаргуулах болон охин У.Хүслэнд  орон гэр бэлдэж өгөхийг  эцэг А.Ууганбаатарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч А.Ууганбаатараас  11466 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Отгонтэнгэрт олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч В.Отгонтэнгэрийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ууганбаатараас 28041 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод, 138992 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Отгонтэнгэрт  тус тус олгосугай.

 

          8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан  Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                         

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН