Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 441

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1964 оны 01 сарын 14-нд төрсөн, 52 настай, Архангай аймгийн Эрдэнэмандал  сумын Хан-Өндөр багт оршин суух Монгол овогт Самбуугийн Батболдын /РД:АЭ64011410/ хүсэлттэй

Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1988 оны 02 сарын 02-ны өдрөөс 1988 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд  нормчноор, 1988 оны 05 сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  жолоочоор тус тус   ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Батболд,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч С.Батболд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1980-1982, 1985-1990 оныг хүртэлх хугацаанд норомчин, жолоочоор ажиллаж байсан. Би өөрийн ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд миний дээрх  хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч С.Батболд Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1988 оны 02 сарын 02-ны өдрөөс 1988 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд  нормчноор, 1988 оны 05 сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  жолоочоор тус тус ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн Самбуу овогтой Батболдын тус аймгийн Барилга угсралтын  конторт 1985-1989 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн 360 дугаар тодорхойлолт,

          - Улсын барилгын хорооны харъяа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн  Төв хорооны Алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 02 сарын 15-ны өдрийн ажил өөрчлөх тухай 20 дугаар тушаалд:

          1. ... үйлчилгээний машины жолооч С.Батболдыг  уг ажлаас 02 сарын 02-ноос эхлэн 3 сарын хугацаагаар чөлөөлж ачигчийн хэсэгт  нормчноор  02 сарын 02-ноос эхлэн томилон ажиллуулсугай.

          - Улсын барилгын хорооны харъяа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн  Төв хорооны Алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 07 сарын 26-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 191 дүгээр тушаал /Хавсралтад: Авто гражийн  6-д С.Батболд  жолооч,  26 хоног/,

          - Улсын барилгын хорооны харъяа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн  Төв хорооны Алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 06 сарын 19-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай  184 дүгээр тушаал /Хавсралтын 8-д С.Батболд жолооч, 26 хоног/,

          - Улсын барилгын хорооны харъяа Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн  Төв хорооны Алтан медальт Архангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээтэй үйлдвэрийн нэгжүүд байгуулах тухай 15 дугаар тушаал /Хавсралтын 31-д С.Батболд эр, жолооч/ зэрэг болно.

         

           Иймд хүсэлт гаргагч С.Батболдын Архангай аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогт Самбуугийн Батболдын Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1988 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд жолоочоор, 1988 оны 02 сарын 02-ны өдрөөс 1988 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд  нормчноор, 1988 оны 05 сарын 02-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд  жолоочоор тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Батболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН