| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 102/2015/10578/И |
| Дугаар | 1360 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 1360
ХХХ, ХХ нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/03576 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХХ, ХХ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “ХХХ” ХХК, Х нарт холбогдох,
190 514 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ХХ,
Нэхэмжлэгч ХХХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,
Нэхэмжлэгч ХХХийн өмгөөлөгч ХХХХХ,
Хариуцагч “ХХХ” ХХК-ийн төлөөлөгч Х,
Хариуцагч нарын өмгөөлөгч ХХХХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” дээд сургуулийг анх байгуулах үед буюу 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагчдын гэрээг байгуулж тухайн гэрээний дагуу ХХ 51 хувийг, Х, Х нар хамтран 39 хувийг, ХХХХ 10 хувийг эзэмших болсон. Мөн ХХ, Х нар 2002 оны 12 дугаар сард “ХХХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, ХХ 70 хувийг, Х 30 хувийг эзэмших болсны зэрэгцээ 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед дээрх хоёр иргэн хувь эзэмшигч байсан байна. Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 142 дугаар тогтоолоор давуу эрхээр 29 486 000 төгрөгийн үнээр хувьчлан авсан. “ХХХ” ХХК-ийн өмч болох угаалгын зориулалттай 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /ХХХХХХХХХХ/, үйлчилгээний зориулалттай 170 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /ХХХХХХХХХХ/, үйлчилгээний зориулалттай 160 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө /ХХХХХХХХХХ/-үүдийг 2007 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “ХХХ” дээд сургуульд өмчлөх эрхийг шилжүүлж “ХХХ” дээд сургууль өмчлөгч нь болсон байна.
Гэтэл “ХХХ” ХХК-ийн дарга Х нь эрх мэдлээ хууль бусаар ашиглан “ХХХ” эмнэлгийн даргын 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот тушаалаар үндэслэлгүйгээр 220 000 000 төгрөгөөр өсгөн үнэлж, оюутны сургалтын төлбөр, үүсгэн байгуулагчдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг “ХХХ” дээд сургуулийн өөрийнх нь хөрөнгийг өөрт нь буюу “ХХХ” дээд сургуульд 190 514 000 төгрөгөөр үнэлэн худалдаж, тухайн үед “ХХХ” дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан эхнэр Хийн цохолтоор гаргуулан авч хувьдаа ашигласан үйлдэл нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, “ХХХ” дээд сургуульд 190 514 000 төгрөгийн хохирол учруулсан байдаг.
Энэ нь “ХХХ” дээд сургуулийн 2008-2009 оны санхүүгийн тайлан балансаар нотлогдож байна. Х, Х нар дээрх хууль бус үйл ажиллагаагаа хувь нийлүүлэгчдийн тогтоол, шийдвэргүйгээр, дээд сургуулиас гаргуулсан мөнгөн хөрөнгийг ямар ч хамааралгүй эмнэлгийн даргын тушаалаар авч ашигласан байна. Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт зааснаар “ХХХ” ХХК, хамтран хариуцагч Х нараас хохирол 190 514 000 төгрөгийг гаргуулан “ХХХ” дээд сургууль буюу одоогийн “ХХХ”-д буцаан олгуулж бүрэн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХ” дээд сургууль их олон байр аваад байна гэсэн зүйл яригдсан учир бид ярилцаж байгаад маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг “ХХХ” ХХК-ийн нэр дээр авна гээд хүмүүстэй нь ярилцаж тохиролцсоны үндсэн дээр “ХХХ” ХХК-ийн нэр дээр авсан. “ХХХ” ХХК-ийн нэр дээр авахдаа “ХХХ” дээд сургууль мөнгийг нь төлсөн байгаа. 2007 онд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд “ХХХ” дээд сургуулийн өмчид бүртгэсэн байдаг юм. “ХХХ” дээд сургуулийн өмчлөлийн эд хөрөнгийг “ХХХ” ХХК-ийн захирал тушаал гаргаад эргүүлээд өөрийн “ХХХ” дээд сургуульд зарчихсан. Оюутнуудын сургалтын төлбөрийг хувьдаа орон сууц аваад ашиглачихсан байдаг юм гэжээ.
Хариуцагч “ХХХ” ХХК-ийн төлөөлөгч Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХтай 1997 оноос 2007 он хүртэл 10 гаруй жил хамтран ажилласан. Миний бие Цэлмэг хотхонд 115 м.кв 4 өрөө байрыг амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор худалдан авсан. 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би шавь дээрээ ороод орон байраа сольмоор байна гэсэн чинь тэгэлгүй яахав та хоёр орон байраа солих болсон. Энэ байрны мөнгийг гаргах ганц эх үүсвэр нь салимон, нефромон, дентамон эмүүдийг 8 жил үйлдвэрлээд зарчихсан учир ногдол ашиг гэж үзэн энэ мөнгийг сургуулиасаа гарга гэж байсан. Нийт 25 сарын хугацаанд 15 удаагийн үйлдлээр касснаас мөнгө гарсан байдаг.
Миний бие ХХ руу удаа дараа орсон боловч хөдөлж өгөхгүй байсан. Сүүлдээ би салимон, нефромон, дентамоны мөнгийг авмаар байна гэхэд 2007 онд бэлэглэлийн гэрээ хийсэн 3 үл хөдлөх эд хөрөнгийг зарж сургуулийг хохиролгүй болгохгүй бол ямар нэгэн арга байхгүй гэж байсан. ХХ нь нийт 343 м.кв байшин барилга, 3743 м.кв сул газрыг 220 000 000 төгрөгөөр үнэлээд тушаал гаргачих гэсэн, би арай ч 220 000 000 төгрөг биш юм, 200 000 000 төгрөгөөр үнэлээд тушаал гаргасан гэжээ.
Хариуцагч Х шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХтай 10 гаруй жил хамтран ажиллаж байна. 2005 оны тогтоолоор төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний дагуу 100 000 000 гаруй төгрөгийн 6 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах шаардлага гарч байсан. Энэ үед “ХХХ”-ын захирал ХХ, түүний эхнэр ХХХХХХХ нараас 39 900 ам.долларыг зээлж хүүтэй нь сар бүр бид төлдөг байсан. 2008 онд өршөөлийн тухай хууль гарсантай холбогдуулан “ХХХ”-ын санхүү хариуцсан захирал ХХХХХХХХын удирдлагаар “ХХХ” дээд сургууль санхүүгийн тайландаа залруулга хийсэн байдаг. Тэр үед сургуулийн мөнгөөр байр авсан урьдчилгаа мөнгө 89 500 000 төгрөг тайланд ил гарч ирсэн. Үүнийг санхүүгийн алба болон ХХ сайн мэдэж байсан. Орон сууц авсан мөнгөний 60-70 хувь нь гарчихсан байсныг бүгд мэдэж байсан. ХХ нь байшин барилга авч өгсөн нэрийдлээр 51 хувиа 55 хувь болгон нэмэгдүүлсэн байдаг. Салимон, нефромон, дентамон гэсэн барааны тэмдэг авсан цаг үеэс эхлэн хэлсэн ярьсан зүйлээсээ буцаад байгаад их гомдолтой байна гэжээ.
Энэ асуудал хяналтын шат хүртэл хэлэлцэгдэж байсан. Улсын Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт Х, Х нар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тухай дурдсан байдаг. Мөн Эрнст ба Янг аудитын компанийн дүгнэлтэнд 190 000 000 төгрөгийн асуудал туссан байдаг. Нэгэнт байр худалдан авахаар өр үүссэн учир үүнийг буцаан төлөх асуудал яригдахаар “ХХХ” ХХК-ийн нэр дээр байсан 3 байрыг өмнө нь бэлэглэлийн гэрээгээр үнэгүй өгсөн, үүнийгээ мөнгөн дүнгээр үнэлээд буцаан авна гэж яригдаад дууссан. Энэ нь Улсын Дээд шүүхийн тогтоолоор нотлогдоно. Сургууль солигдох үед энэ талаар тайлан гарсан ба дараа нь маргаан гаргахгүй гэж талууд тохиролцсон байдаг.
Мөнгө гарсан данс нь “ХХХ” дээд сургуулийн данс юм. Тушаал шийдвэр гарсан нь 2009 он. аж ахуйн нэгжүүд өөрчлөн байгуулагдсан байдаг. “ХХХ” дээд сургууль нь хоёр тусдаа сургууль болон салсан байгаа. Нэгэнт аж ахуйн нэгж салж байгаа тохиолдолд санхүүгийн тайлангаар өр төлбөр, авлага зэрэг бүх асуудал шийдэгдсэн байх ёстой. Хэрвээ маргаан байгаа тохиолдолд сургууль хуваагдах асуудал яригдахгүй гэж заасан байдаг. Тийм учраас энэ талаар талууд хэн хэн нь мэдэж байсан байна. 190 514 000 төгрөг “ХХХ” ХХК-д ороогүй учир тус компаниас шаардаж байгаа нь буруу байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан “ХХХ” ХХК-иас 190 514 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ”-д олгож, ХХын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан хариуцагч Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХХ”-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 110 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ХХХ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 1 110 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХХд” олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх “ХХХ” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн тухайд, "ХХХ" дээд сургуулийн үүсгэн байгуулагчдын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрээр тус сургуулийг 2 бие даасан сургууль болгон хувааж, сургуулийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг нэг бүрчлэн хуваарилсан байдаг бөгөөд "ХХХ" дээд сургуулийн үүсгэн байгуулагчдын хооронд үүсээд байсан төлбөр мөнгө, өр авлагын талаар бүрэн шийдсэн байдаг.
Энэ хуваарилалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 190 514 000 төгрөгийн асуудал яригдахгүйгээр шийдвэрлэгдэх боломжгүй ба хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудлын нэг байсан. "ХХХ" дээд сургуульд үүссэн авлага нь 2008-2009 оны санхүүгийн тайланд тухайн үедээ тусгагдаж байсан гэдэг нь нэхэмжлэгч энэ талаарх асуудлыг орхигдуулаагүй гэдэг нь харагдаж байна.
Мөн түүнчлэн "ХХХ" болон "Шинэ анагаах ухаан" дээд сургуулиудыг шинээр байгуулахтай холбогдуулан гаргасан Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны ХХХХХХХХХаар ахлуулсан ажлын хэсгийн тайланд, “ХХ, Х нар ХХХ дээд сургуулийн үүсгэн байгуулагчдын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот хурлын шийдвэрийнхээ талаар танилцуулж, санал нэгтэй, маргаангүйгээр ХХХ дээд сургуулийг 2 дээд сургууль болгон хуваахаар шийдвэрлэсэн учир шалтгаанаа үндэслэл тайлбартайгаар ажлын хэсэгт мэдээлсэн, сүүлийн 2 жил ярилцаж хуулийн зөвлөгөө аван, өмч хөрөнгө, газар зэрэг материаллаг баазаа харилцан тохиролцож 55:45 гэсэн харьцаатайгаар хуваасан тул хоёр талаас дараа нь энэ талаар ямар нэгэн маргаан гаргахгүй гэсэн тайлбарыг өгч байв.” гэсэн байна. Иймд нэхэмжлэгч ХХХд "ХХХ" ХХК нь ямар нэгэн өр төлбөр байхгүй.
Түүнчлэн 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "ХХХ" дээд сургуульд Олон Улсын мэргэшсэн Нягтлан бодох бүртгэлийн байгууллага болох “Эрнст ба Янг Монгол Аудитын Компани”-ийн хийсэн аудитийн шалгалтаар хариуцагч нараас нэхэмжилж буй 190 514 000 төгрөг нь "Бусад өр авлага"-д багтаж байгаа талаарх дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч нь тухайн үед маргаан үүсгэж нэхэмжлээгүйгээр барахгүй дараа нь буюу 2010 онд сургууль 2 салахад өглөг авлага байхгүй гэж тайлбарладаг.
Шүүх хуралдааны үеэр хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч ХХаас "Эрнст ба Янг Монгол Аудитын Компанийн" шалгалтын дүнгийн талаар асуухад тэрээр хариулахаас татгалзаж байсан зэргээр нотлогдож байна. Шүүх “ХХХ” ХХК-ийг 190 514 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Х, Х нар нь тухайн үед амьдралын шаардлагаар байр сууц авах шаардлагатай болсон бөгөөд Цэлмэг хотхонд байр захиалж урьдчилгаа төлбөрийг бусдаас зээлж өгсөн байсан ба зээлсэн мөнгөө эгүүлэн төлөх шаардлагын хүрээнд Салимон, Нефромон, Дентамон эмүүдийн ноогдол ашгийг ХХаас асуухад санхүүгийн боломж одоогоор байхгүй байна, та хоёр сургуулиасаа авч бай, сургуулиас авсан мөнгийг нь 11 дүгээр сард борлуулалт сайжрахаар өгье гээд өгөөгүй, тэгээд 2008 оны 01 дүгээр сард Европын Сэргээн Босголтын Банкны зээл бүтэхлээр өгье гэсэн бас л өгөөгүй. Энэ үед ХХ "энэ мөнгийг шууд тэглэж хаая" гэдэг байсныг хариуцагч нар сургууль болон оюутнуудаа хохироох зүйл болох учраас зөвшөөрөөгүй юм.
ХХ нь дээрх нэр дурдсан эмийн ноогдол ашгаас өгнө гэж итгэж байсан тул "ХХХ" дээд сургуулиас хоёр жил гаруйн хугацаанд нийтдээ 140 000 000 гаруй төгрөгийг зээлсэн. Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 24-ний 142-р тогтоол, Төрийн өмчийн хорооны 2006 оны 06, 43 дугаар тогтоолууд гарснаар "ХХХ" ХХК нь давуу эрхээр 4 объект худалдан авч, "ХХХ" ХХК нь өмчлөгч болохыг гэрчилсэн 00439, 00429, 00428 тоот "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"-г авсан.
Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас шаардлага тавьсны дагуу 2007 онд "ХХХ" дээд сургууль нь барилга, газрын хувьд дутагдалтай байсан учир 3 объектыг үл хөдлөх эд хөрөнгийг, газрын хамтаар 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "ХХХ" дээд сургуульд Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж, 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “ХХХ” эмнэлгийн захирлын тушаалаар үнэ өртөгийг нь тодорхойлж, дээрх зээлсэн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан мөнгөний баримт зэрэг нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг захиран зарцуулсан үйлдэл биш юм.
Шүүх ногдол ашгийн талаар дүгнэсэн тухайд, анхан шатны шүүх хариуцагч нарын татгалзлаа тайлбарлаж буй "Ногдол ашиг" гэдгийг Компанийн тухай хуульд зааснаар тухайн компанийн хувьцаанд ногдох ашгийн хэмжээ, түүнийг хүртэх хувьцаа эзэмшигчийн талаарх зохицуулалттай андуурч дүгнэсэн байна.
Харин хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болж буй "Ногдол ашиг" бол Патентийн тухай хууль болон оюуны өмчийн харилцааг зохицуулдаг бусад хууль эрх зүйн актын хүрээнд Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийг борлуулсны орлогоос олох ноогдол ашгийг хуваарилах гэрээний зүйл билээ. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн материалтай бүрэн танилцаж судлаагүй, тодруулаагүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/08 тоот хүсэлтээр, “Нэхэмжлэгч ХХ нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд Х, Х нарт холбогдуулан "190 514 000 төгрөгийг гаргуулах, ХХХ эмнэлгийн даргын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот тушаал, "ХХХ" дээд сургуулийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот тушаалуудыг хүчигүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргээс нэр дурдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргаж өгөх” талаар хүсэлт гаргасан.
2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 1-т "Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 735 дугаартай шийдвэр бүхий "ХХХ Фарма" ХХК-ийн нэхэмжлэлтэй Х, Х нарт холбогдох иргэний хэргийг...” ирүүлэхээр захирамжилсан байна. Шүүгчийн захирамжаар нотлох баримтаар татуулсан уг хэргийн 1 дүгээр хавтасны 186-188 дугаар талд "Салимон, Нефромон, Дентамон зэрэг шинэ эмүүдийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах гэрээ" авагдсан байх тул хариуцагч энэхүү баримтыг гаргаж өгөх шаардлагагүй.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, нотлох баримтуудыг бүрэн гүйцэд судлаагүй, хөнгөн хуумгай шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх нэхэмжлэгчийг "ХХХ" ХХК-иас нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 656- дугаар тогтоолд дүгнэлт хийсэн тухайд, Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 656 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 735 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрээр Х, Х нарыг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үзэж, "ХХХ" ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар дүгнэлт хийгээгүй байх боловч энэхүү шүүхийн шийдвэр нь хэн нэгнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар бус нэхэмжлэлийн шаардлага болох 190 514 000 төгрөгийг нэхэмжлээд буй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдохгүй байгаа гэдгийг дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр юм.
Мөн түүнчлэн 735 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч "ХХХ Фарма" ХХК-ийг эрх нь зөрчигдсөнөөс учирсан хохирлоо “ХХХ" ХХК болон "ХХХ" дээд сургуулиас шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн байдаг болохоос биш "ХХХ" дээд сургуулийг "ХХХ" ХХК-иас хохирлоо шаардах эрхтэй гэж шийдвэрлээгүй. Гэтэл тухайн үеийн "ХХХ" дээд сургууль буюу одоогийн ХХХ нь энэхүү хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолыг үл хүндэтгэсэн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомж муутай, нэхэмжлэгчид хариуцагч ямар хохирол учруулснаар шаардсан зэрэг нь тодорхой бус байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан ийнхүү шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг болон хариуцагч Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “ХХХ”, ХХ нар хариуцагч “ХХХ” ХХК, Х нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 190 514 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тухайн үед “ХХХ” дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан Х нь “ХХХ” ББН-ийн захирал ХХХХХХХХХын тушаалыг үндэслэн “ХХХ” дээд сургуулийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрт нь худалдаж, хариуцагч нар 190 514 000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь уг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн, мөнгийг шилжүүлэн, ногдол ашиг хуваарилсанд тооцсон, “ХХХ” дээд сургууль хуваагдахад өмч хөрөнгө, материаллаг баазаа хуваан авч, тооцоо дуусгаж маргаан гаргахгүй талаар тохиролцсон гэж татгалзлаа тайлбарласан байна.
“ХХХ” ББН-ийн захирлын 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тушаалаар 3 693 м.кв газар эзэмших эрхтэй, 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг нийт 220 сая төгрөгөөр үнэлэн, “ХХХ” дээд сургуулийн нэр дээр шилжүүлж, холбогдох тооцоог хийж дуусгахыг тус сургуулийн нягтлан бодогч
ХХХХХХХХХХд даалгахаас өмнө 2007 онд Засгийн 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 142 дугаар тогтоолоор “ХХХ” ББН-д хувьчлагдсан эрүүл мэндийн үйлчилгээний төвийн угаалыг газар /36 м.кв/, агуулах /160 м.кв/, улаан булан /170 м.кв/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь “ХХХ” ББН-өөс “ХХХ” Дээд сургуулийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Мөн дээрх тушаал гарахаас өмнө буюу 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 2009 оны 10 дугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд “ХХХ” Дээд сургуулийн санхүүгээс “түр зээл” гэсэн гүйлгээний утга бүхий баримтаар нийт 144 758 100 төгрөгийг Х, Х нарт олгосон нь хэрэгт авагдсан баримт, зохигчид уг мөнгө олгосон үйл баримтыг үгүйсгээгүй байна. Харин нэхэмжлэгч компани болон нэхэмжлэгч ХХ нараас “ХХХ” ХХК-д мөнгө шилжүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 190 514 000 төгрөгийг хариуцагч “ХХХ” ХХК нь нэхэмжлэгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул тус компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “ХХХ” болон ХХ нарт “ХХХ” ХХК-аас хөрөнгө буцаан шаардах эрх үүсээгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч “ХХХ” ХХК-д мөнгө шилжсэн эсэх талаарх үйл баримтыг тогтоож, хэргийн дээрх нөхцөл байдалд эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул ХХХийн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын “ХХХ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нар хариуцагч Хийг “ХХХ” Дээд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч байгууллагын эрх ашгийг зөрчин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагч Хээс 190 514 000 төгрөг гаргуулахаар шаардсан “ХХХ фарм” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0735 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 656 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр зөв болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 110 600 төгрөгийг “ХХХ” ХХК-иас нөхөн төлүүлэх үндэслэлгүй байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь болон иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч ХХ нь “ХХХ фарм” ХХК-ийн ерөнхий захирлын хувиар болон ХХХийн удирдах зөвлөлийн хурлаас тус сургуулийг төлөөлж 190 514 000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байх бөгөөд шүүх хоёр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр 190 514 000 төгрөгийг “ХХХ” ХХК хариуцахгүй талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/03576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “ХХХ” ХХК-иас 190 514 000 төгрөг гаргуулах “ХХХ”, ХХ нарын нэхэмжлэлийг болон хариуцагч Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 110 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 110 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.ОТГОНЦЭЦЭГ