Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2024/00011

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар 26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч З.Баттулга нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Миний танил болох ******* овогтой ******* 2020 оны 06-р сарны үед надад хоёулаа нийлж ******* /регистрийн дугаар: *******/ гэх нэртэй компани худалдаж авъя маш их ашигтай үнэ өртөг хямдхан үйлдвэр байна гэдэг саналыг тавьсан. Ингээд бид Орхон аймагт хамт очиж ******* ХХК-ийн захирал ******* гэх хүнтэй нь уулзаж үйлдвэртэй очиж танилцаад уг компанийг нь тоног төхөөрөмжүүд, машин механизм, газар, үл хөрөнгүүдийнх нь хамт нийт 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Төлбөрийг нь ******* бид хоёр тэнцүү хоёр хувааж төлөхөөр болоод би өөрийн 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг энхэр *******ын хаан банкин дахь ******* дугаартай данснаас 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг, мөн данснаас нь 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 50,000,000 /тавин сая/ төгрөгийг ******* ХХК-ийн захирал гэх *******ын эзэмшлийн хаан банкин дахь дугаартай дансанд тус тус шилжүүлж төлбөрөө төлсөн. Тэгээд Ковид-19 цар тахал гайгүй болоод юмаа шилжүүлж авъя гэхэд эхлээд за гэж байснаа сүүлдээ *******, ******* нар нь миний утсыг авахаа больж хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд би ******* ХХК-ийг хэний нэр дээр байгааг шалгахад уг компани нь *******ын нэр дээр шилжсэн байсан тул би Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******аас өөрийн төлсөн 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 001/хт2023/00093 дугаартай тогтоолоор миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие хариуцагч *******тай хамтран ажиллахаар харилцан тохиролцож ******* ХХК-ийг худалдан авах төлбөрт 150,000,000 төгрөгийг төлсөн, мөн түүнчлэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай машин техник, тоног төхөөрөмжүүдийг хүртэл өөрийн хөрөнгөөр худалдаж авсан боловч Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар өнөөдөр би ******* ХХК-ийн хувьцаа ч үгүй, миний төлсөн 150,000,000 төгрөг ч байхгүй хоосон хоцроод байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч *******аас ******* ХХК-ийг худалдан авахад миний гаргасан зардал болох 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.Уг ******* ХХК-ийг худалдан авах үед надад болон хариуцагч *******д ямар ч бэлэн мөнгө байхгүй байсан тул бид миний танил болох гаас 300,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3%-ийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлсэн. Энэхүү зээлсэн 300,000,000 төгрөгийг ******* бид хоёр бас гэрээнд заасан хүүгийн хамт тэнцүү хувааж төлөхөөр харилцан тохиролцсон юм. Зээлийн хүү нь өндөр байсан тул бид ер нь хурдхан төлье гэж тохирсон байсан юм. Гэтэл ******* нь утсаа авахаа больж хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Надаас зээлийн төлбөрөө зогсоо зайгүй нэхээд байхаар нь би үндсэн зээлийн төлбөрт 300,000,000 төгрөг, 12 сарын хүүгийн төлбөрт 108,000,000 төгрөг нийтдээ 408,000,000 төгрөгийг би дангаараа төлсөн. Харин ******* өөрийн зээлсэн үндсэн 150,000,000 төгрөгөө увуулж цувуулж 2022 онд надад төлсөн бөгөөд харин хүүгийн төлбөрөөс огт төлөөгүй. Компанийн хувьцааг бүхэлд ******* шилжүүлэн авсан байх тул 300,000,000 төгрөгийн хүү болох 108,000,000 төгрөгийг хариуцагч ******* дангаараа төлөх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч *******аас хүүгийн төлбөрт төлсөн 108,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1.Тус шүүхэд гаргасан иргэн *******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие *******ын нэхэмжилж байгаа 258,000,000 /хоёр зуун тавин найман сая/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.******* бид хоёр тохиролцож 2020 оны 6 дугаар сард Х.*******, /эхнэр, нөхөр хоёр/ нараас ******* компанийг машин, механизм, тоног төхөөрөмжийн хамт 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөр худалдан авсан нь үнэн болно. Худалдан авахдаа би 150,000,000 /нэг зуун тавин сая/, ******* 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг гаргахаар болсон. Би тухайн үед бэлэн мөнгөгүй байсан учир *******оос 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг зээлсэн.

Би 2020 оноос дангаараа мод бэлтгэн улмаар зүсэж банз, палк зэрэг модон материал бэлтгэх үйл ажиллагаа явуулж *******од төлөх ёстой 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөс нийт 15 удаагийн шилжүүлгээр 271,270,000 /хоёр зуун далан нэгэн сая хоёр зуун далан мянга/ төгрөг түүний эхнэр *******ын ХААН банкны ******* дансанд шилжүүлсэн. Дансны депозит хуулгыг Булган аймаг дахь Сум дундын Иргэн хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Дансны дипозит хуулгыг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгдөг учир нь гэвэл ******* Х.*******аас 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг нэхэмжилж Орхон аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх ханган шийдвэрлэсэн байдаг. Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын шатанд гомдол гаргаснаар Дээд шүүх хэлэлцээд 2023 оны 05 дугаар сарын 23 өдрийн 001/ХТ2023/00093 дугаартай тогтоолоор Х.Оюунбатын гомдлыг хангаж урьдах 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин хэрэг маргаан Улсын Дээд шүүхэд хянагдаж байх хугацаанд Х.*******, нар нараас 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг нэхэмжилж Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр захирамж гаргаж 132/Ш32023/00690 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн учир холбогдох нотлох баримтуудыг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Дээд шүүх *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор Х.******* нар нэхэмжлэлээсээ татгалзаж Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд *******од 271,200,000 /хоёр зуун далан нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөг төлчхөөд байхад ******* ******* ХХК-ийг худалдаж аваад 2021 оны 8 дугаар сард өөрөө Байгальмаагийн нэр дээр 100м3 мод бэлтгэх эрхийн бичиг хийлгэн авч мод бэлтгээд надтай хуваалцалгүй өөрөө зарж борлуулж мөнгийг нь авсан. Энэ 100м3 модны тооцоог тухайн үеийн ханшаар гаргавал 100м3 мод бэлтгэхэд 130 ш туушийн мод орно. Үүнээс 520 ш 4 метрийн хэмжээтэй мод, бэлтгэн боловсруулалт хийж 50 палк, 230,000 м3 банз, зах банз 5000 ш, 30,000 түлээ бэлтгэн нийт 83,500,000 төгрөгийн худалдан борлуулалт хийж тээвэр шатахууны зардалд 18,000,000 төгрөг, ажилчдын цалин, хоол хүнсэнд 15,000,000 төгрөг зарцуулж 50,500,000 төгрөгийн ашиг олсон байна гэсэн тооцоо гарч байсан. Энэ тооцоог Х.******* гаргаж өгсөн юм. 100м3 мод бэлтгэсний дараа ******* энэ миний хийдэг ажил биш байна, чи дангаараа энэ модныхоо ажлыг хийгээд надад мөнгөө өгөөрэй... гэсэн би тэгээд Байгальмаатай 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ хийж нотариатаар батлуулан компанийн эрхийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. ******* ...компаниа өөрийнхөө нэрээр шилжүүлээд ав харин чи энэ компаниа банкны барьцаанд тавьж надад 100,000,000 /нэг зуун төгрөг/ авч өг гэсэн. Банкнаас 100,000,000 төгрөг зээлүүлж өөрөө авсан. Миний төлсөн 271,200,000 төгрөг, 100м3 мод бэлтгэж *******ын олсон 50,500,000/тавин сая таван зуун мянга/ төгрөгийн ашиг олсон нийлээд 321,700,000 /гурван зуун хорин нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг болж байна. Би 100м3 модны тооцоолол дээр мэргэжлийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсны дараа сөрөг нэхэмжлэл гаргах эсэхээ шийдвэрлэнэ. Хүүгийн тухайд би гэдэг хүнийг огт танихгүй. ******* гэдэг хүнээс хүүтэй мөнгө зээлсэн талаар би юу ч мэдэхгүй. гаас 1 жилийн хугацаатай мөнгө зээлсэн хүүг нь хуваалцахаар тохирсон гэж ******* байгаагүй юмыг байсан болгож, болоогүй юмыг болсон болгож худлаа ярьсан байна. Ийм учир Би гаас зээлсэн гэх мөнгөний хүү 108,000,000 /нэг зуун найман сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар 26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэг, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 79 590 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70 410 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 288 000 төгрөг болон 322950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 555900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Нэхэмжлэлийн шаардлагаас 70,410,000 /далан сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

1.Тодруулбал нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг хариуцагч ******* худалдан авахад өөрийн төлсөн 150,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх мод баздаг ковш, болон митсубиши л-200 маркийн автомашины үнийг нэхэмжилж буй мэтээр тайлбарлаж дүгнэн 45,520,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь зөвхөн хариуцагчийн хариу тайлбар бөгөөд техникийн үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага биш юм мөн түүнчлэн хоёр техникийн үнэ 45,460,000 төгрөг байтал 45,520,000 гэж илтэд буруу дүгнэсэн.

Дурдагдаж буй 2 техникийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл компанийн үйл ажиллагаандаа ашигласаар байгаа энэхүү үйл баримт дээр талууд маргаагүй. Нийт 45,460,000 төгрөгөөс хариуцагч нь 14,060,000 төгрөгийг төлсөн тул үүнийг хасаж 31,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй юм. Нотлох баримтын тухайд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хаан банкны дансны хуулганы 2021.06.08-ны өдөр хаан банкин дахь дугаарын данс руу 17,400,000 төгрөгийг машины үнэ гэх гүйлгээний утгаар, мөн өдөр хаан банкин дахь  дугаарын данс руу 28,060,000 төгрөгийн ковш ******* гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж уг техникүүдийг худалдаж авсан байдаг.

Харин хариуцагч ******* нь техникийн үнэд буцааж төлбөл зохих 31,400,000 /14.060.000 төгрөгийг ******* гаргасан тул 31,400,000 төгрөг гэж тооцоолов/ төгрөгөөс 2021.09.22-ны өдрөөс 2022.02.10-ны өдрийн хооронд 5 удаагийн дансны гүйлгээгээр 22,200,000 төгрөгийг машины үнэ, машины төлбөр, техникийн үнэ, машины төлбөр дуусав гэх гүйлгээний утгатайгаар буцаан шилжүүлж төлснөөр техникийн төлбөрөөс 9,200,000 /энэхүү төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэхгүйгээр үлдээсэн болно/ төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Хариуцагчийн шилжүүлгийн гүйлгээний утгаас үзэхэд хариуцагч нь техникийн төлбөрт Ганболдоос гарсан мөнгийг буцаан төлж байсан болох нь илэрхий харагдах юм.

Гэтэл анхан шатны шүүх техникийн үнэтэй холбоотой хэсгийг уг үндсэн нэхэмжлэлтэй шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа зарим хэсэгтээ техникийг худалдаж авахад зарцуулсан 22,760,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн гэж дүгнэн хэт нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагчид ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаас 45,460.000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

2.ДЦБТ ХХК-ийн хувьцааг хариуцагч *******ын нэр дээр шилжсэний дараа нэхэмжлэгч *******од хариуцагч нь нийт 300,000,000 төгрөг төлөх өр төлбөр үүссэн. Өөрөөр хэлбэл компани худалдаж авахдаа зээлж авсан 150,000,000 төгрөг, нэхэмжлэгчийн хувиас төлсөн 150,000,000 төгрөг нийт 300,000,000 төгрөг байдаг. Хариуцагч өөрийн зээлж авсан 150,000,000 төгрөгийг 2022.02.08-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022.04.17-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022.04.26-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус шилжүүлснээр төлөгдсөнд тооцож цаана нь Ганболдын төлсөн гэх 150,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх өр үлдсэн энэхүү үйл баримт дээр талууд маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх 243,170,000 төгрөгнөөс тооцоолж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Зохигчид 15 удаагийн гүйлгээ болон үнийн дүн дээр маргаагүй иймээс зөвхөн зарцуулалт шилжүүлэг хийсэн зорилго дээр бодитой дүгнэлт хийхэд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх бүрэн боломжтой. Гүйлгээ тус бүр дээр дүгнэлт хийлгүйгээр ерөнхий байдлаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

 

3.Анхан шатны шүүх ерөнхий байдлаар хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Талуудын маргаж буй зарим үйл баримтууд болон нотлох баримтад огт дүгнэлт хийгээгүй. Тодруулбал:

-Хариуцагч нь 2021.08.02-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021.08.16-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөг зээлж авсан байдаг. Үүнийгээ 2021.12.15-ны өдөр буцаан төлсөн болох нь дансны хуулгаар нотлогддог. Гэтэл зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн төлбөрөө үндсэн өр төлбөр болох 150,000,000 төгрөгийн өр төлбөрөөсөө хасуулахаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

-Урьдын харилцааны явцад бий болсон хуш модны самар нийлүүлэхээр авсан 30,000,000 төгрөгийн өр төлбөртөө самараа нийлүүлж чадаагүй бөгөөд энэхүү өрөндөө төлсөн төлбөрөө мөн үндсэн 150,000,000 төгрөгийн өр төлбөрөөс хасуулахаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

-Хамтран ажиллах явцад ажилтны цалин 600,000 төгрөг төлсөн үүнийгээ мөн үндсэн өр төлбөрөөс хасуулахаар тайлбарлаж байгаа нь мөн үндэслэлгүй.

-Ковшийг 28,060,000 төгрөгөөр худапдаж авсан үүний 14,060,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үүн дээр талууд маргаагүй гэтэл энэ үйл баримтад анхан шатны шүүхээ мөн л огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан.

 

ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заажээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 149/шш2023/00403 дугаартай шийдвэр нь илтэд ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагч ******* 15 удаагийн шилжүүлэгээр *******од 243,170,000 /хоёр зуун дөчин гурван сая нэг зуун далан мянга/ төгрөг тооцоо нийлж талууд хүлээн зөвшөөрсөн болно. ...Хариуцагч *******ын *******од төлсөн 243,170,000 төгрөг нь түүний өөрийн хөрөнгө буюу *******ын оролцоогүйгээр бий болсон хөрөнгө байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл тайлбартаа энэ мөнгийг бизнесийн хамтын үйл ажиллагаанаас олсон орлого, үйл ажиллагааны зардалд зарцуулсан зардал зэргийг ******* надад буцааж төлсөн гэх тайлбар нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна.... ...Мөн зохигч ******* ХХК үйл ажиллагаандаа ашиглахаар 28,060,000 /хорин найман сая жаран мянга/ төгрөгөөр худалдаж авсан техник буюу мод баздаг ковш, мөн 17,460,000 /арван долоон сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр худалдаж авсан MITSUBISHI L-200 маркийн машины буюу 45,520,000 /дөчин таван сая таван зуун хорин мянга/ төгрөгний үнэ бүхий техник одоогоор хариуцагч *******ын эзэмшилд бүрэн шилжсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь ******* ХХК-ийн эрхийг худалдан авах төлбөрт өөрийн төлсөн 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг буцаан гаргуулах тухай байх тул дээрх хөрөнгөтэй холбоотой маргааныг уг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна.... ... Урд 2021 оны 06 дугаар сард хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******оос 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг зээлж ******* ХХК-ийг худалдан авах зорилгоор Х.*******т төлсөн 150,0000000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн төлбөрийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******од 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөг нийт 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг хасахад хариуцагч ******* нэхэмжлэгч *******од 93,170,000 /ерэн гурван сая нэг зуун далан мянга/ төлсөн байна... . нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг худалдан авах зорилгоор X.*******т 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг төлсөн хэдий ч ******* /регистрийн дугаар *******/ ХХК -ний эрх *******д бүрэн шилжсэн бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас дээрх 150,000,000 /нэг зуун тавин сая / төгрөгийг буцаан шаардах эрхтэй... гэж тус дурьдсан.

Гэтэл төгсгөл хэсэгтээ ковшны үнэ, MITSUBISHI L-200 маркийн машины үнэ 22,760,000 /хорин хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг төлснөөр оролцуулан 70,410,000 /далан сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг төлсөн гэж дүгнэн *******аас 79,590,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь ковш болон MITSUBISHI L-200 маркийн машин одоо *******ын өмчлөлийн ******* ХХК-д байгаа гэх боловч гаргасан нэхэмжлэлд холбоогүй учир үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй, шүүхийн хэлэлцүүлэгийн үед эдгээр техникийн тухай асуудал гарч ирэхэд шүүх энэ асуудлыг хамт шийдвэрлэх боломжгүй гэж зөв дүгнэсэн. Энэ техникүүдийг хэн хаанаас худалдан авсан гэрээ хэлцэлтэй холбоотой бичиг баримт /Худалдах худалдан авах гэрээ, мөнгө төгрөг шилжүүлсэн баримт, орлого зарлагын падан/, Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар болон энэ техникүүд одоо хэний өмчлөлд байгаа талаар лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад машин техникийн асуудлыг нэхэмжлэлд хамруулан шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******од 93,170,000 /ерэн гурван сая нэг зуун далан мянга/ төлсөн, одоо 56,830,000 /тавин зургаан сая найман зуун гучин мянга/ төгрөгний үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үндсэн нэхэмжлэлд хамааралгүй MITSUBISHI L-200 маркийн машины үнэ 22,760,000 /хорин хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг төлснөөр оролцуулан 70,410,000 /далан сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг төлөх нь зөв гэж алдаатай шийдвэр гаргасан тул шийдвэрийн тогтоох хэсгээс MITSUBISHI L-200 маркийн машины үнэ 22,760,000 /хорин хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх энэ дээр буруу дүгнэлт өглөө гэж миний хувьд үзэж байна. Шийдвэрт өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгосон 70,410,000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад 22,760,000 төгрөгийг төлчихсөн учир үндсэн нэхэмжлэлээс хасаж өгнө үү гэсэн гомдол гаргасан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь Орхон аймагт бүртгэлтэй ******* ХХК-ийн эрхийг худалдан авахад зарцуулсан 150 000 000 төгрөг, зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 108 000 000 төгрөг, нийт 258 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******д холбогдуулан гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зээлийн хүү гэж нэхэмжилсэн 108.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, компани худалдан авахад өөрийн оруулсан хөрөнгө болох 150.000.000 төгрөгийг гаргуулах болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, хариуцагч ******* хамтран ажиллах хугацаанд 273.000.000 төгрөг төлсөн учраас төлсөн мөнгөө хасч тооцуулна гэж маргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж чадаагүй гэж шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ......Нэхэмжлэлийн шаардлагаас 70,410,000 /далан сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг хариуцагч ******* худалдан авахад өөрийн төлсөн 150,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.... ..... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 149/шш2023/00403 дугаартай шийдвэр нь илтэд ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн,

Хариуцагч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ....Гэтэл төгсгөл хэсэгтээ ковшны үнэ, MITSUBISHI L-200 маркийн машины үнэ 22,760,000 /хорин хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг төлснөөр оролцуулан 70,410,000 /далан сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг төлсөн гэж дүгнэн *******аас 79,590,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.... ...... Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үндсэн нэхэмжлэлд хамааралгүй MITSUBISHI L-200 маркийн машины үнэ 22,760,000 /хорин хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг төлснөөр оролцуулан 70,410,000 /далан сая дөрвөн зуун арван мянга/ төгрөг төлөх нь зөв гэж алдаатай шийдвэр гаргасан тул шийдвэрийн тогтоох хэсгээс MITSUBISHI L-200 маркийн машины үнэ 22,760,000 /хорин хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөгийг хасаж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

5.Хэрэгт авагдсан нотлох баримтаар: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2020 оны 06 дугаар сард хамтран Орхон аймагт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байсан ******* ХХК-ийг 300.000.000 төгрөгөөр хамтран худалдан авч 300.000.000 төгрөгийг ******* гаргаж дээрх компанийн эрх бүхий этгээд болох Х.*******т шилжүүлэн өгсөн ба тухайн үед уг компаний бүх бичиг баримт *******ын нэр дээр шилжсэн байна. ******* ХХК нь мод бэлтгэх, түүнийг боловсруулах үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд бөгөөд зохигчид тухайн чиглэлээр нь хамтран ажиллаж байсан, энэ талаар маргаангүй байна.

******* ХХК-ийн худалдан авахад зориулж гаргасан 150.000.000 төгрөгийг ******* нэхэмжлэгч *******од буцаан өгсөн нь тэдгээрийн Хаан банканд эзэмшдэг дансны хуулгуудаар нотлогдож байх ба энэ талаар маргаангүй, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүнээс зээлж авсан гэх мөнгөнийхөө хүү буюу 108.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж уг компанийг худалдан авахад өөрийн оруулсан 150.000.000 төгрөгөө гаргуулан авъя гэжээ.

6.Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоогоогүй, маргаан бүхий эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, харин талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж, түүнийг дуусгавар болгож тэдний үйл ажиллагааны дундаас үүссэн эд хөрөнгө, ашиг алдагдал зэргийг тооцоолж оруулсан хувь хөрөнгөөс хасч шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хальж, Иргэний хуулийн хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж,

3.2-д Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй гэж,

Иргэний хуулийн 34 дүгээр зүйийн 34.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******тай хамтран ******* ХХК-ийг худалдан авахаар хөрөнгө оруулсан тухайн хуулийн этгээд зохигчдын нэр дээр бүртгэгдэж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах, компаний үйл ажиллагаагаа удирдаж явуулах, хөрөнгө бий болгох, түүний ашиг орлогыг хуваарилах зэрэг эрх хэмжээгээ тэнцүү хэмжээгээр хэрэгжүүлэх боломж бололцоотой байх ёстой атал нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ий албан ёсны бүртгэлд оруулаагүй болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн ******* ХХК-ий өмнөх өмчлөгч эрх бүхий этгээд болох Х.*******т холбогдуулан гаргаж байсан нэхэмжлэл, шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хуулбаруудаар нотлогдсон байна.

Нэхэмжлэгч ******* өөрийн оролцоотой гэж ойлгож байсан компанид хууль ёсны дагуу оролцох, саналын эрх байхгүй нь тодорхой болсон тул өөрийн оруулсан хувь хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

Түүнчлэн зохигчдын оруулсан хувь хөрөнгө нийлж дундын өмчлөлийн хөрөнгө болсон гэж төсөөтэй хэрэглэх боломжтой гэж шүүхээс дүгнэж байгаа ба Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасанчлан нэхэмжлэгчид шаардах эрх үүсчээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй уг гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, цаашид үргэлжүүлэх шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуулийн агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан ба энэхүү гэрээ нь хуулийн этгээд байгуулахгүйгээр өөрсдийн хөрөнгө, үйлчилгээгээ нийлүүлэх замаар хамтран ажиллах бөгөөд өөрсдийн оруулсан хөрөнгө үйлчилгээгээр хэрхэн ашиг олох, шийдвэр гаргаж хэрхэн ажиллах, оруулсан хувь хэмжээг тохироцоогүй бол удирдах буюу саналын эрх нь тэнцүү байхаар хуульчилсан гэрээ юм.

Гэтэл нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь ******* ХХК-ийг худалдан авч хуулийн этгээдийн хувьд Компаний хуулинд зааснаар үйл ажиллагаа нь явагдах ёстой атал хариуцагч ******* хуулийн этгээдийн бүртгэлийг зөвхөн өөрийн нэр дээр хийснээр ******* өөрийн оруулсан хувь хөрөнгөө авахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээний харилцаа гэж үзэх боломжгүй байна.

Харин зохигчдын хооронд самар түүх, худалдан авах, мод боловсруулах, машин техник худалдан авах, хоол хүнсний, цалингийн гэх мэт зардал гарч бие биенийхээ данс руу мөнгөн хөрөнгө шилжүүлдэг, авдаг, өгдөг үйл ажиллагаа нэг бус удаагийн шинжтэй үргэлжилж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, түүнийг шүүхээс тооцоолж дээрх компанийг худалдан авахаар оруулсан хөрөнгөөс хасч тооцоолох боломжгүй, зохигчид өөрсдийн дундын үйл ажиллагаатай холбоо бүхий маргаантай асуудлаар санхүүгийн тооцоо нийлж ямар өглөг авлага байгаа талаараа тохиролцон шаардлагатай бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

7.Иймд хариуцагч нь *******аас компани худалдан авахад гаргасан нэхэмжлэгч *******ын гаргасан 150.000.000 төгрөгийг гаргуулан олгохоор тогтож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар 26-ны өдрийн 149/ШШ2023/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтанд:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 108 дүгээр зүйлийн 108.8 зааснаар хариуцагч *******аас 150.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай: гэж,

 

2 дахь заалтанд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1288000 төгрөг болон 322950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд төлсөн 510.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 271.750 төгрөгийн орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ