Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 416

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1952 оны 12 сарын 30-нд төрсөн, 64 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 39-38 тоотод оршин суух  Боржигон овогт Сономдоржийн Батцогтын /РД:АП52123070/ хүсэлттэй

Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал  нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Батцогт,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дөлгөөн  нар оролцов.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Хүсэлт гаргагч С.Батцогт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Чулуут  сумын Шинэ-Амьдрал  нэгдэлд 1973 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 сарын 14-ний  өдрийг хүртэлх хугацаанд  малчнаар  ажиллаж байсан. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний  дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч С.Батцогт Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал  нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор  ажиллаж байсан  нь дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

          - Архангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 08 сарын 14-ний өдрийн Сономдорж овогтой Батцогтын тус аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал  нэгдэлд  1978, 1983-1991 онуудад  хоньчноор  ажиллаж байсан үеийн цалингийн 1001 дүгээр тодорхойлолт,

          - Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1982 оны 02 сарын 26-ны өдрийн хөрөнгө зарлага болгох тухай 15 дугаар тогтоол /Хавсралтын 10-т С.Батцогт/,

          -  Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалын 87-д Батцогт зэрэг болно.

           

           Иймд хүсэлт гаргагч С.Батцогтын Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                 

                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сономдоржийн Батцогтын Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал  нэгдэлд 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хоньчноор  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Батцогтын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан  шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     

                      

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БЯМБАСҮРЭН