Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0214/И |
Дугаар | 228 |
Огноо | 2016-08-18 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 228
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагчийн салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ичинхорлоо, Д.Цолмонтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 6 826 073.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.Ичинхорлоо, Д.Цолмонтуяа нар нь Хадгаламж банктай 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №102 тоот цалингийн зээлийн гэрээгээр 9,000,000.00 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, Хадгаламж банктай 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн №ЗГД/13/04/01/01 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 1,300,000.00 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 10,300,000.00 төгрөгийн зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 03 дугаар баг, Ус гудамж 01-12 тоотод орших зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, компьтер зэрэг гэрийн тавилга бүх эд хөрөнгүүд болон бүх эд хөрөнгүүд болон Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, ДД-31 дүгээр гудамж 372 тоотод хаягт орших 0692 УБИ улсын дугаартай, арлын UAZ-1107969 дугаартай, 1997 онд үйлдвэрлэсэн хар ногоон өнгөтэй Х.Inspire маркын суудлын автомашиныг хамтад нь барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 6,024,422.86 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 3,057,212.55 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 326,286.86 төгрөг нийт 9,407,922.27 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Д.Ичинхорлоо, Д.Цолмонтуяа нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж, шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нарын үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,275,577.14 төгрөг;
Зээлийн үндсэн хүүний үлдэгдэл: 2,224,670.34 төгрөг;
Нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 325,826.36 төгрөг;
Нийт зээл, хүүний үлдэгдэл: 6,826,073.84 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна.
1. Хариуцагч Д.Ичинхорлоо, Д.Цолмонтуяа нараас зээлийн нийт төлбөрт
6,826,073.84 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурьдсан эд хөрөнгүүдээс болон бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
2. Монгол Улсын “Тэмдэгтийн хураамжийн” тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Д.Ичинхорлоо нь нэхэмжлэлийн шаардлагыг дангаар хариуцан 2016 оны 10 дугаар сарын сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хамтран хариуцагч Д.Цолмонтуяагаас иаигалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг, Усны гудамж 1-12 тоотод оршин суух Хотгойд овогт Дамдинсүрэнгийн Ичинхорлоо /РД:ЦЕ84073061 нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...2013 оны 08 сарын 05-ны өдөр Хадгаламж банкнаас 9,000,000 төгрөгний зээлийн 1,5 хувийн хүүтэй 36 сар хүртэл хугацаатай зээлж авсан нь үнэн. Зээлээ төлж чадахгүй нөхцөлд орсон учир нь 2013 оны 01 сраас 2016 оны 06 сар хүртэл эрхэлсэн ажилгүй төдийгүй, мөн бие давхар нялх биетэй аргагүй байдалд байсан юм. Миний бие нь 2016 оны 06 сарын 15-наас ажилдаа эргэн орсон тул зээлийн үлдэгдэл болох 6,826,073.84 төгрөгийг төлж барагдуулна . Энэ мөнгийг 8, 9 сард 2 хувааж барагдуулахыг зөвшөөрнө үү. Жич би энэ зээлээ ганцаараа хариуцна. ИРгэн Цоломонтуяа нь миний гуйлтын дагуу миний зээлийг батлан даасан нь үнэн ч энэ зээлэнд ямар ч хамаарахгүй учир энэ хүнийг хамааруулахгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагч нь, хариуцагч хариуцагч Д.Ичинхорлоо, Д.Цолмонтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,826,073.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Ичинхорлоо, Д.Цолмонтуяа нар нь нэхэмжлэгч Хадгаламж банкнаас 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №102 тоот цалингийн зээлийн гэрээгээр 9,000,000.00 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, Хадгаламж банктай 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн №ЗГД/13/04/01/01 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 1,300,000.00 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 10,300,000.00 төгрөгийн зээлийг авч Зээлийн барьцаанд Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 03 дугаар баг, Ус гудамж 01-12 тоотод орших зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, компьтер зэрэг гэрийн тавилга бүх эд хөрөнгүүд болон бүх эд хөрөнгүүд болон Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, ДД-31 дүгээр гудамж 372 тоотод хаягт орших 0692 УБИ улсын дугаартай, арлын UAZ-1107969 дугаартай, 1997 онд үйлдвэрлэсэн хар ногоон өнгөтэй Х.Inspire маркын суудлын автомашиныг барьцаалсан байна. Зээлдэгч нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн үлдэгдэл: 4,275,577.14 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 2,224,670.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 325,826.36 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 6,826,073.84 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгуулага нь хариуцагч Д.Цолмонтуяаг хамтран хариуцагчаас чөлөөлж, хариуцагч Д.Дөл-Эрдэнэ, Б.Цэцэгсайхан нар Д.Ичинхорлоо нэхэмжлэгчийн шаардлага 6,826,073.84 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 8, 9 сард багтаан бүрэн төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ний эрх хүлээн авагчийн салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ичинхорлоо, Д.Цолмонтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 6 826 073.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Цолмонтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,826,073.84 төгрөгийг 2016 оны 8, 9 сард багтаан бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Д.Цолмонтуяаг хамтран хариуцагчаас чөлөөлснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, 6,826,073.84 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь 62,084 төгрөгийг хариуцагч Б.Чинзоригоос гаргуулж улсын орлого болгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД