| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0400/э |
| Дугаар | 0405 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 0405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 201714000341 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Орцас овогт Б.З, Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймаг Бөхмөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн 12-02 тоотод оршин суудаг, 4 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ОБ77010216
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.З нь 2017 оны 05 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын 14 дүгээр гудамжинд хохирогч Д.Батхүүг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Д.Батхүүгийн ... “2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын 14 дүгээр гудамжинд явж байхад найз Элбэгзаяаг танихгүй нэг эрэгтэй бариад авсан зодож байсан. Би тэр залууг Элбэгзаяагаас салгаад чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд үгийн зөрөөгүй миний баруун талын чих рүү алгадаж унагаагаад миний цээж рүү 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-11, 164-р хуудас/
далд зөрүүтэй хугарал үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-р хуудас/
3. Гэрч Б.Лхагваагийн ... “Зоригоо уурандаа Батхүүг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд Батхүү Зоригоод цохиулаад газар унасан. Зоригоо Батхүүг газар унасан байхад нь нуруун тус газар нь хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/
4. Гэрч Л.Есөн-Эрдэний ... “2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Батсүхийн хамт урд хороололд явж байхад зүс таних хоёр залуу Батхүүг барьчихсан Зоригоо гэдэг нэртэй залуу нь Батхүүг газар хэвтүүлчихсэн өшиглөж байхаар нь очиход Зоригоо нь зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
5. Гэрч Э.Батсүхийн “2017 оны 05 сарын 02-ны өдөр Есөн-Эрдэнийн хамт урд хороололд явж байхад зүс таних хоёр залуу Батхүүг барьчихсан, Зоригоо гэдэг нэртэй залуу нь Батхүүг газар хэвтүүлчихсэн өшиглөж байхаар нь Есөн-Эрдэнэ бид хоёр очиход Зоригоо нэг залуугийн хамт зугтаад явчихсан. Батхүү зодуулчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/ болон яллагдагчийн хэргээ хүлээн мэүүлсэн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйлгүй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.З нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тоготоогдож байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Батхүүгийн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 сарын 13-ны өдрийн 537 дугаартай дүгнэлт, гэрч Б.Лхагваа, Л.Есөн-Эрдэнэ, Э.Батсүх нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.З нь 2017 оны 05 сарын 02-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын 14 дүгээр гудамжинд хохирогч Д.Батхүүг цохиж унаган, цээжин тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Зийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.З яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч Б.З нь нийт 17 хоног цагдан хоригдсоныг эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.
Мөн шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсныг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Орцас овгийн Б.Зг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зийн цагдан хоригдсон 17 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 136 цагаар тооцож эдлэх ялаас хасч, шүүгдэгчийн эдлэх ялыг 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС