Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 0041

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул   

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхбуян    

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сд холбогдох эрүүгийн 1825007030513 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Өөлд овогт М.С, Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод кино урлагийн дээд сургуульд 1 дүгээр курст сурдаг, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-9-04 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, аав, хойд ээж, ахын хамт амьдардаг, урьд нь ял шийтгэлгүй. 

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.С нь 2018 оны 07 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян Өндөр сумын Согоот багийн 6-17в-62 тоотод хоол идээд гарахдаа буйдан дээр нь байсан иргэн Г.Зориглонгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Зориглонгийн ...”миний зүс таньдаг Майкл гэх хүүхэд байдаг юм. Тэр 2018 оны 07 сарын сарын 17-ны өдөр 14 цагийн үед манай 6-17в байрны 52 тоотод байх гэрт орж ирсэн. Би тэр үед орондоо хэвтэж байсан. Тэгсэн тэр хүүхэд надаас ангийнхаа 2 хүүхдийг асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь за за гэж хэлээд гарсан. Тэгж гарч явахдаа манай ширээн дээр байсан ай фоне 8 плас маркийн гар утсыг хулгайлж аваад явчихсан байсан. Тэр хүүхдийг гараад явахаар нь би утсаа үзсэн чинь миний утас байхгүй байсан. Тэгэхээр нь би найзуудаас нь асуусан чинь Мишээл гэдэг утас нь 99550360 дугаартай гэж хэлсэн” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 06-р хуудас/

 

 

 

 

 

 

 

 

2. Гэрч Д.Доржготовын ... “манай компаний захирал Зориглон 2018 оны 07 сарын 17-ны өдөр гэрээсээ гар утсаа алдсан гэж өргөдөл гаргаад намайг аваачаад өгчих гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газарт өргөдлийг нь аваачиж өгч байгаа юм. Надад хэлэхдээ манай гэрт 2 хүүхэн орж ирээд гарахдаа миний утсыг аваад гарчихсан гэж хэлсэн. Тэр гар утсыг нь авсан хүнийг Мишээл гэдэг. Тэр нь утсыг нь буцаагаад өгнө гэдэг юм байна лээ Тэгээд өгөхгүй байгаа” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/

 

3.Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 сарын 07-ны өдрийн 2018/7-0279 дугаартай дүгнэлтийн ай фоне 8 плас маркийн гар утас 1600000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 13-р хуудас/

 

4. Шүүгдэгч М.Сувд-Эрдэний ... “2018 оны 07 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна Зориглон ах намайг утсаараа дуудаад хоол хийчихсэн байна. Ирж идээрэй гэхээр нь би очиж хоол идчихээд том өрөөний буйдангийн хажууд байсан гар утсыг аваад гарчихсан юм“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/  болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхбуян  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “гар утасны үнэ болох 1600000 төгрөгийн хохиролыг гаргуулж авах хүсэлтэй байна ” гэв.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч М.С мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролыг барагдуулна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч М.Сувд-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих  ял шийтгэх саналтай байна” гэв.

 

   Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Г.Зориглонгийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 10 сарын 07-ны 2018/7-0279 дугаартай дүгнэлт М.Сувд-Эрдэний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь 2018 оны 07 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян Өндөр сумын Согоот багийн 6-17в-62 тоот Г.Зориглонгийн гэрт хоол идээд гарахдаа буйдан дээр нь байсан ай фоне 8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч М.Сд ял шийтгэл оногдуулахад хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг тодорхой хугацаанд арилгах үүрэг хүлээлгэхээр шийдэрлэв.

Хохирогч Г.Зориглон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1600000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч М.Сэс гаргуулан хохирогчид олгох үндэстэй байна

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Өөлдгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сэс 1600000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян Өндөр сумын Согоот багийн 6-17в-62 тоотод оршин суух Г.Зориглон /РД:ЦЕ58031616, Утас: 99011385/-д олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС