Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                

Улсын яллагч Р.Батнасан,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянгол овогт Э-н Эд холбогдох эрүүгийн 1809000001308 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1 дүгээр гудамжны 143 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж,  2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УХ88051473 / Баянгол овогт Э-н Э нь:

 

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8-88 тоотод оршин суудаг иргэн Б.Хонгорзулын гэрээс 2018 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гаанс 1 ширхэг, 6 ширхэг зэс аяга, машины багаж түлхүүр, 100.000 төгрөг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл  / хх 03 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-7 /

 

Хохирогч Б.Хонгорзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гаанс 1 ширхэг, цагаан зэс аяга 3 ширхэг, 2 ком буюу 6 ширхэгтэй машины түлхүүр багажнууд, бэлэн 100.000 төгрөг байсан алдагдсан гэжээ. / хх 17-18 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/008 дугаар дүгнэлтэнд:

            1. Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Нуурын 8-88 тоотод байрлах Монгол гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр Т.Болдын илрүүлж, бэхжүүлсэн 1, 2 гэж дугаарласан “0.75 литрийн Чингис архины шилний гадаргуунаас” 3 гэж дугаарласан “Ногоон цайны гадаргуунаас”, 5,6,7,8 гэж дугаарласан “Байрнаасаа өдөлсөн цагаан өнгийн хуванцар савны гадаргуунаас” бичиглэлтэй 8 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ, 4 гэж дугаарласан “Ногоон цайны гадаргуунаас” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

            2. Шинжилгээнд тэнцсэн 3, 8 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд МN000ЧД001454, МN000610004616, 25555599 дугаараар бүртгэгдсэн Э-н Э, МN 0000ӨРШ00954 дугаараар бүртгэгдсэн Эрдэнийн Эрдэнэчулууны зүүн гарын эрхий болон ядам хурууны хээтэй тохирно. Харин 1,2,5,6,7 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй гэжээ. / хх 25- 26 /

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлээр тухайн гялгар уутанд цагаан өнгийн мөнгөн аяга, гаанс зэрэг эд зүйл байх шиг байсан. Тэрийг нь би өөрийнхөө амьдардаг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 1-143 тоотод байрлах хашаанд хогон дунд нуугаад гэрээсээ 21 цагийн орчимд гарсан гэх мэдүүлгийн дагуу ...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1-143 тоот хашааны гадна ирэхэд яллагдагч Э.Э гэрийнхээ хаягийг заасныг гэрэл зургаар хавсаргав. Хашаанд ороход урагш харсан хар модон 1 давхар байшинтай байшингийн зүүн талд улаан өнгийн хивс байх ба хивсийг Э.Э нь зааж сөхөхөд ногоон өнгийн гялгар ууттай гаанс 1 ширхэг, цагаан өнгийн жижиг аяга 2 ширхэг, ногоон өнгийн бөөрөндөө туузтай цагаан өнгийн аяга 1 ширхэг, хүрэн улаан өнгийн бөөрөндөө туузтай цагаан өнгийн металл гадаргуутай аяга 1 ширхэг, ногоон өнгийн бөөрөндөө туузтай цагаан өнгийн металл гадаргуутай том аяга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн бөөрөндөө туузтай цагаан өнгийн металл гадаргуутай аяга 1 ширхэг нийтдээ 6 ширхэг аяга байсныг хураан авав гэжээ./ хх 10-11 /

           

Яллагдагч Э.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах NJ гэх нэртэй бааранд орж үйлчлүүлж 0,75 граммтай Эдэн архи 2 шилийг, хүний 2 шил пивотой уусан. Би тухайн үед нилээн согтуу болсон учраас сайн бол санахгүй байна. Нэг мэдсэн чинь жижиг тортой зүйл барьчихсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-н автобусны буудал дээр явж байсан. Тухайн гялгар уутанд цагаан өнгийн мөнгөн аяга шиг аяганууд, гаанс зэрэг эд зүйл байх шиг байсан. Тэрийг нь би өөрийнхөө амьдардаг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 1-143 тоотод байрлах хашаандаа хогон дунд нуугаад гэрээсээ 21 цагийн орчимд гарсан гэжээ. / хх 58-59 /

 

            “ Дамно “ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 38-39 /

           

Шүүгдэгч Э.Эрдэнийг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 53-54 / 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 60 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би архи уусан үедээ тэр айлд орж 1ш гаанс, 7ш аяга, 100.000 төгрөг  хулгайлсан нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Харин машины түлхүүр багаж аваагүй. Авсан зүйлүүдээ гэртээ аваачиж, хогны дунд нуугаад 100.000 төгрөгөөр нь бааранд орж архи уусан. Нэг аягыг тусад нь тавьсан байсныг хог ачихдаа хамт аччихсан байсан. Хохиролд 220.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Прокуророос шүүгдэгч Э.Эрдэнийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8-88 тоотод оршин суудаг иргэн Б.Хонгорзулын гэрээс 2018 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гаанс 1 ширхэг, 6 ширхэг зэс аяга, машины багаж түлхүүр, 100.000 төгрөг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хохирогч Б.Хонгорзул нь Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө / хх 03 / болон хохирогчоор хууль сануулан байцаахад / хх 15-16 / машины түлхүүр багаж хулгайд алдсан гэж огт мэдүүлээгүй байна. Гэтэл хохирогчоор дахин байцаахад өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэсэн атлаа эдгээр зүйлүүд дээр нэмж машины түлхүүр багажийг 200.000 төгрөгөөр үнэлнэ гэж мэдүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх зөрүүтэй мэдүүлгийг тодруулаагүй, машины түлхүүр багажийг алдсан болох нь эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж хуульчилсан тул шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлээс машины багажийг хохирлоос хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Эрдэнийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8-88 тоотод оршин суух хохирогч Б.Хонгорзулын гэрт 2018 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гаанс 1 ширхэг, 6 ширхэг зэс аяга, 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 345.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл / хх 3 /,  ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4-7 /, …Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, гаанс 1 ширхэг, цагаан зэс аяга 3 ширхэг,  бэлэн 100.000 төгрөг байсан алдагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Хонгорзулын мэдүүлэг / хх 15-16 /, ...Шинжилгээнд тэнцсэн 3, 8 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд МN000ЧД001454, МN000610004616, 25555599 дугаараар бүртгэгдсэн Э-н Э, МN 0000ӨРШ00954 дугаараар бүртгэгдсэн Эрдэнийн Эрдэнэчулууны зүүн гарын эрхий болон ядам хурууны хээтэй тохирно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/008 дугаар дүгнэлт / хх 25- 26 /, ...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 1-143 тоот хашаанд байрлах хар модон 1 давхар байшингийн зүүн талд байх  хивсийг Э.Э нь зааж сөхөхөд ногоон өнгийн гялгар ууттай гаанс 1 ширхэг, цагаан өнгийн жижиг аяга 2 ширхэг, ногоон өнгийн бөөрөндөө туузтай цагаан өнгийн аяга 1 ширхэг, хүрэн улаан өнгийн бөөрөндөө туузтай цагаан өнгийн металл гадаргуутай аяга 1 ширхэг, ногоон өнгийн бөөрөндөө туузтай цагаан өнгийн металл гадаргуутай том аяга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн бөөрөндөө туузтай цагаан өнгийн металл гадаргуутай аяга 1 ширхэг нийтдээ 6 ширхэг аяга байсныг хураан авсан гэсэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл / хх 10-11 /, ...гялгар уутанд цагаан өнгийн мөнгөн аяга шиг аяганууд, гаанс зэрэг эд зүйл байх шиг байсан. Тэрийг нь би өөрийнхөө амьдардаг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 1-143 тоотод байрлах хашаандаа хогон дунд нуугаад гэрээсээ 21 цагийн орчимд гарсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн яллагдагч Э.Эрдэнийн мэдүүлэг / хх 58-59 /, ...” Дамно “ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 38-39 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Эрдэнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул түүний үйлдсэн хэргийн нийгмин хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Э нь хохирогч гаанс 1ш, цагаан зэс аяга 6ш ширхэгийг хохирогч Б.Хонгорзулд хүлээлгэн өгч / хх 85 / үлдэх 220.000 төгрөгийг шүүхийн шатанд нөхөн төлсөн тул түүнийг төлөх төлбөргүйд тооцож, Э.Эрдэний цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

                                                                                    

1.  Баянгол овогт Эрдэнэчулууны Эрдэнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрдэнэчулууны Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Эрдэний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Б.Хонгорзулын нэхэмжлэлээс 72.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Э.Э нь төлөх төлбөргүйг дурьдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Эрдэний цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

  1. Э.Эрдэнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ