Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0210/И |
Дугаар | 230 |
Огноо | 2016-08-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хас банкны Замын Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нефтын 2-10 тоотод оршин суух, Олхонууд овогт Нохойжавын Равдан /РД: ЦЕ75082973/, Гэлэнгүүд овогт Даваацэрэнгийн Содномбаяр /РД: ИС80103006/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,755,641,13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Цэвэлмаа, хариуцагч Н.Равдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Равдан, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Содномбаяр нар нь 2015.06.08-нд Замын Үүд ХасБанктай зээлийн 1390009129 дугаар гэрээ байгуулж 5,000,000 ( Таван сая) төгрөгийн зээлийг автомашины мөнгө өгөх, байшингаа өргөтгөж, засварлах зориулалтаар, 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар
1. 2015.06.08-ны өдрийн зээлийн 1390009129 дугаар гэрээгээр Дорноговь аймаг Замын Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоотод байрлах 35 мкв талбайтай байшин, / T-OOO233977, Y-0714002721/
2. Дорноговь аймаг Замын Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоот, 500мкв талбайтай эзэмших эрхтэй газар /Г-000485971/ барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн 1390009129 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр 18-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Н.Равдан, Д.Содномбаяр нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн.Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 229 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч Н.Равдан, Д.Содномбаяр нар нь зээлийн 1390009129 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Н.Равдан,Д.Содномбаяр нарын зээлийн үлдэгдэл 2016.07.04-ны өдрийн байдлаар Зээлийн 1390009129 дугаар гэрээний үндсэн төлбөр 3,994,510.13 төгрөг, хүү 743,115 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,016 төгрөг Нийт 4,755,641.13 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардалага гаргаж байна.
Зээлийн нийт төлбөр болох 4,755,641.13 төгрөгийг Н.Равдан, Д.Содномбаяр нараас гаргуулах. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, Н.Равдан, Д.Содномбаяр нарын банкин дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Равдан, Содномбаяр нар нь тус банкнаас 2015 оны 06 сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, байшингаа өргөтгөж, засвар үйлчилгээ хийх болон ахуй хэрэгцээндээ зээлж авсан юм. Ингээд хуваарийн дагуу зээлийг төлж байгаад 2015 оны 11 сараас хойш зээлийг огт төлөөгүй бөгөөд банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэх хуудас, шаардас хуудсуудыг хүргүүлж байсан. Мөн зээлийн нөхцлийг өөрчилж, эргэн төлөлтийн хуваарийг дахин гаргах гэсэн боловч орлогыг нь тодорхойлох боломжгүй, байсан юм. Хариуцагч Равдан нь сар бүр 100,000 төгрөгөөр төлье гэсэн хүсэлт гаргаж байна, тэгэхээр сар бүр 100,000 төгрөг төлөхөөр хэзээ төлж дуусах вэ? Мөн түүний ажиллаж байсан Борхой бумба компани болон ачаа тээвэр зогссон, муу байхад ямар орлогоор төлөх нь тодорхойгүй байна. Иймд Равдан, Содномбаяр нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 3,994,510.13 төгрөг, хүү 743,115 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,016 төгрөг, нийт 4,755,641.13 төгрөг гаргуулах, мөн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Н.Равдан, Д.Содномбаяр нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээл авсанаас хойш хугацаанд зээлээ төлөхгүй санаатай зайлсхийсэн удаа байхгүй, байгаа байдлаа үнэнээр нь хэлж Хас банкнаас зээлийн нөхцлийг өөрчилж өгөхийг хүссэн боловч эхний удаа орлого тодорхойгүй учир боломжгүй гэсэн хариуг, дараа нь 1,580,000 төгрөг төлбөл өөрчилж, хугацааг уртасгаж болно гэсэн хариу өгсөн. Одоогийн байдлаар манай төлбөл зохих мөнгө 4,790,000 болсон байна. Шүүхээс ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж хашаа байшинг битүүмжлэхгүй байхыг хүсье, заасан хугацаанд төлбөл зохих мөнгийг төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч Н.Равдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкинд 4,755,641 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.Банкнаас 2015 оны 06 сарын 08-нд 5 сая төгрөгийн зээл авч, 2015 оны 11 сараас эхлэн зээлийг буцаан төлөөгүй болох нь үнэн. Зээлээ төл гэж удаа дараа шаардах хуудас ирүүлж байсан. Бидний хувьд Хас банкнаас 2 дахь удаагаа зээл авсан. Урьдны зээлийг нь ямар нэг асуудалгүйгээр төлж барагдуулсан. Миний бие нь ганцаараа ажил хийдэг бөгөөд тухайн үед ажиллаж байсан Борхойн бумба компани ачаа бараа муудсан учраас ажиллах боломжгүй болсон, одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд сарын 400-500 төгрөгийн орлого олдог ба энэ мөнгөнөөс сар бүр 100,000 төгрөгийг банкны зээлэнд тасралтгүй төлөөд явах боломж байна. Ар гэрийн хувьд эхнэр тархины хүнд өвчтэй болсон, байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай байсан учир өнгөрсөн хугацаанд эхнэрийнхээ эмчилгээний зардалд олсон мөнгөө зарцуулаад банкны зээлийг төлж чадаагүй юм. Банкинд зээлийн нөхцлийг өөрчилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч боломжгүй гэсэн хариуг өгсөн. Барьцааны хөрөнгөөр зээлийг барагдуулна гэвэл үнэлгээг дахин хийлгэх болно гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын Үүд тооцооны төв нь хариуцагч Н.Равдан, Д.Содномбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,755,641,13 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү 4,755,641,13 төгрөгийг сард 100,000 төгрөгөөр төлж барагдуулна гэж, нэхэмжлэгч байгууллага нь зээлийн төлөлтийг сар бүрийн зээл төлөлтийн хэмжээг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Хариуцагч Н.Равдан, Д.Содномбаяр нар нь нэхэмжлэгч Хас банкны Замын Үүд тооцооны төвтэй 2015 оны 06 сарын 08-нд 139009129 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлэн авсан байх бөгөөд зээлийн барьцаа хөрөнгөд 2015.06.08-ны өдрийн зээлийн 1390009129 дугаар гэрээгээр Дорноговь аймаг Замын Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоотод байрлах 35 мкв талбайтай байшин, / T-OOO233977, Y-0714002721/, Дорноговь аймаг Замын Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоот, 500мкв талбайтай эзэмших эрхтэй газар /Г-000485971/ барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээний өөрчлөлт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Хас банкны Замын Үүд тооцооны төв нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч Н.Равдан, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Содномбаяр нар нь 2015 оны 11 сараас зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулалгүй 229 хоногоор хугацаа хэтрүүлж, нэхэмжлэгч талаас зээлийн хугацаа хэтэрч байгаа талаар сануулж, төлөхийг шаардан мэдэгдэх хуудас, шаардах хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөр 3,994,510.13 төгрөг, хүү 743,115 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,016 төгрөг, нийт 4,755,641.13 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч нарын хариу тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мэдэгдэх болон шаардах хуудсууд зэргээр тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээнээс үзвэл зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон ёсоор төлбөрийг төлөх, үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангах талаар харилцан тохиролцсон байна.
Иймд хариуцагч буюу зээлдэгч Н.Равдан хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Содномбаяр нараас зээлийн гэрээний үүрэгт 4,755,641,13 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйл болох Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоотод байрлах 35 мкв талбайтай байшин, / T-OOO233977, Y-0714002721/, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоот, 500 мкв талбайтай эзэмших эрхтэй газар /Г-000485971/ зэргээр үүргийн гүйцэтгэлээс хангуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал нь зээлдэгч нарын бусад хөрөнгө, орлогоос зээлийн үүргийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд шүүх хариуцагч нарын бусад хөрөнгө орлогыг тодорхойлох боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед зээлийн гэрээнд зааснаар тооцож нэмэгдүүлэн тооцох болно гэж нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд шүүх хуралдаан хийх хүртэл нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй болно.
Хариуцагч Д.Содномбаярт шүүх хуралдааныг товыг 2016 оны 08 сарын 16-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Д.Содномбаярыг эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бөгөөд энэ нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Нохойжавын Равдан /РД: ЦЕ75082973/, Гэлэнгүүд овогт Даваацэрэнгийн Содномбаяр /РД: ИС80103006/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний зүйл болох Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоотод байрлах 35 мкв талбайтай байшин, / T-OOO233977, Y-0714002721/, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоот, 500 мкв талбайтай эзэмших эрхтэй газар /Г-000485971/ зэргээр үүргийн гүйцэтгэлээс хангуулсугай.
3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 689 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний барьцааны зүйл болох Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоотод байрлах 35 мкв талбайтай байшин, / T-OOO233977, Y-0714002721/, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Нефть 2-08 тоот, 500 мкв талбайтай эзэмших эрхтэй газар /Г-000485971/зэргийг битүүмжилсэн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 91,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 91,041 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД