Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,                                       

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г-н Мод холбогдох эрүүгийн 1709011690039 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2-32 тоотод оршин суух,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривлах ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бичлэн эдлэх ялыг 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ял,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ТВ 86050916/ Боржигон овогт Г-н М нь:   

1. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 36 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч С.Дөлгөөн, С.Эмүжин, Ц.Хосбаяр нарыг “хутгална” гэж хүч хэрэглэхээр заналхийлэх, С.Дөлгөөний нүүрэн тус газар нь 2 удаа алгадан хүч хэрэглэх зэргээр довтолж С.Дөлгөөн, С.Эмүжин, Ц.Хосбаяр нарын 3 ширхэг гар утсыг дээрэмдэн авч 243.000 төгрөгийн хохирол учруулсан,  

2. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр 13 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч У.Тэмүүлэнд хүч хэрэглэн 2 ширхэг гар утас, 5000 төгрөгийг дээрэмдэн авч 285.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 40 дүгээр сургуулийн орчимд насанд хүрээгүй хохирогч Б.Билэгжаргал, Г.Болор-Эрдэнэ нарыг хүч хэрэглэхээр заналхийлж Г.Болор-Эрдэнийн гар утсыг дээрэмдэн авч 132.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Оргилыг хүч хэрэглэн довтолж гар утсыг нь дээрэмдэн авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны орчим насанд хүрээгүй хохирогч Б.Маралаагийн хоолойг боон хүч хэрэглэж “Самсунг галакси эс-6” маркийн гар утсыг дээрэмдэн авч 198.000 төгрөгийн хохирол учруулсан,  

6. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн орчим Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байрны баруун талд насанд хүрээгүй хохирогч О.Бямбацогт, П.Цэрэнпунцаг нарыг айлган сүрдүүлж гар утаснуудыг нь дээрэмдэн авч 276.000 төгрөгийн хохирол учруулсан,  

7. 2018 оны 03 дугаар 08-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 186 дугаар цэцэрлэгийн орчимд насанд хүрээгүй хохирогч Г.Эрдэнэбаясгалангийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 288.000 төгрөгийн хохирол учруулсан,  

8. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Шүр” салоны орчимд насанд хүрээгүй хохирогч В.Дагвадоржийн гар утас, 2000 төгрөгийг “алчихаж мэднэ шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч 56000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж, 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

9. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр, 13 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч У.Тэмүүлэнг дээрэмдэх явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 8 /

Хохирогч С.Дөлгөөн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Тэгээд 1-2 давхарын дунд зогсож байгаад гар утсаа өг гээд байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм гэтэл “ Надад хутга байгаа шүү. Би хутгална шүү. Гар утсаа өг” гээд байхаар нь би айсандаа “ээжтэйгээ яримаар байна” гээд чанга орилтол нэг удаа алгадсан. Дахиад буланд шахаж байгаад дахиад нэг удаа алгадсан. Тэгээд бид 3-ын гар утаснуудыг авчихаад “ Гөлөгнүүд минь ална шүү. Надад хутга байгаа шүү,10 тоолоод гарч ирээрэй” гээд байсан юм. Тэгэхээр нь бид 3 айгаад 60 тоолоод гараад сургууль руугаа гүйсэн гэжээ. / 1 дүгээр хавтас 21 /

 

Насанд хүрээгүй хохирогч С.Эмүжин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... Тэгтэл тэр ах  “36 дугаар байрны 2 давхарт 24 тоотоос Оюунаа гэдэг хүүхдийг дуудаад өгөөч” гээд бид 3-ыг араас түлхээд байсан. Тэгээд 36 дугаар байрны 2 дугаар орц руу оруулаад 1-2 давхарын дунд нь хана руу харуулж зогсоогоод араас “ Та нарыг хутгална шүү. Гар утаснуудаа гаргаад ир” гээд байсан. Тэгтэл Дөлгөөн би ээж рүүгээ яримаар байна гээд чанга орилтол тэр ах Дөлгөөнийг нэг удаа алгадаад дахиад буланд шахаж байгаад нэг удаа алгадсан. Тэгээд “ Гар утаснуудаа гаргаж өгөхгүй бол хутгална шүү “ гээд айлгаад байхаар нь бид 3 айсандаа гар утаснуудаа гаргаж өгсөн юм. Тэр ах бид нарын гар утаснуудыг авчихаад “Та нар 10 тоолоод гарч ирээрэй. Би машинтай явж байгаа шүү. Булангаас та нарыг хараад байж байна” гэж хэлэхээр нь би айгаад 60 тоолоод гарсан. Тэгээд бид 3 сургууль руугаа гүйж байтал Мөнхжингийн ээжтэй тааралдаад болсон асуудлаа хэлэхэд Мөнхжингийн аав нь цагдаа дуудсан гэжээ.  / 1 дүгээр хавтас  24 /

 

Гэрч Б.Төрболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнөөдөр ажил дээрээ байж байхад 14-15 цагийн үед байх гаднаас нэг үл таних залуу орж ирээд “ Сэлбэгэнд гар утас авах уу. Мөнгөний хэрэг гарчихлаа “ гээд 3 ширхэг гар утас үзүүлсэн юм. Тэгэхээр нь би үзэж байгаад тохироод 30.000 төгрөгөөр авсан юм. Тэгээд тэр залуу мөнгөө аваад гараад явчихсан бөгөөд саяхан 17 цагийн үед цагдаагийн ажилчид нөгөө утас зарсан залууг барьж орж ирээд , түүний зарсан утаснуудыг хураагаад аваад явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 27 /

 

Гэрч Б.Сосорбарам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Миний том хүү Дөлгөөн өнөөдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 20 минутын үед байх өөрийн ангийн хүүхдийн ээж Ариунзаяагийн утаснаас залгаад “Эмүжин, Хосбаяр бид 3 хамт явж байгаад гар утаснуудаа дээрэмдүүлчихлээ. Манай ангийн хүүхдийн ээж тааралдаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирчихсэн байна гэсний дагуу би ирсэн юм. Тэгээд цагдаа нартай уулзахад хүүхдээ аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод мэдүүлгээ өгчих гэхээр нь би хүүхдээ аваад Сүхбаатар дүүргийн цагдаа руу явсан. Тэгээд хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд талын замаар машинтай явж байхад манай хүү Дөлгөөн, дүү Эмүжин болон найз Хосбаяр нар нь “бид нарыг дээрэмдсэн хүн энэ алхаад явж байна. Бид нар хараад таньж байна” гэсний дагуу би машинаасаа бууж очоод тэр хүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсний дагуу хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирж тэр залууг барьж авч цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэжээ.  / 1 дүгээр хавтас 28 /

 

Гэрч Б.Төрболдоос 3 ширхэг гар утсыг хүлээн авсан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 11 /

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 12 /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтас 10-11 /

 

Насанд хүрээгүй хохирогч У.Тэмүүлэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн орчим 13 дугаар байрны урд талд явж байтал нэг залуу таараад миний гарнаас барьж аваад “ Миний дүүг хүн дээрэмдсэн юм. Чамайг байж магадгүй гэж бодоод байна “ гээд 13 дугаар байрны урд байсан шатан дээр суулгасан. Тэгж байтал миний утас руу ээж залгахаар нь гаргаж ирэхэд миний гар утсыг булааж аваад өөрийнхөө халаасанд хийсэн.Тэгж байтал миний халаасыг нэгжиж үзээд халаасанд байсан 5000 төгрөг болон өөр нэг утас байсныг авсан. Тэгснээ намайг дагуулж шатнаас буугаад тэнд байсан бургасны ард намайг аваачсан. Тэгэхээр нь би утсаа авъя гэсэн чинь “ Ална шүү. Чимээгүй бай. Нүдний шилээ халаасандаа хийчих “ гэж хэлээд миний нүүр рүү гараараа цохьсон. Тэгэхээр нь би тэр хүнийг цохьсон. Тэгээд ухарч байгаад би газар дээшээ хараад унахад миний дээрээс унаад миний хоолойг хувцсаар боогоод миний нүүр рүү цохиод байхаар нь би гарыг нь суллаж байгаад “ Туслаарай “ гээд орилсон чинь ах, эгч хоёр ирээд “ Юу болоод байгаа юм бэ “ гэсэн чинь тэр залуу шууд зугтаасан гэжээ. / 2 дугаар хавтас 14 /  

 

Гэрч Э.Энхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ишноров гэдэг найзтайгаа явж байтал 16 дугаар байрны орчим “ Хутгална шүү “гэсэн чимээ шуугиан гараад байсан. Тэгээд нээх тоогоогүй хүүхдүүд хоорондоо тоглож байна гэж бодтол 10-14 орчим насны эрэгтэй хүүхэд “ Дээрэмдүүлчихлээ. Туслаарай “ гэсэн. Тэгээд найзтайгаа хамт очоод дээрэмдсэн гэх залууг бариад цагдаа дуудсан. Ил харагдах хэсэг буюу нүүр хэсэгтээ цохиулсан байсан. Шүд нь хугарч, нүд нь хавдсан байсан. 2 гар утас, 5000 төгрөг дээрэмдүүлсэн байсан. 2 гар утас дээрэмдүүлсэнээс 1 нь л олдсон гэжээ. / 2 дугаар хавтас 19 /  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 974 дүгээр дүгнэлтэнд:  

1. У.Тэмүүлэнгийн биед тархи доргилт, хамар ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны доргилт, салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / 2 дугаар хавтас 25 /

 

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хавтас 29 /   

Насанд хүрээгүй хохирогч Г.Болор-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим найз Билэгжаргалын хамт сургууль руугаа явж байтал бид 2-ын араас үл таних ах ганцаараа бид хоёрыг дагаж явж байснаа " Хөөе та хоёр зогс. Манай дүүг зодсон хоёр мөн байна. Та хоёрыг нүүрэлдүүлнэ" гээд бид 2-ыг дагуулж байрны орц руу оруулаад бид хоёрыг “ Гар утсаа гаргаад ир. Багш руугаа ярь. Ээж рүүгээ ярь" гэхээр нь би халааснаасаа гар утсаа гаргаад ирсэн чинь баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохиод миний утсыг авчихсан. Билэгжаргал утасгүй байсан болохоор түүнээс ямар нэг юм авалгүй түүний эрүү рүү нэг удаа гараараа цохьчихоод миний утсыг аваад яваад өгсөн гэжээ.  / 1 дүгээр хавтас 244 /

 

Хохирогч Б.Билэгжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Нэг ах араас гарч ирээд “Та хоёр манай дүүг зодсон байна. Та хоёрыг нүүрэлдүүлнэ “гээд бид хоёрыг нэг байр руу дагуулж явсан. Утсаа гаргаж өг гэсэн. Тэгэхээр нь би байхгүй гэхэд намайг шанаа руу нэг удаа цохьсон. Тэгээд намайг нэгжээд байсан. Би утсаа өнөөдөр гэртээ орхисон байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 228 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 232-237 /

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 238 /

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтас 180 /  

 

Хохирогч Б.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Сагсны талбай дээр зогсож байтал нэг ах ирээд “ Манай дүү Билгүүн алга болчихлоо. Та нартай хамт явж байсан “ гэж хэлэхээр нь бид нар тийм хүүхэд танихгүй гэсэн чинь баталья гээд Энхтэмүүлэн, Мөнхгэрэл, Төгөлдөр 3-ыг үлд гээд намайг дагуулж явах гэхээр нь Төгөлдөр надтай хамт явсан. Төгөлдөр бид 2-ыг гар гарнаас хөтөлж яваад 18 дугаар байрны орц руу дагуулж ороод кодыг нь мэдэхгүй болохоор Төгөлдөрийг “ Ээж рүүгээ залга “гэж хэлсэн. Тэгснээ намайг “ Утсаа гаргаж ир. Залга “ гэхээр нь би Төгөлдөрийн утсаар залгах гэтэл тэр ах “ Өөрийнхөө утсыг гаргаж ирээд залга “ гэхээр нь утас хөлдсөн гэсэн чинь хана руу шахаад зодсон. Тэр үед Төгөлдөр цаашаа хүн дуудах гээд гүйсэн. Тэр үед нөгөө ах миний куртикны халаасыг нээгээд утас аваад зугтаасан. Тэгээд жижүүр эгч цагдаа дуудсан. Толгой руу 5 удаа цохьсон. Тэгээд миний куртикны халаас ухаад утас авсан гэжээ.  / 1 дүгээр хавтас 130 /

 

Гэрч С.Төгөлдөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Бид нар 15 цаг өнгөрч байхад 47 дугаар байрны урд цасаар тоглож байгаад давтлаганаасаа хоцорсон. Тэгээд ордог юм уу гээд ярилцаж байтал нэг ах ирээд “ Та нар манай дүүтэй хамт РС орсон уу “ гээд загинаад байсан. Тэгээд тэр ах “ Та нарыг 18 дугаар байрны жижүүртэй уулзуулна “ гээд Бат-Оргилын гарнаас татаад аваад явахаар нь би араас нь дагаад явсан. 18 дугаар байрны орцны хаалган дээр очоод надад нэг дугаар хэлээд наад утас руугаа дохь гэж хэлэхээр нь би дохиод салгасан. Тэгээд Бат-Оргил бид хоёрыг орц руу оруулаад Бат-Оргилыг “ Ээж рүүгээ залга “ гэсэн чинь Бат-Оргил миний утсаар залгая гэсэн чинь тэр ах Бат-Оргилыг цохиод өөрийнхөө утсаар залга гэсэн. Бат-Оргил утсаа гаргаад ярих гэтэл утас нь хөлдсөн байсан. Тэгсэн чинь нөгөө ах Бат-Оргилыг буланд шахаж байгаад зодоод байхаар нь хүн дуудах гээд харсан чинь жижүүр эгч гарч ирж байхаар нь тэр орцонд манай найзыг нэг ах зодоод байна гэж хэлээд дагуулаад очиж байх хооронд тэр ах гараад зугтаасан гэжээ. / 1 дүгээр хавтас 131 /

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас 147 /

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтас 151 /

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Хяналтын камерыг цааш тоглуулж үзэхэд 2018 оны 2 дугаар сарын 27-ны 15 цаг 15 минут 02 секундэд сэжигтэй этгээд хохирогч Б.Маралааг араас нь боосон байдалтайгаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны хойд талын буланд гарч ирэх бөгөөд боосон байдалтайгаар хохирогчийн баруун талын халааснаас утсыг нь аван хохирогч Маралаа болон түүнтэй хамт яваа хүүхдүүдийг гараараа заан холдуулан сэжигтэй этгээд 25 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн тал буюу 26 дугаар байрны нүүрэн талаар урагш чиглэн гүйж байгаа нь дүрс бичлэгт буусан байна гэжээ / 2  дугаар хавтас 141 /

 

Хохирогч Б.Маралаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хичээлээ тараад Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн автобусны буудал руу Бадмаараг бид хоёр алхаж явж байсан чинь хар өнгийн хувцастай 30 орчим насны эрэгтэй хүн хажууд хүрч ирээд “ Чи манай дүүг юу гэнээ “ гэж хэлээд хойноос миний хоолойг зүүн гараараа боогоод авахаар нь хоолой сонин болоод би доошоо суугаад хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө хүн зугтаад алга болчихсон. Тэгээд алхаж яваад аавтайгаа ярихаар халаасандаа гар утсаа үзтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. Миний утас цэнхэр өнгийн Самсунг Эс-6 загварын гар утас байсан гэжээ. / 2 дугаар хавтас 153 /  

 

Гэрч Ц.Алзахгүй мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би тэр залуугаас гар утас худалдаж авсан. Самсунг галакси эс 6 маркийн цэнхэр өнгийн гадуураа саарал саатай гэртээ гар утас байсан гэжээ. / 2 дугаар хавтас 159 /  

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 3 дугаар хавтас 122-124 /  

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд / 3 дугаар хавтас 122-14 /  

 

Хохирогч П.Цэрэнпунцаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 02 сарын 27-ны 18:50 минутын үед сургуулиасаа гараад ангийн найз нарынхаа хамт Хархорины автобусны буудал орох гээд 19 дүгээр байрны хажууд байхад 165-170 см орчим өндөртэй, хар ноосон малгайтай 30 орчим насны ах дуудаад “манай дүүг 5 хүүхэд зодсон байна. Та нар мөн үү” гэж хэлээд бид нарыг дүү дээрээ дагуулж очно гэж хэлээд 15 дугаар байрны арагшаа дагуулж яваад газар явган суулгаад “багш руугаа залга” гэхээр нь Бямбацогт бид 2 гар утсаа гаргаж ирээд багш руугаа залгах гэж байхад нөгөө ах бид 2-ын гар утсыг аваад манай ангийн хүүхэд Содбаярыг дагуулаад булан тойроод явж байтал урдаас нь хүн гараад ирсэн. Тэгсэн чинь нөгөө ах шууд зугтаагаад явчихсан гэжээ. / 3 дугаар хавтас 133 /  

 

Хохирогч О.Бямбацогт мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Цэрэнпунцаг бид хоёр утсаар ярих гээд гаргаад иртэл нөгөө ах бид хоёрын утсыг аваад Содбаярыг дагуулаад явж байтал урдаас Их засгийн сонсогч гараад ирсэн. Тэгсэн чинь нөгөө ах шууд зүүн зүг рүү зугтаагаад явчихсан. Миний утас Самсунг ноте 2 маркийн гар утас байсан гэжээ. / 3 дугаар хавтас 142 /

 

Гэрч Ө.Тэргэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэр ах байрны баруун буланд очоод бид нарыг доош нь явган суулгасан. Тэгээд багш руугаа залга гэхээр нь Бямбацогт, Цэрэнпунцаг хоёр утсаараа залгахад тэр хүн Бямбацогт, Цэрэнпунцаг хоёрын гар утсыг аваад халаасандаа хийсэн. Хажуугаар нэг эмэгтэй өнгөрөхөд Сумьяа туслаарай гэхэд тэр ах дуугай бай гэсэн гэжээ. / 3 дугаар хавтас 149 /

 

Хохирогч Г.Эрдэнэбаясгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр тоглож байхад малгайтай хар куртик өмссөн залуу гарч ирээд “ Чи миний дүүгийн толгой руу нь чулуугаар цохьсон хүүхэдтэй адилхан байна. Миний дүүг зодсон хүүхдийг орцны жижүүр харсан юм. Чи дагаж яваад уулзаадах “ гэхээр нь би дагаад явсан. Дагуулж явж байгаад 186 дугаар цэцэрлэгийн ард явж очоод “чи манай дүүг чулуугаар цохьсон хүүхэд мөн байна. Ээжтэйгээ яриулаадах. Наад утсаараа яриул гээд шууд гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа цохиод, тэгээд миний утсыг аваад, би ээжтэй чинь ярингаа дүүгээ авчирна, чи наанаа хүлээгээд сууж бай” гэсэн. Тэгэхээр нь би дагаад явах гэтэл “наанаа суу” гэж хэлсэн шүү, дүүтэйгээ адилхан болгоно шүү гээд намайг айлгаад миний утсыг аваад явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 180 /

 

Таньж олуулах ажиллагааны явуулсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 171 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 165-169 /

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 185 /

 

Яллагдагч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Би тухайн хүүхдийн гар утсыг хүч хэрэглэж аваагүй. “ Өөрийнхөө ээжтэй ярьчихаад өгье. Наанаа сууж байгаарай. Ах нь эргээд хүрээд ирье “ гэж хэлсэн юм. Дэлгүүрээс ундаа авч уучихаад эргээд хүрээд ирсэн чинь хохирогч байхгүй байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 207 /

 

Хохирогч В.Дагвадорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 20-ны орой 17 цаг 10 минутанд хичээлээсээ тараад Сансарын тунелын буудлаас автобусанд сууя гэж бодоод сансрын баруун талын явган хүний замаар алхаж байтал нэг үл таних ах гарч ирээд “Чи миний хүүхэдтэй писи тоглосон хүүхэд мөн байна. Энэ 3 дугаар байрны цэвэрлэгч эгч харсан. Чи очоод шалгуул” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт явахад 3 дугаар байрны буланд суулгаад “ Бид нар олуулаа явж байгаа. Чамайг алчихаж мэднэ шүү”  гэж хэлээд “ Халаасан дахь эд зүйлээ гаргаад ир “ гэж хэлэхээр нь Самсунг эс З утас, 2000 төгрөгөө гаргаж иртэл авсан гэжээ. / 2 дугаар хавтас 206 /

 

Сэжигтэн Г.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тэр залууг дуудаад “ Ахын дүү утсаа өгч бай “ гэж хэлээд би тэр утсыг нь аваад орцны жижүүрээс хүн асуугаадхъя гэж хэлээд явсан. Тэгээд дэлгүүр орчихоод эргээд иртэл нөгөө залуу байхгүй байсан гэжээ. / 2 дугаар хавтас 211 /

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт / 3 дугаар хавтас 195 /

 

Шүүгдэгч Г.Мыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 3 дугаар хавтас 221-222 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2 дугаар хавтас 52 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би яллах дүгнэлтэнд бичигдсэн 8 үйлдлийг хийсэн нь үнэн. Би өөрийнхөө дүү шиг хүмүүсийн утсыг авсандаа гэмшиж байна. Би үйлдсэн хэргээ бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч Маралаагийн хоолойг боогоогүй, куртикнээс нь татаад утсыг нь авсан. Хутгална гэж хэлээгүй. Найзынх нь дэргэд авсан. Ар гэрийнхэн нь намайг насаар чинь шоронд хатаана гэж заналхийлсэн. Хохирогч Тэмүүлэнгээс нэг л утас авсан. Цохиогүй. Хохирогч нарын хохирлыг 2019 оны 07 сараас өмнө төлнө. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс  2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртллэх хугацаанд 8 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч нарыг “ Ална шүү. Хутгална, Бид нар олуулаа яваа “ гэх зэргээр айлган, алгадах, цохих, хувцсаар нь боох зэргээр хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн хохирогч С.Дөлгөөн, С.Эмүжин, Ц.Хосбаяр, Г.Болор-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Г.Эрдэнэбаясгалан, У.Тэмүүлэн, М.Маралмаа, О.Бямбацогт, П.Цэрэнпунцаг, Б.Дагвадорж нарын гар утас, бэлэн мөнгийг дээрэмдэн авч, нийт 2.102.000 төгрөгний хохирол учруулсан, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр, 13 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч У.Тэмүүлэнг дээрэмдэх явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 8 /,  ... “ Надад хутга байгаа шүү. Би хутгална шүү. Гар утсаа өг” гээд буланд шахаад 2 алгадаад гар утсыг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Дөлгөөний мэдүүлэг / 1 дүгээр хавтас 21 / хана руу харуулж зогсоогоод араас “ Та нарыг хутгална шүү. Гар утаснуудаа гаргаад ир” гээд Дөлгөөнийг хоёр удаа алгадаад бид 3-ын гар утсыг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч С.Эмүжингийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас  24 /,  ...Үл таних залуу орж ирээд “ Сэлбэгэнд гар утас авах уу. Мөнгөний хэрэг гарчихлаа “ гээд 3 ширхэг гар утас үзүүлснийг  30.000 төгрөгөөр авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Төрболдын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 27 /,  ... Манай хүү дээрэмдүүлсэн гэхээр нь хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд талын замаар машинтай явж байхад манай хүү Дөлгөөн, дүү Эмүжин болон найз Хосбаяр нар нь “бид нарыг дээрэмдсэн хүн энэ явж байнагэхээр нь тэр хүнийг барьж аваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Сосорбарамын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 28 /,  ...Гэрч Б.Төрболдоос 3 ширхэг гар утсыг хүлээн авсан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 11 /,   ...Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 12 /,   ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үед бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтас 10-11 /,   ...“ Миний дүүг хүн дээрэмдсэн хүүхэд чи байж магадгүй гэж бодоод байна “ гээд шатан дээр суулгасан. Ээж залгахаар нь утсаа автал тэр ах  булааж аваад халаасанд байсан 5000 төгрөг өөр гар утсыг авсан. Нүдний шилээ аваад халаасандаа хийчих гээд нүүр рүү гараараа нэг цохьсон. Газар унахад хувцсаар хоолой боосон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч У.Тэмүүлэнгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 14 /,  ... “ Хутгална шүү “гэсэн чимээ гараад 10-14 орчим насны эрэгтэй хүүхэд “ Дээрэмдүүлчихлээ. Туслаарай “ гэсэн. Тэгээд найзтайгаа хамт очоод дээрэмдсэн гэх залууг бариад цагдаа дуудсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Энхбаярын мэдүүлэг / 2 дугаар хавтас 19 / У.Тэмүүлэнгийн биед тархи доргилт, хамар ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зүүн нүдний алимны доргилт, салстын цус хуралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 974 дүгээр / 2 дугаар хавтас 25 /,  ... “ Капитал зууч”  ХХК-ний хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хавтас 29 /,  ... “Манай дүүг зодсон хоёр мөн байна. Та хоёрыг нүүрэлдүүлнэ" гээд бид 2-ыг дагуулж байрны орц руу оруулаад бид хоёрыг “ Гар утсаа гаргаад ир. Багш руугаа ярь. Ээж рүүгээ ярь" гэхээр нь гар утсаа гаргаад ирсэн чинь баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохиод миний утсыг авчихсан гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Г.Болор-Эрдэнийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 244 /,   ... Утсаа гаргаж өг гэсэн. Тэгэхээр нь би байхгүй гэхэд миний шанаа руу нэг удаа цохьсон. Тэгээд намайг нэгжээд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Билэгжаргалын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 228 /,   ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 232-237 /,  ...Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 238 /,   ... “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтас 180 /,  ... Намайг “ Утсаа гаргаж ир. Залга “ гэхээр утас хөлдсөн гэсэн чинь хана руу шахаад зодсон. Миний куртикны халаасыг нээгээд утас аваад зугтаасан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Бат-Оргилын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 130 /,   ... надад нэг дугаар хэлээд наад утас руугаа дохь гэж хэлэхээр нь би дохиод салгасан. Тэгээд Бат-Оргил бид хоёрыг орц руу оруулаад Бат-Оргилыг “ Ээж рүүгээ залга “ гэсэн чинь Бат-Оргил миний утсаар залгая гэсэн чинь тэр ах Бат-Оргилыг цохиод өөрийнхөө утсаар залга гэсэн. Нөгөө ах Бат-Оргилыг буланд шахаж байгаад зодоод байхаар нь жижүүр эгчид хэлээд дагуулаад очиж байх хооронд тэр ах гараад зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Төгөлдөрийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 131 /,   ...Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас 147 /,  ...Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтас 151 / сэжигтэй этгээд хохирогч Б.Маралааг араас нь боосон байдалтайгаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны хойд талын буланд гарч ирэх бөгөөд боосон байдалтайгаар хохирогчийн баруун талын халааснаас утсыг нь аван гүйж байгаа дүрс бичлэгт буусан байв гэсэн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 2  дугаар хавтас 141 /,   ...хар өнгийн хувцастай 30 орчим насны эрэгтэй хүн хажууд хүрч ирээд “ Чи манай дүүг юу гэнээ “ гэж хэлээд хойноос миний хоолойг зүүн гараараа боогоод би доошоо суугаад хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө хүн зугтаад алга болчихсон. Тэгээд аавтайгаа ярихаар халаасандаа гар утсаа үзтэл миний гар утас байхгүй болчихсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Маралаагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 153 /,   ... Самсунг галакси эс 6 маркийн цэнхэр өнгийн гадуураа саарал саатай гэртээ гар утас нэг залуугаас худалдаж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Алзахгүйгийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 159 /,   ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 3 дугаар хавтас 122-124 /,  …Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд / 3 дугаар хавтас 122-14 /,   ... “манай дүүг 5 хүүхэд зодсон байна. Та нар мөн үү” гэж хэлээд бид нарыг дүү дээрээ дагуулж очно гэж хэлээд дагуулж яваад газар явган суулгаад “багш руугаа залга” гэхээр нь Бямбацогт бид 2 гар утсаа гаргаж ирээд багш руугаа залгах гэтэл нөгөө ах бид 2-ын гар утсыг аваад булан тойроод зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч П.Цэрэнпунцагийн мэдүүлэг / 3 дугаар хавтас 133 /,  ... Нөгөө ах бид хоёрын утсыг аваад Содбаярыг дагуулаад явтал урдаас нь Их засгийн сонсогч гараад ирсэн чинь нөгөө ах шууд зүүн зүг рүү зугтаагаад явчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Бямбацогтын мэдүүлэг / 3 дугаар хавтас 142 /,  …Багш руугаа залга гэхээр нь Бямбацогт, Цэрэнпунцаг хоёр утсаараа залгахад тэр хүн Бямбацогт, Цэрэнпунцаг хоёрын гар утсыг аваад халаасандаа хийсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ө.Тэргэлийн мэдүүлэг / 3 дугаар хавтас 149 /,  ...“ Чи манай дүүг чулуугаар цохьсон хүүхэд мөн байна. Ээжтэйгээ наад утсаараа яриул “ гээд шууд гараа атгаж байгаад миний зүүн шанаа руу нэг удаа цохиод миний утсыг аваад явах гэхээр нь би дагаад явах гэтэл “наанаа суу гэж хэлсэн шүү. Дүүтэйгээ адилхан болгоно шүү “ гээд намайг айлгаад миний утсыг аваад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Эрдэнэбаясгалангийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 180 /,  ...Таньж олуулах ажиллагааны явуулсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 171 /,  ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 165-169 /,  ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтас 185 /,  ... Би тухайн хүүхдийн гар утсыг хүч хэрэглэж аваагүй. “ Өөрийнхөө ээжтэй ярьчихаад өгье. Наанаа сууж байгаарай. Ах нь эргээд хүрээд ирье “ гэж хэлсэн юм гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн яллагдагч Г.Мын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 207 /,  ... “ Бид нар олуулаа явж байгаа. Чамайг алчихаж мэднэ шүү”  гэж хэлээд “ Халаасан дахь эд зүйлээ гаргаад ир “ гэж хэлэхээр нь Самсунг эс З утас, 2000 төгрөгөө гаргаж иртэл авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч В.Дагвадоржийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 206 /,  ... Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт / 3 дугаар хавтас 195 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.М нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан түүнд хуульд заасан 5 жилийн хорих ялыг, хөнгөн гэмт хэрэгт нь 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, оногдуулсан 320 цагийн 8 цагийг хорих ялын 1 өдрөөр тооцож, 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан ялыг нээлттэй хорих багууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3ш сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс 1.368.000 төгрөг гаргуулан хохирогч У.Тэмүүлэнд 180.000 төгрөг, Б.Бат-Оргилд 624.000 төгрөг, Г.Эрдэнэбаясгаланд 288.000 төгрөг, О.Бямбацогтод 108.000 төгрөг, П.Цэрэнпунцагт 168.000 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Маралаа, Ц.Хосбаяр, С.Дөлгөөн, С.Эмүжин нарын гар утсыг буцаан өгсөн, хохирогч В.Дагвадоржийн хууль ёсны төлөөлөгч С.Волоож хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул эдгээр хохирогч нарт төлөх төлбөргүйг дурьдаж, Г.Мын цагдан хоригдсон 325 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнээс Г.М нь дээрэмдэх хэрэг үйлдэхдээ хохирогчид хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “ хүч хэрэглэсэн “ гэдэгт багтаж байгаа тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1-д “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана “ гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд дээрмийн гэмт хэргийн явцад гэмтэл учруулсан байхыг хуульчлаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг тусад нь зүйлчилсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:                        

                                                                                                                                                                        

1. Шүүгдэгч Боржигон овогт  Г-н Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сар 10 хоногийн хорих ялыг, 17.2 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Мын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж 3ш сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Мын цагдан хоригдсон 325 хоногийг  эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Мөнхболдоос 1.368.000 төгрөг гаргуулан хохирогч У.Тэмүүлэнд 180.000 төгрөг, Б.Бат-Оргилд 624.000 төгрөг, Г.Эрдэнэбаясгаланд 288.000 төгрөг, О.Бямбацогтод 108.000 төгрөг, П.Цэрэнпунцагт 168.000 төгрөг тус тус олгосугай.

 

8. Г.Мод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                         Б.ДУЛАМСҮРЭН  

 

                                                                        Д.РЕНЧЕНХОРОЛ